Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Аялал жуучлалын өрсөлдөх чадвар”-ын индексээр манай улс 99 дүгээрт жагсчээ
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Аялал жуучлалын өрсөлдөх чадвар"-ын индексээр манай улс 140 орноос 99 дүгээрт жагсчээ.

Тус форумаас жил бүр гаргадаг индексээр 2011 онд манай улс 101 дүгээрт  жагсаж байсан бол энэ удаа 2 байраар урагшилав.  Дээрх индексээр манай улсын  үйлчилгээний чанар муу, төлөвлөлтгүй, гар урлалын бүтээгдэхүүнүүд нь  ижилхэн гэсэн үзүүлэлт аялал жуучлалын салбарыг хойш чангааж буйг онцолжээ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын 2000 онд баталсан одоогийн мөрдөж буй хуульд долоон удаа нэмэлт өөрчлөлт орсон ч концепцийн шинэчлэл хийгээгүйг анхааруулсан байна. Соёл спорт, аялал жуучлалын яамнаас  аялал жуулчлалыг  хөгжүүлэн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт дэвшүүлж  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эхэлжээ. Шинэчилсэн найруулгын төсөлд нэр томьёо, нэмэлт тодорхойлолтыг дэлхийн нийтлэг зарчимд нийцүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зүйл заалтыг багтаасан байна.

Өнгөрсөн онд манай улсад нийт 417 815 жуулчин иржээ. Жуулчдын ихэнх нь   ОХУ,  БНХАУ-аас ирдэг байсан бол энэ тоо 22 хувиар буурсан байна. Харин  БНСУ, Япон,  ХБНГУ-аас манай улсыг зорьсон жуулчдын тоо өмнөх оноос өсчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан