Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
“Samsung” компанид жилдээ 100 мянган залуу ажилд орох гэж ирдэг
Өмнөд Солонгосын үндэстэн дамнасан “Samsung” группт ажилд орох сонирхолтой хүмүүсийн тоо жил ирэх тусам өссөөр байна. Энэ онд гэхэд 100 мянган залуу тус группт ажилд орохоор өргөдлөө өгсөн байна. Тэд нээлттэй зарласан 5000 ажлын байрны төлөө шалгалт өгч, өрсөлджээ. Энэ нь нэг ажлын байран дээр дунджаар 20 хүн өрсөлдөнө гэсэн үг юм. Өмнөд Солонгост жилд дунджаар 300 гаруй мянган оюутан их сургууль төгсдөг бөгөөд энэ онд 100 мянган залуу ажилд орох өргөдөл өгсөн гэхээр шинээр ажлын талбарт гарч байгаа гурван хүн тутмын нэг нь “Samsung”-д ажилд орох сонирхолтой болж таарч байна.
Samsung групп жил бүр нээлттэй ажлын байруудаа зарлаж, ажилтан шалгаруулж авдаг бөгөөд 2013 оны шалгалт өнгөрсөн аравдугаар сард болоход энэ олон мянган залуусаас шалгалт авахын тулд тус компанийн 9000 гаруй ажилтан ажилласан гэнэ. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан