Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй гишүүд Д.Батболдыг ажлаас чөлөөлөх хүсэлт явуулжээ

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт Уул уурхайн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах хүсэлт иргэдээс ихээр иржээ. Олон нийтийн хүсэлтийг харгалзан үзэж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидэд албан бичиг хүргүүлсэн байна. Д.Батболдтой хамтран амьдарч байсан эмэгтэй бусдын амь насанд халдсан дуулиант хэрэг гарч, үүнд нь тэрээр шууд бус хамааралтай төдийгүй төрийн албан хаагчийн ёс зүйгээ дээдэлж ажиллаж чадаагүй гэж үзэх үндэслэл болно гэж.
Төрийн захиргааны албан хаагч нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй ч Д.Батболдын хувийн харилцааны ёс зүйгүй үйлдлүүд нь энэ нэр төрийг сэвтүүлж байгаа учир үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүсчээ. Албан бичгийг Уул уурхайн сайд болон дэд сайд нарт мөн хүргүүлсэн гэнэ. Одоогоор үүнд нь ямар нэг хариу, тайлбар ирүүлээгүй байгаа аж. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан