Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ТӨМӨР ЗАМЧИД ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛАВ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2013 оны хоёрдугаар хагас жилийнхээ хөдөлмөрийн уралдааныг дүгнэж, тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтоо хэрэгжүүлэхэд ажлын тогтвортой амжилт гаргасан зангилаа, алба, хэлтэс, байгууллага, цех, хэсгийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

16 мянган хүнээс бүрдэж буй энэ өнөр бүл өнгөрсөн оныг “Тээврийн чанарын үзүүлэлтийг сайжруулах жил” болгон зарласан, түүндээ ч хүрч чадсан. Үүний нэгээхэн илрэл нь ондоо багтаж 21 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьж, түүнийгээ биелүүлсэн явдал юм. Гэвч их амжилтын нэгээхэн үзүүлэлт гэдгийг төмөр замчид онцолсон. Нөгөө талаас “Хоёр загал”-аа бүрэн хүлээн авч, техникийн шинэчлэл хийсэн нь хамгийн чухал ажлын нэг. Тийм ч учраас “Хоёр загал”-аа брэнд болгохыг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж төмөр замчид, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан хамт олондоо уриалав. Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, төмөр замаар тээвэрлэгдэх ачааны өсөлт сүүлийн жилүүдэд 9-13 хувиар өсч байгаатай холбогдуулан төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж буйг тэрээр тодотгосон юм. Алхам бүртээ цаг хугацааг тооцож, төлөвлөгөө боловсруулж түүнийгээ ягштал баримталдаг хамт олны хувьд үйлс бүтээлээрээ уралдах нь хамгийн бодит шалгуур, юунаас ч илүү шагнал мэт. Тэд 2013 оны хөдөлмөрийн аваргуудаа алба, хэлтэс, нэгж, төвөөр тодруулж, хамтын амжилтыг тодотгож байв. Хөдөлмөрийн уралдаанд Сайншанд, Зүүнхараа, Чойр зангилаа тэргүүлж, Сүхбаатар, Улаанбаатарын зангилаа шагналт байранд шалгарсан юм. Дашрамд, байгууллагын хэмжээнд шагналт байранд шалгарсан ч Улаанбаатар татах хэсгийн хамт олны хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаандаа онц үнэлгээ авсан. Тодруулбал, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төвөөс хамтран зохионб айгуулсан уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм. “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан”-д зам, тээвэр, боловсрол, эрүүл мэнд, барилга, уул уурхай, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарын 85 байгууллага өрсөлдсөн аж.

Мөн төмөр замын хөдөлгөөний үйл ажиллагаатай шууд холбоотой албадаас Зүтгүүрийн аж ахуйн алба тэргүүлж, Хөдөлгөөн зохион байгуулалтын алба удаалсан бол Вагон болон Замын аж ахуйн алба гутгаар байрт оржээ. Тэдний араас шагналт байранд Ачаа тээврийн, Зорчигч тээврийн, Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба тус тус ажил үйлсээрээ жагслаа. Тэгвэл замын хөдөлгөөнтэй шууд бус холбоотой алба, хэлтэс, төвүүдийг Техникийн бодлого, зураг төслийн төв хошуучилж, тэдний араас Төлөвлөгөө, эдийн засгийн, Хүний нөөцийн албад, Олон улсын тээвэр зуучийн төв дараа нь эрэмбэлэгдэв. Түүнчлэн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн алба, Статистик бүртгэл, мэдээллийн технологийн төв, Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба, Барилга угсралт ашиглалтын хэлтэс шагнал хүртсэн юм.
Мөн жил бүр ШБАЗ буюу “Шинэ бүтээл ашигтай загвар”-ын уралдаан зохион байгуулдаг. Өдөр тутмын ажил хэрэгт ийм санаачилга, сэдэл төрүүлснээр төмөр замынхан ажлын байрандаа хэрхэн бага зарлагаар, ихийг бүтээхийн төлөө оюунаа чигтгэдэг болж. Энэ жилийн уралдаанд нийт 10 шинэ бүтээл, ашигтай загвар өрсөлджээ. Тухайлбал, паркын чанга яригчийн холбоо болон хяналтын камерын алсын удирдлага, хомутанд шингээх аппарат, туслах хавтанг шахаж суулгах төхөөрөмж, хос дугуйны гүүшингийн бэхэлгээний гайк тайлагч, гүүрэн краны хагас бетон дэр гэхчлэн бүтээлээ сойсон байна. Мөн зүтгүүр вагонд ашиглах зөөврийн угсардаг тэргэнцэр, харшлын өвчний оношлогоо эмчилгээ, судалгааны ажил, үйлдвэрлэлийн дотоод тээврийн механикжуулалтын сургалтын макет, гүний цооног дурандах теледуран гээд сонирхолтой шинэ санааг дэлгэжээ. Эдгээрээс алба, хэлтсийг хөдөлгөөнтэй харилцан холбоотой байдлаар ангилан тэргүүн байр шалгаруулсан. Тодруулбал, шууд холбоотой нэгжийг Ачиж, буулгах техникийн экспедицийн механикжсан анги тэргүүлж, Замын хоёрдугаар анги, УБ дахь Суудлын вагон депо, УБ татах хэсэг удаах байрыг эзэллээ. Харин хөдөлгөөнтэй шууд бус холбоотой нэгжийг Сайншанд төв, Рэйлком төв болон Төв эмнэлэг тэргүүлсэн юм. Шагналт байранд Төмөр бетон дэрний үйлдвэр, Нийтийн хоолны төв, Тээврийн дээд сургууль, “Ган зам” пресс, Авто тээвэр үйлчилгээний төвүүд шалгарлаа. Мөн нэгж хамт олныг шагнахаас гадна идэвх зүтгэл, ажлын санаачилгаараа бусдадаа үлгэр жишээ байж чадсан олон хүнд мөнгөн шагнал гардуулж 2013 онд төмөр замчид юу хийж, бүтээснээ нэгтгэн харлаа.
Шагнал гардуулах ёслолын дараа нийт 72 төмөр замчинд Сочигийн өвлийн олимп үзэх эрхийн бичиг гардуулж, үдэх уулзалт хийлээ. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн харьяалагдах олон зангилаа, салбар нэгжээс шилдэг ажилтнууд шалгаруулах үүрэг өгчээ. Үүний дагуу удаан хугацаанд тууштай ажиллаж, туршлага мэдлэгээрээ бусдыгаа манлайлдаг 72 хүний нэр тодорсон аж. УБТЗ нийгэмлэг дээрх хүмүүст удахгүй болох Сочигийн өвлийн олимп үзэх эрх олгосон нь хамгийн том бэлэг байв. “MONGOLIA” гэсэн бичигтэй хүрмээр ижилсэж, Сочигийн бэлгэдэлт ороолт зүүж, УБТЗ-ын тэмдэгтэй малгай өмсчээ. Сочи хотноо өнөр бүлээрээ зочилж буй тэднийг Монголыг төлөөлсөн тамирчид гэж андуурмаар бүрэлдэхүүн замд гарахад бэлэн болов. Дашрамд сонирхуулахад, нэгдсэн зохион байгуулалтад орсон 72 хүн Монголдоо ганцаараа Сочигийн олимпын жуулчны эрх авсан компаниар зуучлуулсан гэнэ. Тус компани өвлийн олимпын зургаан хоногт нийт 110 орчим хүний захиалга авсны дийлэнхийг дээрх төмөр замчид бүрдүүлж буй юм.
- Сочигийн өвлийн олимп үзэх эрхээр 72 төмөр замчин шагнууллаа -

0 Сэтгэгдэл
WM
huurhiiduu UBTZ hezee shinechlegdeh bol doo. yag l Raashiin ye baina daa
2014.01.28