Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
”Тата Моторс”-ын захирал эхнэртэйгээ муудалцаж амиа хорложээ
Нэгэн үе дэлхийн хамгийн хямдхан машиныг үйлдвэрлэдэг хэмээн шуугиан тарьж байсан Энэтхэгийн "Тата Моторс" компанийн захирал Карл Слим гэр бүлийн маргаанаас үүдэн амиа хорложээ. "Женерал Моторс", "Тоёота Моторс" зэрэг компанид ажиллаж байгаад 2012 оноос "Тата Моторс"-ын гүйцэтгэх захирал болсон тэрээр компанийнхаа удирдах зөвлөлийн хуралд оролцохоор Тайландад ирээд байхдаа амиа егүүтгэсэн байна. Карл Слим эхнэртэйгээ хамт Тайландад ирж, Шангри-Ла зочид буудалд байрлаж байжээ. Тэрээр бямба гаригийн орой эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болж эхнэртэйгээ маргалдаж, ихээхэн дуу шуугиан гаргахыг гэрчүүд сонссон байна. Энэ явдлын дараа түүний эхнэр гэр бүлийнхээ асуудал сэтгэл санаанд нь ямар хүндээр тусч байгааг гурван хуудас захианд бичээд нөхөртөө өгсөн гэнэ. Карл Слим энэ захидлыг уншсаны дараа л 22 давхарт байрлах өрөөнийхөө цонхноос үсэрсэн бололтой гэж цагдаагийнхан үзэж байна. 1984 онд гэрлэсэн ч үр хүүхэдтэй болоогүй хос хоёр ажлын шаардлагаар долоон өөр оронд оршин сууж, тогтсон орон гэргүй байж байгаад өнгөрсөн жилээс Энэтхэгт байшин худалдан авч, амьдрах болжээ.
Захирал нь амиа хорлосон явдал бизнес нь тийм ч сайнгүй байгаа Тата Моторсын хувьцаанд нөлөөлж, энэ мэдээний дараа зургаан хувиар унасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан