Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Барьцаалагдсан хүмүүсийн төлөө мөнгө төлөхгүй байхыг НҮБ-аас уриалав
Үймээн самуунтай газар явж байгаад хэт даврагсдад барьцаалагдсан хүмүүсийн төлөө их хэмжээний мөнгө төлөхгүй байхыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс улс орнуудад хандан анхаарууллаа. Энэ талаар Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, улс орнуудад шахалт үзүүлж эхлээд байна. Барьцаалагдсан хүмүүсийн төлөө мөнгө төлөх нь хэт даврагсад, алан хядах бүлэглэлүүдийн мөнгө олж, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх гол арга зам болоод байгаа учир террористуудыг дэмжье гээгүй бол барьцааны мөнгө өгөхгүй байх хэрэгтэй гэж НҮБ анхааруулж байгаа юм. НҮБ-ын тооцоогоор Аль-Кайда бүлэглэлийнхэн өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд ийм замаар 105 сая ам.доллар олсон байна.
Сүүлийн үед Йемен, Сири, Нигер зэрэг дайн дажинтай байгаа орнуудад гадаадын иргэдийг барьцаалж, Засгийн газраас нь мөнгө нэхэх явдал гарч байгаа юм. Гурван жилийн өмнө Нигерт барьцаалагдсан Францын дөрвөн иргэнийг өнгөрсөн аравдугаар сард суллахын тулд тус улсын Засгийн газраас 20 сая евро төлсөн гэдэг мэдээлэл байгаа. Гэхдээ Засгийн газар мөнгө төлсөн гэдгийг үгүйсгэж байгаа юм.
Үймээн самуунтай газар явж байгаад хэт даврагсдад барьцаалагдсан хүмүүсийн төлөө их хэмжээний мөнгө төлөхгүй байхыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс улс орнуудад хандан анхаарууллаа. Энэ талаар Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, улс орнуудад шахалт үзүүлж эхлээд байна. Барьцаалагдсан хүмүүсийн төлөө мөнгө төлөх нь хэт даврагсад, алан хядах бүлэглэлүүдийн мөнгө олж, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх гол арга зам болоод байгаа учир террористуудыг дэмжье гээгүй бол барьцааны мөнгө өгөхгүй байх хэрэгтэй гэж НҮБ анхааруулж байгаа юм. НҮБ-ын тооцоогоор Аль-Кайда бүлэглэлийнхэн өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд ийм замаар 105 сая ам.доллар олсон байна. Сүүлийн үед Йемен, Сири, Нигер зэрэг дайн дажинтай байгаа орнуудад гадаадын иргэдийг барьцаалж, Засгийн газраас нь мөнгө нэхэх явдал гарч байгаа юм. Гурван жилийн өмнө Нигерт барьцаалагдсан Францын дөрвөн иргэнийг өнгөрсөн аравдугаар сард суллахын тулд тус улсын Засгийн газраас 20 сая евро төлсөн гэдэг мэдээлэл байгаа. Гэхдээ Засгийн газар мөнгө төлсөн гэдгийг үгүйсгэж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
zochin
ed nar ***** yum uu hunii ami nas boddoggui yum uu
2014.01.28























