Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украины прокурор “Евромайдан”-ы 35 хэргийг хаалаа

Украины прокурор тус улсын нийслэлд 2013 оны арваннэг, арванхоёрдугаар сард болсон евроинтеграцын талынхны эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан, оролцсон хүмүүст үүсгээд байсан 35 хэргийг хаахаар шийдвэрлэсэн байна. “Үүнээс гадна 18 хүнд үүсгээд байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор хянан үзэхээр буцаалаа. Тэдний хоёрын нь хэргийг өнөөдөр Шевченкогийн районы шүүхэд хэлэлцэх байссан юм” гэж Киевийн прокурорын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Яна Соболеская мэдэгджээ.

Харин “Евромайдан”-ы хоёрдугаар үе болох нэгдүгээр сарын 19-нөөс эхэлсэн “ардчиллын эсрэг дарангуйллын хууль” гээчийг эсэргүүцэж жагсагчдаас баривчилсан хүмүүсийн тухайд ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.

Одоо ч гэсэн Киевийн төвд эсэргүүцлийн жагсаалд оролцогсод, хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн болсоор байгаа юм. Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Януковичийг огцрох, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа бол Ерөнхийлөгч Янукович сөрөг ч хүнчий “Батькивщина”-гийн тэргүүн Арсений Яценюкийг Ерөнхий сайд болж засгийн газрыг тэргүүлэх санал тавиад байгаа юм.  Мөн евроинтеграцид нэгдэх санал тавьж жагсч цуглан эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хууль сахиулагчдад саатуулагдсан бүх хүнийг суллаж өршөөл үзүүлэхээ амлаад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан