Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
МАН........ Ч.Хүрэлбаатартаа хариуцлага тооцох нь
Говь-Алтай аймгийн орон нутгийн дахин сонгуульд МАН-ынхан ялагдсан  гол шалтгаанаа  тус аймгийн МАН-ын хорооны дарга Ш.Амгаланбаатар болон МАН-ын Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын буруугаас болсон гэж дүгнэжээ. Энэ тухайгаа ч тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж зарласан.

Үүнээс үүдээд  Говь-Алтайд болсон дахин  сонгуулийн үеэр МАН-ын удирдах зөвлөлөөс Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар  очиж сурталчилгаа хийж ажилласан ч нэр дэвшигчдээ бараг бүгдийг нь ялагдуулсан учир түүнд хариуцлага тооцохоор болсон байна. Түүгээр ч тогтохгүй 2016 оны УИХ-ын сонгуулиар түүнд  тойрог өгч оруулах эсэхийг намын дарга М.Энхболд ч нухацтай бодолцох ёстой гэдгийг холбогдох хүмүүс сануулсан байна.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Увс аймагт нэр дэвшээд сонгогчдод мөнгө тарааж, шадар туслахуудаа ялтан болгон байж  иргэдийн саналыг худалдан авч байж УИХ-ын гишүүн болсон гэж өнөө хүртэл намынхаа чихнээс хонх уяж яваа Ч.Хүрэлбаатарт ийн намын шинэ удирдлагууд хариуцлага тооцох болжээ. Ийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар намын удирдлагууддаа ч, эгэл гишүүддээ ч УИХ-ын суудал бөглөхөөс өөр нэмэргүй, хэл амны бай хэмээн таагүй хандаж эхэлж байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
тэгвэл таарна. алийн болгон намын нэр хүндийг доош татах гэсэн юм энэ хазгай хэлт
Хамгийн их уншсан