Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украины Ерөнхий сайд Николай Азаров огцорлоо

Украины Ерөнхий сайд Николай Азаров Засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр мэдэгдэлдээ Улс орондоо нийгэм улс төрийн хямралыг зогсоох, зөрчилдөөнийг энхтайвнаар шийдвэрлэхийн тулд хувиасаа ийм шийдвэр гаргалаа” гэжээ.
Азарово өнөөдөр Украинд болж байгаа сөргөлдөөн нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд төдийгүй нийт украины нийгэм, хувь хүн бүрийн амьдралд аюул учруулж байна гэжээ.
“Өнөөдөр хамгийн гол зүйл бол Украины нэгдмэл бүрэн бүтэн байдлыг хамгаалах явдал чухал байна. Энэ нь хэн нэгний хувийн төлөвлөгөө, амбицаас илүүтэй чухал байна. Ийм ч учраас би огцрох шийдвэр гаргаж байна” гэж тэмдэглэжээ.
Засгийн газрыг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах асуудал бол сөрөг хүчний гол шаардлагын нэг. Ерөнхийлөгч Виктор Янукович өмнө нь Сайд нарын танхимын бүрэлдхүүнийг  солиход бэлэн байна гэж мэдэгдэж байсан ч сөрөг хүчний удирдагчид үүнийг хангалттай биш гэсэн юм. Дараа нь Янукович сөрөг хүчнийхэнтэй хийсэн хэлэлцээрийнхээ явцад “Батькищина”-гийн тэргүүн Арсений Яценюкийг Ерөнхий сайд, “Удар” бүлгийн тэргүүн Виталий Кличког ерөнхий сайдын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч болгох санал  тавьсан ч сөрөг хүчнийхэн татгалзсан юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан