Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хойд Солонгосыг магтаад 10 сар хорих ялаар шийтгүүлэв
Өмнөд Солонгосын нийслэлд амьдардаг Чхве гэгч 48 настай эрэгтэйг Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзээд өчигдөр арван сар хорих ял оноосон тухай “Рёнхап” агентлаг мэдээлж байна. Энэхүү Чхве гэгч нь 2009-2012 онд Хойд Солонгосыг дэмжигч интернэт бүлэглэлийн идэвхтэн гишүүн байжээ. Энэ хугацаанд тэрээр Пеньяны цэргийн сүр хүчийг магтан дуулсан олон арван сэтгэгдэл сайтуудад бичиж. Мөн өөрийн цахим шуудан ашиглан Хойд Солонгосын дэглэмийг магтаж, дэмжсэн илгээмжийг олон зуугаар явуулсан байна.
Чхвегийн зөрчсөн гээд байгаа Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Өмнөд Солонгост коммунизмтай тэмцэхийн тулд 1948 онд баталсан гэнэ. Энэ хуулийн дагуу Хойд Солонгосын дэглэмийг бүх талаар магтах, сайшаах, сурталчлахыг хориглодог.

Нэгэн цагт нэгдмэл байсан энэ улсын дотоодын зөрчил тэмцлийн талаар энд дэлгэрэнгүй тайлбар хийх хэрэгтэй биз. 1945 оныг хүртэл Солонгос нь Японы амбан захирагчаар удирдуулсан колони улс байлаа. Зөвлөлтийн улаан Арми Квантуны армийг бут ниргэсний дараагаар 1945 онд одоогийн Хойд Солонгосын газар нутгийг япончуудаас чөлөөлсөн юм. Өмнөдийн нутгийг нь Америкийн цэрэг чөлөөлсөн бөгөөд 38 дугаар өргөргийн дагуу Японы бууж байгаа цэргүүдийг хүлээн авах түр зуурын хоёр бүс байгуулахаар тохиролцжээ. Улмаар япончуудын бүрэн бууж өгсний дараа Америк, Зөвлөлтийн тал цэргүүдээ Солонгосын хойгоос гаргаж бүх удирдлагыг солонгосын төлөөлөлд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэвч тийм зүйл болсонгүй.
Зөвлөлтийн тал өөрийн эзэлсэн нутагт коммунист үзэл баримтлалтай түр Засгийн газар байгуулсан бол америкчууд өөрийн эзэлсэн нутагт Америкийн талыг баримтлагч, Зөвлөлт болон коммунизмыг эсэргүүцэгч Засгийн газар байгуулснаар Солонгос улс бутрах эхлэл нь тавигдсан юм.
1948 онд Өмнөд Солонгост парламентын сонгууль явагдаж, Бүгд Найрамдах Солонгос Улсыг байгуулснаа зарласан. Хариуд нь мөн тэр жил Хойд Солонгост сонгууль болж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг байгуулсан юм. Энэ хоёр дэглэм анхнаасаа л нэг нэгнээ үздэггүй, хэзээ ч эвлэрэшгүй байр суурьтай байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. 1948 онд Өмнөд Солонгост баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь үүний тод жишээ. Энэ хуулинд Хойд Солонгосыг төрийн эсрэг байгууллага гэж тодорхойлсон байдаг бөгөөд энэ “байгууллагын” талаар эерэг утгатай бүх төрлийн мэдээлэл явуулахыг эрс хориглосон байдаг. Улмаар Өмнөд Солонгосын Засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр Хойдод айлчилбал 10 хүртэл жил хорих ял оноодог. Хойд зүгийн бүх сайтыг Өмнөд Солонгосын нутагт хаадаг.
Хойдод мөн үүнтэй утга нэгтэй маш хатуу хууль үйлчилдэг. Өмнөдөд үйлдвэрлэсэн хувцаснаас эхлээд гурил, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн хүн цаазаар авахуулах аюултай. Ким Чен Ун саяхан цаазаар авахуулсан хүргэн ахыгаа олон зүйл ангиар буруутгасны нэг нь дайснуудын валютаар өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын мөнгөөр гүйлгээ хийсэн гэсэн зүйл анги байсныг уншигч та санаж байгаа биз.
Ийнхүү хоёр хэсэг болсноос хойш аль аль нь нөгөө талаа байлдан нэгтгэх замаар эргэн нэг улс болох талаар янз бүрийн чармайлт гаргаж байсан юм. 1950 онд Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сений арми Өмнөд Солонгосын нутгийг нэгтгэхээр дайрснаар иргэний дайн эхэлсэн юм. Энэ дайны үеэр 2,5 сая гаруй солонгосчууд амь үрэгдэж, хоёр талын орон сууц, үйлдвэрлэл, зам тээврийн дэд бүтцийн 80 хувь нь бүрэн устсан юм. Иргэний дайны үеэр Өмнөд Солонгосын талд АНУ, Их Британи болон Тайланд, Канад, Австрали олон орны цэргийнхэн НҮБ-ын мандаттайгаар оролцож байв. Харин Хойд Солонгосын талд Хятад, Зөвлөлт байсан юм. Улмаар 1953 онд хоёр тал гал түр зогсоох гэрээ байгуулснаар дайн зогссон ч албан ёсоор энхийн гэрээ байгуулаагүй болохоор хоёр солонгос нь одоо ч дайны байдалтай хэвээр гэсэн үг билээ.
Ялангуяа шинэ удирдагч Ким Чен Уныг гарч ирсний дараанаас хоёр улсын харилцаанд олон үйл явдал болж өнгөрлөө.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Хойд Солонгос цөмийн зэвсгийн гурав дахь удаагийн туршилт явуулснаар энэ бүх ээдрээ эхэлсэн гэж болно. Үүний дараа НҮБ-аас хориг арга хэмжээ авч 2013 он гуравдугаар сард Өмнөд Солонгос ба Америкийн цэргийн хүчний хамтарсан хээрийн сургуулийг явуулсан нь байдлыг улам хурцатгасан. Хойд Солонгос жил болгон явагддаг хээрийн энэ сургуулийг өөрийн газар нутгийг нь булаан эзлэх цэргийн ажиллагааны халхавч гэж үздэг тул газар нутаг руу нь дайрвал нэн даруй пуужингийн хариу цохилт өгнө гэж мэдэгдсэн юм. Гуравдугаар сарын 5 гэхэд 1953 онд байгуулсан гал түр зогсоох гэрээг хүчингүй гэж мэдэгдсэн төдийгүй хоёр талын байгуулсан харилцан үл довтлох тухай бүх гэрээнээс гарч, хоёр талын утсан холбоог зогсоож байгааг мэдэгдсэн юм. Гуравдугаар сарын 21-нд Хойд Солонгосын тал нь өдөөн хатгалгын хариуд Америкийн Гуам ба Окинава арал дээрх цэргийн баазад пуужингийн цохилт өгнө гэж мэдэгдэв. 26-нд нь Америкийн энэ хоёр бааз болон Аляск дахь цэргийн объектуудад цохилт өгөхийн тулд зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулссан. 27-нд Өмнөд Солонгосын хилийн цэрэг хоёр улсыг заагласан бүст үл мэдэгдэх зүйл явж байсан гэх шалтгаанаар эсрэг гранат шидсэний дараа хоёр тал хоёул зэвсэгт хүчнээ нэлээд хэдэн цагийн турш байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан. Хойд Солонгосын удирдлага нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд захидал бичиж, Солонгосын хойг цөмийн дайны ирмэг дээр ирээд байгааг анхааруулсан. 28-нд Америкийн “В‑2 Spirit” стратегийн бөмбөгдөгч онгоцууд Миссури мужийн нисэх буудлаас хөөрөн 20 мянган км зам туулан Өмнөд Солонгосын нутаг дээрх хээрийн сургуулийн байг бөмбөгдсөн юм.Үүний дараагаар Ким Чен Ун бүх пуужинт зэвсгээр Америкийн их газар болон Өмнөд Солонгос, Номхон далай дахь цэргийн баазуудад цохилт өгөхөд бэлэн болгох тушаал өгсөн.
Үүний хариуд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе нь Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгалга хийвэл урьдчилсан цохилт өгөх хүртэл шийдэмгий арга хэмжээ авна гэсэн. Америкчуудын хамгийн сүүлийн үеийн “F‑22 Raptor” сөнөөгч онгоцуудаа Өмнөд Солонгос руу илгээж, баллистик пуужинг замд нь устгах чадвартай “USS Fitzgerald” нэртэй байлдааны усан онгоцыг Өмнөд Солонгосын эрэгт жижүүрт гаргасан.
Ингэснээр Солонгосын хойгт цөмийн дайн гарах эрсдэл урьд хожид үзэгдээгүй их магадлалтай болсон гэж болно. Хойд Солонгосын тал Кэсон аж үйлдвэрлэлийн бүс рүү өмнөдийн мэргэжилтнүүдийг орохыг хориглон дундын зайн тусгалтай пуужингаа зүүн эрэг рүүгээ зөөж эхэлсэн юм. Улмаар Пеньянд байрладаг гадаадын Элчин сайдын яамдад хандан ажилтнуудаа яаралтай нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн. Мөн Хятадын тал Хойд Солонгосын хил орчим байрласан танк, явган цэргээ хөдөлгөөнд оруулсан тухай тарснаар байдал маш эгзэгтэй болсон юм.
Гэвч талууд ухаалаг зан гаргасны хүчинд байдал аажимдаа намжсан. Гэхдээ тун удахгүй буюу энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгос Америкийн хамтарсан хээрийн сургууль дахиад хийхээр байдал хэрхэн хурцдахыг тааж хэлэхэд хэцүү.
Ямартай ч одоогоор хоёр Солонгос Кэсоны аж үйлдвэрлэлийн бүсийн ажиллагааг эргүүлэн сэргээсэн. Хэдэн сарын өмнөхтэй адил хурцадмал байдал ажиглагдахгүй байгаа гэнэ. Тэр бүү хэл Хойд Солонгосын тал нь хоёр улсын хооронд хоосон үзэл бодлын хийрхлээс ангид бодит гэрээ, хэлэлцээ хийхийг уриалан Өмнөдийн нутаг руу сурталчилгааны ухуулах хуудас цацахаас татгалзаж байгаагаа мэдэгдэв. Өмнөд Солонгосчууд ч Хойдуудын нутаг руу байсхийгээд л эрх баригчдыг нь муулсан, өөрийн улсын хөгжил цэцэглэлтийг магтсан бичлэг, зурагт хуудас, мөнгөн дэвсгэрт зэргийг агаарын бөмбөлөгт дүүжлэн явуулдаг.
Мөн Цагаан сараар 1950-1953 оны иргэний дайны үеэр салж бутарсан хүмүүсийг уулзуулах талаар тохиролцжээ. Үүний дээр 2012 оноос хойш анх удаагаа Японтой хоёр талын харилцааг сайжруулахаар нууц хэлэлцээрийг энэ сарын 25-26 өдөр Вьетнамын Ханой хотноо явуулсан байна. Хэлэлцээрийн үеэр талууд нь өнгөрсөн зуунд Хойд Солонгосын тусгай албадын хулгайлсан япончуудын асуудал зэрэг олон чухал сэдвээр ярилцжээ.
Хамгийн сүүлд хоёр орны дипломатууд 2012 онд Улаанбаатарт уулзан зөвлөлдөж байсан бөгөөд цаашид илүү идэвхтэй хэлэлцээ хийх талаар тохиролцоод байсан ч Хойд Солонгосыг алсын зайн тусгалтай баллистик пуужин зэвсэглэлдээ авсны дараа хэлэлцээрийг зогсоогоод байсан билээ.
teneg maliig hoid hilee davuulaad chidehgui
Umnud Solongos ni muutgaad baigaa hoiduudaasaa iluu araatnuud bololtoi. Eleg negt ahan duusee umguulsnii tuluu tseerluulne gedeg hunii oiyosnoos gaduur uildel. Gadny gar hul bolson zarim saituud ene niitleleer olon zuuny nairsag hariltsaatai hoid solongos mongolyn ard tumniig holduulah, hagaralduulahyg sanaarhaj, muruuduj baigaa ni todorhoi. Neg undesteng hoorond ni hagaralduulah, negees nuguug ni iluu uzeh ni mongol aranshin bish.

0 Сэтгэгдэл
Seoul-g but nergeesei
Seoul-g hoid teneg solongos ni but nergeesei
2014.01.30
2014.01.29
2014.01.29