Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ж.Эрдэнэчимэг: Шүүгчийн хараат бус байдалд халдсан, үл хүндэтгэсэн хэн бололвч хариуцлага хүлээнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэгтэй уулзаж шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн бүтэц, зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүхийн тогтолцоо нь нэгдмэл байх бөгөөд шүүх зохион байгуулалтын хувьд бие даасан байна. Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна гэж заасны дагуу Шүүх байгуулах тухай хуулиар Аймаг нийслэлийн давж заалдах шатны шүүхийг эрүүгийн, иргэний мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг шинэчлэн тогтоосон. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл хууль хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу улсын хэмжээнд дагнасан давж заалдах шатны 21, сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 20, дүүргийн эрүү, иргэний 8, нийт 78 шүүхийг шинээр зохион байгууллаа. Шинэ хуулийн зохицуулалтаар дагнасан шүүх байгуулах, газар нутгийн харьяаллаар нь хамгийн ойр байгаа шүүхэд харьяалуулах зэргээр зарчмын томоохон өөрчлөлт хийгдлээ.
-Үүний үр дүнд шүүх байгууллага иргэдэд ойртсон. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Тийм ээ, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан аймгийн төвөөс алслагдсан зарим сумыг ойрхон байгаа өөр аймгийн шүүхийн харьяалалд оруулсан. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дахь сум дундын зургадугаар шүүхийн харьяалалд Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумд хамаарах болсон талаарх мэдээлэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдэж байгаа.
Мөн өмнө нь шүүхийн нэр хаягийг тэр аймгийн анхан шатны, давж заалдах шатны шүүх гэж аймаг, сумын нэрээр тодотгож нэрлэж байсан бол одоо “Сум дундын, Захиргааны хэргийн анхан шатны, Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүх” гэж улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартай болж, энэ нь тухайн шүүхийн албан ёсны нэр, хаяг болж өөрчлөгдлөө.
Одоогоор шүүхийг эрүү, иргэний хэргийн дагнасан шүүхийн зохион байгуулалтын хэлбэрт оруулсныг цаашид үргэлжлүүлэн анхан шатны шүүхийг насанд хүрээгүй хүүхдийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх зэрэг тодорхой хэрэг маргааны төрлөөр дагнасан танхим ажиллах эрх зүйн боломж нээгдсэн. Цаашид дагнасан шүүх нь дотроо тодорхой төрлүүдээр шүүгчид мэргэшин ажиллах болно. Энэ нь хэргийн төрлөөр шүүгч нар дагнан мэргэших сайн талтай.
-Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийх ажлын цар хүрээ өргөн болсон нь ажиглагдаж байна. Олон нийтэд дуулгах онцлог ажлуудаас гэвэл?
-Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаас хойш нилээн олон ажил хийлээ. Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлж, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлт хийх ажлын хүрээнд хүний нөөц, ажлын байр, техник, тоног төхөөрөмж, шүүгчдийн орон сууц зэрэг тодорхой чиглэлээр судалгаа авч, дотоод албан хэрэгцээний мэдээллийн баазтай боллоо. Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийхэд шүүхийн үйл ажиллагаа явуулах байрнаас эхлээд шүүгчийг нүүлгэн шилжүүлэх, эрүү, иргэн, захиргааны хэрэг, дагалдах нотлох баримт, архивын баримт зэрэг олон асуудлыг дагаад шийдвэрлэх болсноос бүхий л асуудлыг нэгдсэн зохион байгуулалтаар шийдвэрлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба маш их хүч, чармайлт гаргаж байж л зохион байгуулалтын шийдлийг тогтоолоо. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгч, хэрэг, баримт материалыг шилжүүлэх түр журам”-ыг баталж, нүүлгэн шилжүүлэх ажлыг 2013 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу шинээр томилогдсон 397 шүүгчийн тангараг өргүүлэх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон ажлыг дурдаж болно. Шинэ хуулийн дагуу урд өмнө хийгдэж байгаагүй ажлыг хийнэ гэдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн өмнө тулгарч байгаа том сорилт, шалгуур байсныг дурдах нь зүйтэй болов уу. Одоо шилжин томилогдсон шүүгчид тус тусын шүүхэд очиж, шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдаж байна. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед иргэд төрийн үйлчилгээг хүртэхдээ хол, ойрын ялгааг бус үйлчилгээний чанар, түргэн шуурхай байдлыг л хүсэх болсон. Шүүхийн үйлчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн үйл явцыг олон нийтэд хүргэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын үр дүнд иргэд олон нийт шүүхийн шинэчлэлийн талаарх хамгийн сүүлийн үеийн үнэн зөв мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол авч байх боломжтой юм. Бид анхны ажиллагаагаа 1 сарын 20-ны өдөр “ Нээлттэй шүүх” сэдэвт хэвлэлийн бага хурлаар эхлүүлж, Монгол улсын шүүхийн шүүн таслах ажлын 2013 оны стастистик мэдээ, шүүхийн мэдээлэл технологийн шинэчлэлийн ажлыг танилцууллаа. Тухайн ажиллагаанд Увс, Өмнөговь, Дорнод аймгийн шүүхүүд оролцож, мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
-Шүүх хаалттай байгууллага гэж яригддаг. Энэ талаар хийгдсэн шинэчлэлийн хувьд?
-Шүүх өмнө нь хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байсан. Хаалттай гэдэг нь харьцангуй, аль өнцгөөс харж байна гэдэг асуудал байх. Шүүхээс гарч байгаа бүх шийдвэр гэхэд л цахим санд олон нийтэд ил тод л байгаа. Шүүх хуралдаанаар зарим төрлийн хэргийг хаалттай явуулахаар заагаагүй тохиолдолд шүүх хуралдаан нээлттэй явагдаж, насанд хүрсэн хүн бүр орж сонирхох эрхтэй байсан зэрэг олон зүйлийг ярьж болно. Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлал нь шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байлгахад чиглэсэн зохицуулалт нэлээдгүй байгаа. Энэ дагуу ажиллахын тулд “Нээлттэй шүүх төсөл”-ийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс эхлэн 2013 оны 4 дүгээр сараас Улаанбаатар хотод байрлах бүх шүүхүүдэд хэрэгжүүлээд байна. Шүүх бүрт “Нээлттэй шүүх” танхимыг байгуулсан нь иргэд шүүхтэй танилцах, шүүх хуралдааны ажиллагааг сонирхох, шүүхийн хүлээж авсан хэргийн хуваарилалт, хуралдааны зартай танилцах, тухайн шүүхээс гарсан тогтоол, шийдвэртэй танилцах зэргээр иргэн хүн өөртөө хэрэгтэй мэдээлэл олж авах бүрэн боломжтой болж байна. Хэн нэгэн албан тушаалтнаас зөвшөөрөл авах шаардлагагүй болсон зэрэг маш олон үйл ажиллагааны шинэчлэл хийгдэж байна.
-Оны өмнөхөн шүүгчдийн томилгоо хийгдсэн тухай мэдээлж байсан. Энэ тухай мэдээлэл өгнө үү?
-Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр шүүхүүдийн нэр, бүтэц тогтолцоо өөрчлөгдсөн тухай өмнө нь дэлгэрэнгүй хэлсэн. Үүнтэй холбогдуулан шүүгч, Ерөнхий шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, дахин томилуулахаар нийт 409 шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар 409 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрийн 199 дүгээр зарлигаар 397 шүүгчийг томилсон. Томилогдсон 397 шүүгчийн дөрөвний нэг нь буюу 95 орчим шүүгчийг орон нутагт томилж, сэлгэн ажиллууллаа. Ийнхүү сэлгэн ажиллуулсны учир нь олон жил нэг газар ажилласан шүүгчийг өөр шүүхэд, тэр дундаа шүүгчийн орон тоо дутуу, бүрэлдэхүүнгүй газар зарим шүүгчийн шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Жишээлбэл, хүн ам, гэмт хэргийн гаралтаараа дээгүүрт орох зарим аймгийн шүүхэд шүүх бүрэлдэхүүн дутуугийн улмаас хэрэг маргааныг хуулийн хугацаанд шуурхай хянан шийдвэрлэх боломжгүй байдал үүсч, өөр шүүхээс бүрэлдэхүүн томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.
Харин шинэ хуулийн хэрэгжилт, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд олон жил шүүгчээр ажилласан, туршлагатай шүүгч нарыг томилсон нь иргэдэд шударга ёсны үйлчилгээг шуурхай хүргэх ёстой шүүхийн хүлээсэн үүргийг нэн тэргүүнд тавьсан гэж ойлгож болно.
-Шүүхийн тухай багц хуулиар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа болон шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалахтай холбоотой зарчмын ямар заалтууд тусгагдсан вэ?
-Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа нь шүүгч хараат бус, шүүх бие даан ажиллах баталгаа хэрхэн хангагдсантай шууд хамааралтай. Шүүхийн тухай багц хуульд улс төр, хууль зүйн баталгаа, шүүхийн эдийн засгийн баталгаа, шүүхийн зохион байгуулалтын баталгаа, шүүхийн аюулгүй байдлын баталгаа зэрэг тусгайлан,нарийвчилсан зохицуулалт орсон.
Тухайлбал,шүүхийн бие даасан байдлыг хангах улс төр, хууль зүй, эдийн засгийн болон бусад баталгаа, нөхцлийг төрөөс хангана. Мөн шүүхийн аюулгүй байдалтай холбоотой харилцааг зохицуулахдаа шүүхийн байр төрийн хамгаалалтад байж, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг Тахарын алба гүйцэтгэхээр заасан.
Улсын Их Хурлаас Тахарын албаны тухай хуулийг 2013 онд баталж, энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тиймээс цаашид шүүн таслах үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад Тахарын алба гэсэн бүхэл бүтэн дагнасан байгууллага ажиллаж эхэллээ гэж үзэж болно.
Үндсэн хуульд “шүүгч хараат бус байна” гэсэн тунхагласан үзэл санааг хэрхэн хэрэгжүүлэх арга ажиллагаа, механизмыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд зааж өгснөөрөө их ач холбогдолтой болсон Мөн шүүгч”нөлөөллийнмэдүүлэг” хөтөлж, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийвэл хариуцлага тооцуулахаар мэдүүлэх эрхтэй болсон нь урьд өмнө байгаагүй зохицуулалт болсон.
Шүүгчийн хараат бус байдалд халдсан,үл хүндэтгэсэн хэн боловч хариуцлага хүлээнэ.
-Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн тамгын газрын эрх хэмжээ нэлээд нэмэгдсэн, бүтэц зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт орсон вэ? Тамгын газрын дарга нарыг ямар шалгуураар томилж байгаа вэ?
-Шүүхийн захиргааны тухай хуульд тусгагдсан нэг том өөрчлөлт бол шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагаа хоёрын ялгаа, ажил үүргийн хуваарийг маш нарийн тодорхойлж зааглаж өгсөн. Өмнө нь Шүүхийн тамгын хэлтэс, албадын дарга нарын эрх хэмжээ нь тухайн шүүхийнхээ Ерөнхий шүүгчийн эрх хэмжээнээс төдийлөн ялгарч чаддаггүй байсан.Одоо бол өөр, тамгын газрын дарга шүүхийн захиргаа, хүний нөөц, аж ахуй зэрэг шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэнэ.
Харин ерөнхий шүүгчийн бүрэн эрхшүүн таслах ажиллагаатай холбоотой тодорхой хэдэн асуудлаар хязгаарлагдах болсон. Шүүхийн тамгын газрын бүтэц орон тоо ч өмнөхөөсөө нэмэгдэнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөл Тамгын газрын даргын томилгооны хувьд эхний ээлжинд хуучин ажиллаж байсан 40 шүүхийн тамгын хэлтсийн дарга, албаны дарга нарыг Тамгын газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байна. Ойрын хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдана.
-Таны бодлоор шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл юу вэ?
-Ер нь шүүхийн шинэтгэлд үнэлгээ өгөх хамгийн гол үзүүлэлт болох иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бид шударга шийдвэр, шуурхай, найрсаг үйлчилгээгээр л олж авна шүү дээ. Шүүхэд хандах нь шударга ёсонд хандаж байна гэж иргэн хүн сайн ойлгосон тэр цагт л өнөөгийн шүүхийн шинэтгэлийн үр дүн гарна.
Тиймээс бид цаашид шинэтгэлийг гол цөмд нь ажиллаж байгаа шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын ажлын байрандаа хөгжих боломжийг хангахад анхаарч ажиллах бодлого барьж ажиллана.
heerhii neg myy bicheech baisan avgai ingeed devshine gej hen sanah bilee iandaa mongolchuud mini
!!!! Ta nar huniig buruu shuusniihee tuluu hariutslaga huleedeg bolchood daraa ni naadhaa yaritsgaa.

0 Сэтгэгдэл
fgg
Tegej shaahr temee ***** Tsarai haraad guriideg uher mongold yostoi guriinh ym bailgui
2014.02.03
2014.01.30
2014.01.29