Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сар шинийн баяраар, үйлчилгээний газруудын ажиллах хуваарь

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

 Нарантуул худалдааны  төв  30 -нд  10.00 - 20.00  цагт  ажиллаж , 31 –нээс   эхлэн   хоёрдугаар сарын 11 –нийг дуустал  амарна. Харин хоёрдугаар сарын 12 ноос ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

Хар хоринхудалдааны төв 30 –нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  31-нээс хоёрдугаар сарын 1, 2, 3 хүртэл амарна. Харин хоёрдугаар сарын 4 –нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

Барсхудалдааны төв  битүүнд буюу 30–нд  09.00 –19.00 цаг хүртэл  ажиллаж, 31-нээс хоёрдугаар сарын 1, 2 –нд амраад, 3 –наас ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана э.   

Хүчит шонхор худалдааны төв  30–нд 06.00 –18.00  цаг  хүртэл  ажиллаж, 31-нээс хоёрдугаар сарын 1-3нд  амраад, хоёрдугаар сарын 4 – нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХаринДа хүрээ трейд техникийн зах  30 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 31-нээс хоёрдугаар сарын  1, 2 –нд  амраад, 3-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд  энэ сарын 30 -нд  10.00 – 21.00  цагт  ажиллаж, 31-нээс хоёрдугаар 1, 2 –нд  амраад, хоёрдугаар сарын  3 –ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

 

Үсчин, гоо  сайхны  газрууд  энэ сарын 30 –нд  09.00 –20.00  цаг хүртэл  ажиллаж,  31-нээс хоёрдугаар сарын 1, 2 –нд  амарна. Харин хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд  30 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1, 2 –нд амарна. Харин хими  цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд  30 –нд  09.00 -21.00 цаг хүртэл  ажиллаж,  31-нээс амраад, хоёрдугаар 2 хүртэл амраад 3 –наас бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу ажиллаа.

 

 НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

 

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны нэгдүгээр сарын 31,  хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллана.  Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57 буюу нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд   827  тээврийн хэрэгсэл  иргэдэд үйлчлэх юм байна. Хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, Долоон буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг энэ сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-нийг дуустал  зохион байгуулна.

Захиалгат үйлчилгээ:

 

 Захиалга авах утас : 326352, 321490

 Нийслэлийн таксийн үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси  ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.

 Сар шинийн дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:

 

Жич:   Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна. Нийслэлийн тээврийн газар: 976 -11 -323176

                                                       976 -11 -326352                                                                        

 

ДУЛААН ХАНГАМЖ

 Улаанбаатар Дулааны сүлжээХК нь баярын өдрүүдэд  хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажиллуулж, ДЦС -2, 3, 4 ХК болон насос станцуудын горимыг тогтмол хянаж, ээлжийн инженер болон машинистуудын ажлын цаг ашиглалт, хэрэглэгчийн ус, дулаан дамжуулах төвийн параметрийг тогтмол хянаж, гэрийн жижүүрүүдээр эргүүл эргэлт шалгалт тогтмол хийлгэнэ. Харин Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ХК, Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв /310005/ болон өөрийн байгууллагын удирдлагуудад тогтмол мэдээлэл өгч, хэрэглэгчдээс гомдол саналыг 24 цагийн турш 343047 дугаарын утсаар авч, шуурхай барагдуулж ажиллана.            

 

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

 Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг 70047004 дугаарын утсаар авч ажиллана.

 

УС ХАНГАМЖ

       Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

 Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг  70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсуудаар тогтмол авч үйлчилнэ.

 

 ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

 Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа салбар 21 компанийн ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагийн турш ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, халаалт, халуун, хүйтэн ус, ариутгах татуургын талаар гаргасан гомдол, саналыг 325595 дугаарын утсаар  хүлээн авч барагдуулна.  Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГ дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

 

Орон сууц ашиглалтынорон нутгийн өмчит газруудтай  холбогдох утасны жагсаалт:

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан