Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
М.Өмербай: Эрчим хүчгүй бол хөгжил дэвшил зогсоно
“Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” компанийн Шуурхай зохицуулалтын хэлтсийн инженер М.Өмербайтай ярилцлаа.

-Та эрчим хүчний салбарт ямар мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Эрчим хүчний салбарт цахилгааны инженерээр хориод жил ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд төмөр замчин болно гэж боддог байлаа. Тэгээд л Москвагийн Төмөр замын дээд сургуульд элсэлтийн шалгалт өгсөн. Гэтэл 0.23 оноо дутаад элсч чадаагүй. Ингээд Польтехникийн дээд сургуулийн цахилгааны инженерийн ангид элссэн. Техникт сонирхолтой тул адилхан л энэ чиглэлийн мэргэжил сонгосон юм. Одоо бол цахилгааны инженер мэргэжилтэй болсон минь их хувь заяа гэж боддог. Монгол Улс гэдэг их өрхийн тулган дахь галыг нь асааж буй хүмүүс нь манай эрчим хүчнийхэн.
-Манай улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч байна. Одоо жилд хэдий хэмжээний цахилгаан хэрэглэж байна вэ?
-Сүүлийн үед эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсч байна. Нийтдээ 8-10 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үеэс 40-өөд мегаВаттаар өсч хэрэглээ 919 мегаВатт хүрлээ. Манай компани ОХУ-аас цахилгаан импортлох мөн экспортлох тусгай зөвшөөрөлтэй. Энэ онд урд нь авдаг хэмжээгээ нэмэгдүүлж, 210 мегаВатт болсон. Өмнө нь жилд 160-170 орчим мегаВаттыг авч байсан юм. Өвлийн ид ачааллын үед жишээ нь өнгөрсөн онд тодорхой хязгаарлалт хийж байсан. Хойд хөршөөс авах цахилгааны хэмжээ нэмэгдсэнээр энэ өвөл хязгаарлалт хийгээгүй. Цаашдаа “ТЭЦ-3”-ыг 50, “ТЭЦ-4”-ийг 100 мегаВаттаар өргөтгөтгөнө. Дээр нь Салхитын 50 мегаВаттын салхин цахилгаан станц ашиглалтад орсон. Энэ цахилгаан станц их нэмэр болж байгаа.
-Та эрчим хүчний салбарт олон жил ажилласан хүний хувьд манай улсын эрчим хүчний бодлогын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Төрөөс эрчим хүчний бодлогыг тодорхойлдог. Манай улс хэдийгээр өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэдэг ч хэрэгцээгээ бүрэн хангахын тулд импортоор авахаас өөр аргагүй байдалд байна. Гэвч цаашид экспортлогч орон болно гэж зорьж буй юм. Учир нь нүүрсний баялаг ихтэй орон. Үүндээ тулгуурлаад хөгжих боломж бий.
-Нэг киловатт цахилгааны үнэ үйлдвэрлэсэн өртөг зардлаа нөхөж чадахгүй байна гэдэг. Өөрийнхөө өртгөөс хэдэн хувь доогуур байгаа вэ?
-Цахилгааны үнэ байнга л яригддаг асуудал. Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хэрэглэгчид хүргэж борлуулахад тодорхой өртөг гардаг. Одоо ард түмний амьжиргааны төвшинтэй холбоотойгоор төрөөс эрчим хүчний үнийг зайлшгүй барьж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэж буй өртгөөс нь доогуур үнээр хүчээр барьж байгаа юм. Гэхдээ эрчим хүчний үнийг чөлөөлж зах зээлийн эргэлтэд оруулах ёстой. Ийм бодлого, үзэл бодол эрчим хүчний салбарт бий. Яваандаа үүнд шилжих эхний алхамууд хийж байна гэж ойлгож байгаа. Манай улс “ТЭЦ-2-3-4”, Дархан, Эрдэнэтийн дулааны станц гэх мэт эрчим хүчний цөөхөн үйлдвэрлэгчтэй. Тэдний үйлдвэрлэлийн өртөг харилцан адилгүй. Жишээлбэл “ТЭЦ-4”-ийн эрчим хүч үйлдвэрлэж буй өртөг нь бусад станцаас арай бага. Олон жил ажилласан “ТЭЦ-2-3”-ын өртөг өндөр. Тэгээд дундажийг нь тооцоод үзэхээр эрчим хүч үйлдвэрлэж буй өртөгөө барьж чадахгүй юм.
-”Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” компани Монгол Улс даяар түгээж буй цахилгааныг хариуцаж байна уу?
-Манай компани төвийн бүсийн 16 аймаг, Алтай, Улиастайн эрчим хүчний систем, Говийн бүсийн салбар шинээр байгууллаа. Таван толгой дэд станц, Даланзадгадын дулааны станцтай өнгөрсөн жил холбогдсон. Ухаа худагийн дулааны станцтай холбогдлоо. Дорнод бүсийн эрчим хүчний систем нэг дулааны станцтай. Үүнтэй шугамаар холбогдсон боловч шаардлагатай тохиолдолд харилцан тэжээх боломжтой. Гэхдээ зэрэгцэн ажиллах техникийн нөхцөл одоогоор хангагдаагүй. Эрчим хүчний хэтийн төлөвөө харахад бид хэрэгжүүлэгчид. Бодлого тодорхойлогч биш. Бидний төсөөлж байгаагаар ирээдүйд Монгол Улсын хувьд эрчим хүчний нэг системд бүрэн орох юм байна гэж бодож байгаа.
-Манай улсын цахилгаан дамжуулах шугамын урт хэдэн км вэ?
-Цахилгаан дамжуулах сүлжээний 220, 110 килвольтын шугам манай компанийн хэмжээнд 4038 км. Үүн дээр Оюу толгой компанийн Хятадаас авч буй 220 килвольтын шугам нэмэгдэнэ. Мөн шинэ цахилгаан станцууд баригдана, түүнийг холбоно. Тэгэхээр миний ойлгосноор 900-1000 орчим км шугам нэмэгдэх бололцоотой юм.
-Танай компанийн хувьд төлөвлөж буй томоохон ажил зорилт юу байна вэ?
-Дэлхий нийтээр ухаалаг эрчим хүчний системд шилжих болсон. Хоёр хөрш маань үүнд шилжиж байгаа. Тэгэхээр хоёр их гүрний дунд байгаа бид үүнээс хоцрохгүй явах хэрэгтэй. Манай компани ирээдүйд ухаалаг сүлжээнд шилжинэ гэсэн зорилго дэвшүүлээд ажиллаж байна. Ухаалаг сүлжээ гэдгийг энгийн үгээр тайлбарлая. Эрчим хүч бол үйлдвэрлэл хэрэглээ хоёр зэрэг явдаг онцлогтой салбар. Бид өнөөдөр хэрэглээ тийм байна жаахан багасгая, ихэсгэе гээд бүгдийг хүний оролцоогоор хийдэг. Тэнд нэг унтраалга дараад, нэг зурагт асаалаа гэхэд хэрэглээ тодорхой хэмжээгээр хэлбэлзэж байна гэсэн үг. Оройны их ачаалал шөнийн бага ачааллын үеэр хэрэглээ тодорхой хэмжээгээр хэлбэлздэг. Ухаалаг систем болохоор үйлдвэрлэл, хэрэглээг нарийн хянаж найдвартай ажиллагааг хангах, сүлжээгээ сайжруулна гэсэн үг юм. Энэ талаар нарийвчлан яривал их цаг хугацаа шаардана.
-Манай ашиглаж байгаа дулааны цахилгаан станцууд өвгөрсөн гэж байгаа ч шинэчлэлтийн талаар яригдаж чадахгүй л байна. Хэдий хугацаанд ашиглах боломжтой байдаг вэ?
-Ер нь, ямар ч тоноглол, байгууламжийг цаг тухайд нь шинэчлэх, засвар үйлчилгээг нь сайн хийж арчлаад явбал ашиглах хугацаа нь уртасдаг. Хамгийн сүүлд “ТЭЦ-4” 1980-аад оны үед баригдсан. “ТЭЦ-3” 1968 онд ашиглалтад орсон. Тэгээд манай Цахилгаан дамжуулах сүлжээ анх 1967 оноос эхлэлээ тавьсан. Хүн амын нягтаршил, үйлдвэржилттэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ өсөлттэй биш байна. Одоо бүтээн байгуулалт огцом нэмэгдэх боллоо. Мөн уул уурхайн салбарт хүрээгээ тэлж байна. Үүнийг дагаад эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт асар хурдацтай байна. Ер нь, шинээр цахилгаан станц барих ажил орхигдсон байсан. Сүүлийн хэдэн жилд энэ талаар дорвитой арга хэмжээ авах боллоо. Нүүрсний томоохон ордуудаа түшиглээд цахилгаан станцууд барих бодлого хэрэгжиж байгаа юм билээ.
-Сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар сүүлийн жилүүдэд нэлээн ярих болсон. Энэ талаар эрчим хүчний мэргэжилтний хувьд ямар санаа бодолтой байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц их өндөр өртгөөр босдог. Хамгийн гол шалгуур нь байгаль орчинд ээлтэй элдэв хорт хаягдал гардаггүй эко эрчим хүч л дээ. Нар, салхины эрчим хүчийг ашиглаж цахилгаан гарган авах нь дэлхий нийтэд өнөөдөр хамгийн дэвшилтэт технологи болж. Гэвч манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний томоохон төвлөрсөн цахилгаан станц алга. Нарны эрчим хүчний хэрэглээ манай улсад бага. Одоо малчин өрх болгон нарны гэрлээр өөрийн хэрэгцээгээ хангаад гэрэл асаах, зурагт, хөргөгч хөлдөөгчөө ажиллуулж байна. Үүнийг боловсронгуй болгоод нарны эрчим хүчээ ашиглах л ёстой. Манай улсад жилийн 365 хоногийн 70 орчим хувьд нь нартай байдаг гэсэн судалгаа бий. Салхины судалгааг бүсчилээд гаргасан. Иймд нар, салхины эрчим хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадах юм бол өөрийн орныг хангаад зогсохгүй экспортлох боломжтой гэсэн судалгаа ч бий.
-Бид одоо усан цахилгаан станц ашиглаад эхэллээ. Ер нь манай улс уснаас хэдий хэмжээний эрчим хүч гаргаж авах бололцоотой вэ?
-Өндөр хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломж нь тухайн гол, мөрний усны төвшин, урсацаас хамаардаг. Манай улс Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ашиглаж байна. Одоо нэг аймгийн хэмжээний эрчим хүчний хэрэгцээг хангадаг. Үүнээс илүү хүчин чадалтай эрчим хүчний системийн хэмжээнд нөлөөлөх усан цахилгаан станц барих бололцоо бий эсэхийг судалж л байна даа.
-Иргэд эрчим хүчний салбарыг сайн ойлгодоггүй гэдэг. Учир нь цахилгаан тасрахаар бухимддаг хэрнээ төлбөрөө төлөхдөө цааргалах явдал гардаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд эрчим хүчинд холбогдоогүй зургаан сум үлдсэн. Үүний цаана маш их бүтээн байгуулалт, хөрөнгө орсон гэсэн үг. Тухайлбал нэг гэрэл асаахын тулд хэдэн зуу, мянган км газарт шугам татдаг. Тэр болгоны үйлчилгээ, цахилгааныг дамжуулахын тулд ажиллаж буй хүмүүс гээд зардлыг нь нарийн тооцохоор асар их мөнгөн дүн гарна. Тэгэхээр таны гэрлийг асаах гэж очиж байгаа нэг килВатт цахилгаан ямар их өртгөөр бүтдэг нь тодорхой. Манай эрчим хүчний системд 10 мянган хүн ажилладаг. Тэд үйлдвэрлэгчээс нэг гэрэл асаах эрчим хүчийг хэрэглэгчид хүргэхийн тулд ажиллаж байгаа юм. Гэтэл хэрэглэгчид утсаар ярьсны төлбөртөө багадаа сард 15000 төгрөг төлөхдөө цаарагладаггүй цахилгааны мөнгө төлөхдөө жаахан хойрго хандах тал бий. Уг нь тэр утсыг цэнэглэх, хоол цайгаа чанах, зурагт үзэх гээд өдөр тутмын бүхий л зүйлд нь цахилгаан ямар их хэрэг болдгийг сайтар ойлгох хэрэгтэй юм. Тэгэхээр орчин үеийн хөгжил дэвшлийн гол үндэс нь цахилгаан энерги. Эрчим хүч байхгүй бол хөгжил дэвшил зогсоно.
-Эрчим хүчний алдагдал гэж ярьдаг. Энэ явдал сүүлийн жилүүдэд ямар байна вэ. Мөн эрчим хүч хэмнэх талаар хэрэглэгчдийн мэдээлэл ямар байна гэж боддог вэ?
-Алдагдал бол бий. Яагаад гэвэл тоноглолоор өсгөж, бууруулж дамжуулж байж хэрэглэгчид хүргэдэг болохоор тодорхой хэмжээний алдагдал хүлээдэг. Энэ бол техникийн алдагдал юм. Тоолуургүй цахилгаан авах, хулгайгаар хэрэглэх гээд техникийн бус алдагдал гардаг. Сүүлийн үед цахилгаан түгээх сүлжээнд тодорхой төслүүд хэрэгжүүлээд алдагдлыг нь хоёр дахин багасгасан. Шөнийн цагаар цахилгааны хэрэглээ буурдаг. Энэ үед хэрэглээд өгөөч гэж тусгай тариф, тоолууртай болгосон. Жишээлбэл, шөнийн цагаар халаагуураа залгаж болно. Тэгвэл бага мөнгө төлнө гэсэн бодлого хэрэгжүүлж байна. Гэвч шөнийн цагаар цахилгааны хэрэглээ төдийлөн өсдөггүй. Хамгийн гол нь, хэрэглэгчид өөрсдөө хэмнэх бодолтой байгаасай. Өнөөдөр цахилгаан эрчим хүчний үнийг үүнээс илүү гаргахгүй гээд төрөөс барьдаг болохоор зарим айлууд гэрлээ унтраана гэдгийг мартах тал бий. Тэгэхээр эдийн засгийн жинхэнэ гольдролдоо орж өөрийнхөө өртгөөр зарагдаад ирвэл сардаа би хэдэн төгрөг төлөх билээ. Би үүнийг хэмнэх юм бол бас хэдэн төгрөг татуу төлнө шүү дээ гэдгээ ойлгоно. Өөрөөр хэлбэл, ямар ч зүйл тоолдогтойгоо уялдаад ирэхээр хэмнэлт гардаг.
aigul manaid baigaa
Naizdaa sar shiniin mend hurgii Dalaid manai angiin Omo mon.
Manai angiin Khuukhed mun uu.Mun ch bai bish ch bai sar shiniin mend devhuulie.Aigul khaana bgaa ve.
-Монгол Улсад цахилгаан дамжуулах сүлжээний 220, 110 килвольтын нийт 4038 км шугам бий-

0 Сэтгэгдэл
olziibayar
sain uu umerbai sar shindee saixan shinleerei angiinxand mend damjuulaarai. jangabild bas
2014.01.30
2014.01.29
2014.01.29
2014.01.29