Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ногоогоо болгох уу, түүхийгээр нь идэх үү
Аль болох эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг болсон өнөө цагт гэрийн эзэгтэй нарын байнгын бодол болдог нэг зүйл бол ногоогоо яаж хэрэглэвэл биед хэрэгтэй шим тэжээлийг алдагдуулахгүй байх вэ гэсэн асуулт. Зарим ногоог түүхийгээр нь хэрэглэвэл эрдэс тэжээлийг нь хүртэж чаддаг бол зарим ногоог харин чанаж болгосны дараа витаминлаг чанар нь нэмэгдэх жишээтэй. Тиймээс эзэгтэй нарт бяцхан туслах үүднээс зарим ногоог яаж хэрэглэвэл хүссэн шим тэжээлээ авч чадахыг хүргэж байна.
Улаан лооль
Улаан лоолийг болгож идэх хэрэгтэй. Ингээд хэлэхээр гайхаж байна уу. Тийм ээ, хүнсний ногоонуудаас ч юу ч бодохгүйгээр түүхийгээр нь иддэг бараг ганц ногоо бол улаан лооль. Гэвч улаан лоолийг жигнэж, чанаж болгосноор хорт хавдрын эсийн эсрэг тэмцдэг ликопин нь улам нэмэгддэг байна. Ликопин нь хорт хавдар болон ужиг хүнд өвчний эсрэг үйлчилдэг юм. Улаан лоолийг бага зэргийн тосонд жигнэж болговол эрүүл мэндэд хэрэгтэй байх нь.
Лууван
Лууванг түүхийгээр нь идвэл полифенол буюу хорт хавдар, зүрхний өвчний эсрэг тэмцдэг антиоксиданттай химийн элемент нь хэвээрээ байдаг. Харин лууванг буцалгах юм уу жигнэх үед бүх полифенол нь устаж үгүй болдог байна. Мөн витамин С-гийн хэмжээ ч багасдаг. Ер нь, аливаа хүнс тэжээлд агуулагдаж буй витамин С халаах үед амархан гадагшилж алдагддаг гэнэ.
Сармис
Сармисыг болгох нь энэ ногоонд агуулагдаж буй эрүүл аллициний хэмжээг бууруулдаг. Тиймээс сармистай хоол хийх гэж байгаа бол хоолоо хийж эхлэхдээ биш харин гаргахын өмнөхөн хийх хэрэгтэй. Сармист хүний судсыг амраах химийн нэгдэл агуулагдаж байдаг нь зүрхний шигдээс тусахаас хамгаалдаг аж. Сармисыг халааж, болгох нь түүнд агуулагддаг олон сайн шим тэжээлт бодисыг нь бууруулдаг байна.
Мөөг
Мөөгийг бол болгож идэх хэрэгтэй. Халаасан ч, шарсан ч, хуурсан ч мөөгөнд агуулагдах калийн хэмжээ болгох тусам нэмэгддэг байна.
Улаан чинжүү
Чинжүүг түүхийгээр нь идвэл сайн. Харин чанаж болгох, эсвэл хуурах гэх мэтээр халаавал дээр дурдсанчлан витамин С нь алдагддаг. Гэтэл улаан чинжүүнд байх хамгийн гол эрдэс тэжээл нь витамин С юм. Тиймээс чинжүүг витаминыг нь алдагдуулахгүй хэрэглэе гэвэл түүхийгээр нь ид.
Бууцай
Бууцайг болгож идэх нь зөв. Бууцайг болгосноор төмөр, кальци, магни зэрэг хэрэгцээт бодисыг нь авч чадна. Гэхдээ бууцайг түүхийгээр нь идэх ч зүгээр. Харин болгосноор биед кальцийг илүү амар хялбараар шингээж авна. Гэхдээ бууцайг усанд чанахын оронд жигнэж болговол витаминлаг чанарыг нь алдагдуулахгүй сайн талтай.
Хүрэн манжин

Хүрэн манжинг түүхийгээр нь идвэл сайн. Энэ ногоог болгох явцад хүний эрүүл мэндэд хэрэгтэй бодисынх нь 30 хувь нь алдагддаг аж. Харин түүхийгээр нь идвэл хүрэн манжингаас авч болох шим тэжээлийг бүрэн бүтнээр нь авч чадна.
Сонгино
Сонгиныг бол хэрчээд л түүхийгээр нь идэх хэрэгтэй. Ингэвэл аллициныг нь алдагдуулахгүйгээр хэрэглэж чадна. Гэхдээ бас нөгөө талаар сонгиныг болгож идвэл флавонойд хэмээх халдварын эсрэг үйлчилдэг хэрэгцээтэй бодисын хэмжээ нь нэмэгддэг байна. Харин сонгиноо таван минутаас дээш хугацаанд болгох хэрэггүй. Дашрамд дуулгахад улаан өнгийн сонгино цагаанаасаа илүү флавонойд агуулдаг аж.
Брокколи
Брокколиг түүхийгээр нь идвэл хэрэгтэй. Халуун нь энэ ногоон дахь хэрэгтэй энзимийг бүр тухайлбал элгэнд үүссэн хорт хавдрын эсийг цэвэрлэж хаядаг мирозиназ хэмээх энзимийг идэвхгүй болгочихдог байна. Ер нь, хүний биед хамгийн хэрэгтэй эрүүл ногооны нэг нь брокколи юм. Тиймээс энэ ногоог аль болох зөв хэрэглэж, түүнд агуулагдах шим тэжээлийг бүрэн бүтнээр нь хүртэх нь чухал. Байцааны төрлийн ногоонууд тухайлбал, брокколи, цэцэгт байцаа, давжаа байцааг болгож юмуу түүхийгээр нь идэж болдог.
яншуйг мөн бууцайг түүхиыгээр иддэг. болохгүй юм биш биз?
Аль болох эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг болсон өнөө цагт гэрийн эзэгтэй нарын байнгын бодол болдог нэг зүйл бол ногоогоо яаж хэрэглэвэл биед хэрэгтэй шим тэжээлийг алдагдуулахгүй байх вэ гэсэн асуулт. Зарим ногоог түүхийгээр нь хэрэглэвэл эрдэс тэжээлийг нь хүртэж чаддаг бол зарим ногоог харин чанаж болгосны дараа витаминлаг чанар нь нэмэгдэх жишээтэй. Тиймээс эзэгтэй нарт бяцхан туслах үүднээс зарим ногоог яаж хэрэглэвэл хүссэн шим тэжээлээ авч чадахыг хүргэж байна. Улаан лооль
Улаан лоолийг болгож идэх хэрэгтэй. Ингээд хэлэхээр гайхаж байна уу. Тийм ээ, хүнсний ногоонуудаас ч юу ч бодохгүйгээр түүхийгээр нь иддэг бараг ганц ногоо бол улаан лооль. Гэвч улаан лоолийг жигнэж, чанаж болгосноор хорт хавдрын эсийн эсрэг тэмцдэг ликопин нь улам нэмэгддэг байна. Ликопин нь хорт хавдар болон ужиг хүнд өвчний эсрэг үйлчилдэг юм. Улаан лоолийг бага зэргийн тосонд жигнэж болговол эрүүл мэндэд хэрэгтэй байх нь.
Лууван
Лууванг түүхийгээр нь идвэл полифенол буюу хорт хавдар, зүрхний өвчний эсрэг тэмцдэг антиоксиданттай химийн элемент нь хэвээрээ байдаг. Харин лууванг буцалгах юм уу жигнэх үед бүх полифенол нь устаж үгүй болдог байна. Мөн витамин С-гийн хэмжээ ч багасдаг. Ер нь, аливаа хүнс тэжээлд агуулагдаж буй витамин С халаах үед амархан гадагшилж алдагддаг гэнэ.
Сармис
Сармисыг болгох нь энэ ногоонд агуулагдаж буй эрүүл аллициний хэмжээг бууруулдаг. Тиймээс сармистай хоол хийх гэж байгаа бол хоолоо хийж эхлэхдээ биш харин гаргахын өмнөхөн хийх хэрэгтэй. Сармист хүний судсыг амраах химийн нэгдэл агуулагдаж байдаг нь зүрхний шигдээс тусахаас хамгаалдаг аж. Сармисыг халааж, болгох нь түүнд агуулагддаг олон сайн шим тэжээлт бодисыг нь бууруулдаг байна. Мөөг
Мөөгийг бол болгож идэх хэрэгтэй. Халаасан ч, шарсан ч, хуурсан ч мөөгөнд агуулагдах калийн хэмжээ болгох тусам нэмэгддэг байна.
Улаан чинжүү
Чинжүүг түүхийгээр нь идвэл сайн. Харин чанаж болгох, эсвэл хуурах гэх мэтээр халаавал дээр дурдсанчлан витамин С нь алдагддаг. Гэтэл улаан чинжүүнд байх хамгийн гол эрдэс тэжээл нь витамин С юм. Тиймээс чинжүүг витаминыг нь алдагдуулахгүй хэрэглэе гэвэл түүхийгээр нь ид.
Бууцай
Бууцайг болгож идэх нь зөв. Бууцайг болгосноор төмөр, кальци, магни зэрэг хэрэгцээт бодисыг нь авч чадна. Гэхдээ бууцайг түүхийгээр нь идэх ч зүгээр. Харин болгосноор биед кальцийг илүү амар хялбараар шингээж авна. Гэхдээ бууцайг усанд чанахын оронд жигнэж болговол витаминлаг чанарыг нь алдагдуулахгүй сайн талтай.
Хүрэн манжин

Хүрэн манжинг түүхийгээр нь идвэл сайн. Энэ ногоог болгох явцад хүний эрүүл мэндэд хэрэгтэй бодисынх нь 30 хувь нь алдагддаг аж. Харин түүхийгээр нь идвэл хүрэн манжингаас авч болох шим тэжээлийг бүрэн бүтнээр нь авч чадна.
Сонгино
Сонгиныг бол хэрчээд л түүхийгээр нь идэх хэрэгтэй. Ингэвэл аллициныг нь алдагдуулахгүйгээр хэрэглэж чадна. Гэхдээ бас нөгөө талаар сонгиныг болгож идвэл флавонойд хэмээх халдварын эсрэг үйлчилдэг хэрэгцээтэй бодисын хэмжээ нь нэмэгддэг байна. Харин сонгиноо таван минутаас дээш хугацаанд болгох хэрэггүй. Дашрамд дуулгахад улаан өнгийн сонгино цагаанаасаа илүү флавонойд агуулдаг аж.
Брокколи
Брокколиг түүхийгээр нь идвэл хэрэгтэй. Халуун нь энэ ногоон дахь хэрэгтэй энзимийг бүр тухайлбал элгэнд үүссэн хорт хавдрын эсийг цэвэрлэж хаядаг мирозиназ хэмээх энзимийг идэвхгүй болгочихдог байна. Ер нь, хүний биед хамгийн хэрэгтэй эрүүл ногооны нэг нь брокколи юм. Тиймээс энэ ногоог аль болох зөв хэрэглэж, түүнд агуулагдах шим тэжээлийг бүрэн бүтнээр нь хүртэх нь чухал. Байцааны төрлийн ногоонууд тухайлбал, брокколи, цэцэгт байцаа, давжаа байцааг болгож юмуу түүхийгээр нь идэж болдог.
Б.Сэвжидмаа
2 Сэтгэгдэл
урангоо
би дандаа чинжүү иддэг гэхдээ сонгиныг түүхийгээр идэх зүгээр үү тэ
2020.12.20
2020.05.01























