Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно
Солонгосын үндэсний хоолны салшгүй нэг хэсэг болсон кимчи өдгөө дэлхий даяар тархаж,  Европ, АНУ-ын зоогийн газрын цэсэнд хүртэл орж ирээд байна. McDonald’s сүлжээний зарим салбар кимчитэй бургер санал болгож, АНУ-ын тэргүүн хатагтай кимчи дарах өөрийн жорыг нийтэд танилцуулах болсон нь сүүлийн хэдэн жил Өмнөд Солонгосын төр үндэсний хоолоо, тэр дундаа кимчигээ дэлхий даяар экспортлох бодлогыг хэр үр дүнтэй хэрэгжүүлж чадсаныг илтгэнэ. БНСУ-ын Засгийн газраас үндэсний хоол хүнс тэр дундаа кимчиг судалж, хөгжүүлэх ажилд саяхан гэхэд есөн сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Мөн өөрсдөөс нь урьтаж их хэмжээгээр үйлдвэрлэн олон улсад экспортлох болсон Хятадаас өрсөж, дахин давтагдашгүй, жинхэнэ солонгос кимчи дарахын тулд үйлдвэрлэлийн технологи сайжруулахаар 34 сая ам.доллар заржээ.

 Солонгосчууд үндэсний хоолоо сурталчлах өдөрлөг, арга хэмжээг янз бүрийн улс оронд зохион байгуулж, олон улсад цацагддаг Ариранг зэрэг телевизээрээ солонгос хоолны гайхамшгийг магтан дуулсан нэвтрүүлгүүд маш ихээр гаргадаг билээ. Энэ бүхний дүнд өнөөдөр кимчиг зөвхөн солонгосчууд биш дэлхий даяараа мэддэг болоод байна. Харин энэ хөрсөн дээр одоо зөвхөн Солонгост үйлдвэрлэсэн кимчиг л дэлхий нийтэд экспортолж, Хятадын үйлдвэрлэгчдийг шахаж гаргахыг тэд эрмэлзэж байгаа аж. Үүний тулд барууныханд таалагдахын тулд хэт халуун ногоотой биш, бас идсэний дараа амнаас эвгүй үнэр гарахгүй байхыг бодолцон янз бүрийн туршилт хийж, шинэ жор гаргаж байгаа гэнэ.
Хэт халуун ногоотой, бас таагүй үнэртэй болохоор нь Солонгосын сүүлийн үеийн хүүхэд багачууд хүртэл дээр үеийнх шиг хурц амттайг нь идэж чадахаа больсон ч элдэв төрлийн халдварын эсрэг хүчтэй тэмцдэг, эрүүл мэндэд хэрэгтэй хүнс гэдгээр нь солонгосоор зогсохгүй хилийн чанадад ч өргөнөөр хэрэглэж байна. 

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан