Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Хилчин” хотхон амины орон сууц бүхий шинэ хороолол болно

УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу СХД-ийн 30-р хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хилчин хотхон орчмын газар нь нийслэлээс газар шинэчлэн зохион байгуулж буй анхны байршил бөгөөд тус нутаг дэвгэрт амьдарч буй 168 өрхийн 672 иргэн 100 хувийн саналаар дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгааг албаныхан онцолж байна. Төлөвлөлтөөр нэг маягийн амины орон сууцны хорооллыг түшиглэн газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр тохилог амины орон сууц бий болгож, хороолол дунд 6м өргөнтэй гол зам, 3,5м өргөнтэй туслах зам, ногоон байгууламж, таксины зогсоол, 5м өндөртэй нарны эрчим хүч ашигладаг гудамжны гэрэлтүүлэг зэргийг цогцоор шийдэх юм. Харин инженерийн дэд бүтцийн хувьд цэвэр бохир усыг төвийн шугамнаас холбох бөгөөд дулааныг шийдэхдээ нүүрсийг шингэрүүлсэн хий болгож хийн зуухны үйлдвэрээр хангахаар төлөвлөжээ. Энэ нь өдөрт 2500м3 хий гаргах хүчин чадалтай юм байна.

0 Сэтгэгдэл
xandaa
Zasgiin gazar garchlan iimerxvv xoroolol bosgowol ard irged demjine.Xywiin kompani gardwal mash vnetei bair bosox bno.Tiimees 8% zeelee bolon xywiin kompani anxaaraldaa awaarai
2014.02.05