Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
АРДЧИЛЛЫН АНХДАГЧИД ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖАА ГАРДЛАА
hoid solongosruugaa zail za
hoid solongosruugaa zail za
hoid solongosruugaa zail za
hoid solongosruugaa zail za
uwliin har huitend gants udaa huitend jagsaj bsan uu? uls orniihoo tuluu jagsaj bgaad ajilaasaa halagdaj uzsenuu? tegej uzeeguudee bayarla za

Дутуу ДОНГОС доороо ШЭЭ бүү АТААРХ МАНгараа
Танай МАН уже сөнөсөн
хаанаас ингэж мөнгө гараад байна.... сөрөг нам нь хянах хэрэгтэй.
мэдээж татвар төлөгчдийн угшилтай мөнгө байгаа
ПАРТИЗАН Ч ГЭХ ШИГ,АРАЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БАЙР АВЧ ӨГӨӨД БАЙГАА ЮМ БИШ БИЗ? ТЭГВЭЛ Ч ТА НАР СӨНӨНӨ ШҮҮ
Монголын ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбооны ахмад зүтгэлтнүүд өчигдөр өөрийн нэр дээр орон сууцтай болох батламжаа гардан авлаа. Монгол Улсын иргэн Ч.Рагчаа, Ч.Балданням, Д.Долгорсүрэн, н.Шинэтуул, Т.Отгонбаяр, Я.Баасанжав, С.Тунгалаг, Я.Сүрэнжав, Р.Даваа, Д.Хашхүү, Л.Сарангэрэл нар тус бүр нэг өрөө байрны эзэн болох учиртай. Тэдэнд орон сууцны батламжийг зураг төсөл, тоот дугаарын хамт УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндорж, МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа нар гардуулан өглөө.
Ахмад настнуудын зарим нь өөрийн биеэр хүрэлцэн ирж чадаагүй байхад зарим хүн юуны төлөө дуудуулснаа ч мэдээгүй байсан тул орон сууцтай болсон нь гэнэтийн бэлэг болжээ.

Партизан С.Тунгалаг “Ёстой гэнэтийн мэдээ байна, маш их баярлалаа. Ингэж шагнуулахаа мэдсэнгүй” хэмээн ярилаа. Дээрх 11 иргэний орон сууц Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд сүндэрлэж буй “Орчлон” хорооллын 10 дугаар ээлжийн барилга юм. Ирэх наймдугаар сард бүрэн дуусч, ашиглалтад ороход ахмадууд байрны түлхүүрээ гардах аж. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндорж “Урьд нь олгосон батламжийг бодвол энэ удаа хавьгүй бодитой” гээд уг ажлыг гүйцэлдүүлэхэд хотын дарга Э.Бат-Үүл багагүй дэмжсэн хэмээлээ.
1989-1990 онд Ардчилсан хувьсгалд гар бие оролцож, амь биеэ үл хайрлан зүтгэсэн анхдагчуудыг дайнд оролцсон ахмад дайчин, Ардын хувьсгалын партизануудтай эн зэрэгцүүлэхийг төрөөс шаардаж байсан. Гэвч тухайн үед асуудал шийдэгдээгүйгээр барахгүй төрөөс дэмжихгүйгээр болсон. Тиймээс Монголын Ардчилсан Холбоо өөрийн бололцоонд тааруулж ахмадуудаа харж хандах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө ажилладаг билээ. Уг шийдвэрийг МоАХ-ны үе үеийн дарга Б.Билэгт, С.Билэгсайхан, Ш.Түвдэндорж, Ц.Энхтүвшин, С.Эрдэнэ, Х.Баттулга нар зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Ш.ТҮВДЭНДОРЖ: 100 ОРЧИМ ХҮН ОРОН СУУЦТАЙ БОЛСОН
Батламж гардуулах үеэр УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндоржоос тодруулга авлаа.
-Урьд нь, орон сууцны батламж авсан хүмүүст дахин батламж гардуулж байна. Үүнийг тодруулахгүй юү?
-Орон сууцанд орох хүсэлтэй хүмүүс дараалал ёсоор 2013 онд байрны батламж авсан. Тухайн үед орон сууц нь тодорхойгүй, дугаар тоотгүй, зураг төсөлгүй бэлгэдэл төдий батламж олгосон. Гэвч өнөөг хүртэл байртай болж чадаагүй байсан юм. Харин өнөөдөр 11 хүнд шинээр батламж гардуулж, энэ зун ашиглалтад орох орон сууцны тоот хаягтай, зураг төсөлтэй нь гардан авлаа.
-МоАХ-ноос ахмад зүтгэлтнүүддээ орон сууц олгох ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа. Нийт хэчнээн хүн байртай болсон бэ?
-Ер нь, 20 жилийн ойгоор 20 хүнд орон сууц өгсөн. 21 жилийн ойгоор мөн 21 хүнд өгсөн гээд ойтойгоо ижилсүүлсэн тоогоор байр олгож ирсэн. Өнгөрсөн жил бид 24 хүнийг байртай болгосон. Тэгвэл энэ онд 25 жилийн ой тохиосон учир өмнөхөөсөө олон хүний орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ. Энэ жилээр ерөнхийдөө орон сууц олгох ажил маань зогсч магадгүй. Яагаад гэхээр Монголын Ардчилсан Холбоо маань бизнесийн эсвэл буяны байгууллага биш учраас тэр болгонд хөрөнгө цуглуулж, хүмүүст орон сууц олгох нь тийм ч хялбар ажил биш. Гэхдээ МоАХ-ны 20 жилийн ойгоос хойш бид 100 орчим өрх, ахмад зүтгэлтнээ орон сууцтай болгосон гэдэг маань чамлалтгүй ажил гэж үзэж байгаа.
-Тэгвэл холбооноос орон сууц авах хүсэлтэй хүмүүсийн дараалал шувтарч байгаа гэж ойлгож болох уу?
-Үгүй юм л даа. Орон сууцтай болохыг хүссэн олон хүн байгаа нь мэдээж. Гэхдээ ахмад зүтгэлтэн, партизануудаа цаашид өөр хэлбэрээр анхаарч, дэмжиж ажиллах болно.

0 Сэтгэгдэл
qwer
ulsin mongo uren taran hihee boliochee luvarchidaa
2014.02.07
2014.02.06
2014.02.06
2014.02.06
2014.02.06
2014.02.06
2014.02.06
2014.02.05
2014.02.05
2014.02.05
2014.02.05
2014.02.05