Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ээж аавдаа...
“Дүүгээ хараад сууж бай” гэсэн та хоёрынхоо үгэнд ороогүйд уучлаарай. Ердөө л эмээ өвөөгийнд очиж бууз хийлцмээр байсан учраас дүүгээ сайн гэгч нь хувцаслаж аваад л гарсан. Гэвч бид та хоёртоо, эмээ өвөөдөө хүрч чадсангүй. Хайртай дүүгээ охин нь харин сайн хувцасласан. Хэдэн давхар хувцас өмсгөсөн болохоор та хоёрыг олтол гайгүй байх аа. Харин би одоо явах хэрэгтэй болсон бололтой. Бурхан надад өөр хувь тавилан зурчихаад хүлээгээд байна. Дүүг минь...
Магадгүй охин ээж аавдаа ингээд уртаас урт үг дайх байсан биз.

Долоохон настай охиндоо таван настай дүүг нь даатгачихаад “үүдээ түгжээд байж бай. Бууз хийхээр яваад ирье” гэсэн ээж аав хоёр өнөөдөр толгойгоо өндийлгөх тэнхээгүй болчихсон суугааг хэрхэн тайлбарлах билээ. Хүүхэд л бол хүүхэд. Болохгүй, бүтэхгүй гэж хэлэх тусам болох бүтэх мэтээр тэмүүлдэг сэтгэл нь өнөөдөр ч, маргааш ч, Азид ч, АНУ-д ч өөрчлөгдөхгүй. Бидний үед том нь багыгаа чирээд л хүн болгодог байлаа гэсэн улигт үгийг хэдий болтол үглэж суух вэ. Хэрвээ ээж та, аав та хариуцлагатайхан байсан бол үр хүүхэд чинь хоймортоо наран адил гийгүүлээд сууж байхсан. Долоохон настай охин үр чинь таван настай дүүгээ хайрлаж, хамгаалах гэж зүтгэсэн байтал ээж, аав та хоёрт хүүхдүүдээ хувцаслаад хамт явах ухаан байсангүй гэж үү. Ингэж хэллээ гээд олон хүн дургүйцэх гэлээ ч монголчууд бид хэтэрхий хэнэггүй зангаа хэзээ гээх гээ вэ.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас хийсэн судалгаагаар 2011 онд цусан суулга, халуун хижиг, сүрьеэ өвчний улмаас дэлхий дээр өдөр бүр 19000 хүүхэд нас барсан гэсэн баримт бий. Гэвч өлсгөлөн хэмээх хэнийгч үл энэрэх гамшгийн улмаас өдөр бүр үүнээс илүү олон хүн ертөнцийн тоосыг хөдөлгөж чадахгүй хүрдэг. Үнэхээр аймшигтай тоо биш гэж үү. Тэгвэл дэлхийн есөн хүн тутмын нэг нь ундны усны дутагдалтай амьдарч үүний улмаас элдэв халдварт өвчинд нэрвэгдэж бурхнаас заяасан тавилангаасаа богино насалдаг. Жил бүр 10 сая хүүхэд тав хүртэлх насандаа энддэг гээд тоо баримт дурдвал сэтгэл эмтэрмээр. Гэхдээ эдгээр хүүхдийн нас барж буй гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй хоол хүнс.
Азаар бидэнд арчаагүй байдлаасаа л гэхгүй бол ийм зовлон үгүй. Монголын хаана ч унданд хэрэглэх ус байна. Манай говийнхны хувьд ундны ус хэцүүхэн гэж байгаа ч хар тивийн улс орнуудыг бодвол рашаан хүртэж байна л гэсэн үг. Хэрвээ 2,9 сая монголчууд өөрсдөө арчаатай байж чадвал өлсч үхэхийн зовлон ямар ч байсан хэдэн үеэр минь биднээс хол байна гэдэгт итгэж болох.
Гэвч хүүхдийн эндэгдэл жил ирэх бүр буурахгүй байсаар л. Ялангуяа ээж аавын хайхрамжгүй болгоомжгүй байдлаас үүдэлтэй өвчлөл, эндэгдэл амь бөхтэй оршсоор. Зам тээврийн осолд жил бүр 600-гаад хүүхэд өртдөг гэсэн мэдээлэл байсаар. 2012 онд 1250 гаруй хүн түлэнхийн төвд хандаж эмчлүүлсний 69 хувь нь 0-4 насны хүүхэд байсан. Хэдийгээр тийм өндөр тоо биш мэт харагдавч 2.9 сая хүндээ хувьчилж тооцвол багагүй л үзүүлэлт. Одоо үүн дээр нэмэгдээд осгож нас барсан, эцэг эхийнхээ хүчирхийлэлд өртөж гэмтэж бэртэж нас барсан гээд л нэмэгдээд байх бололтой.
Хамгийн аймшигтай нь эцэг эх байх үүргийг монголчууд хэрхэн ойлгодог вэ. Уламжлалт ойлголтоос хөндийрч байгаа ч орчин үеийн, өөрөөр хэлбэл барууныхны үүрэг хариуцлагын тогтолцооны сүүдэр ч манайханд алга.
АНУ-д хүүхдээ загнаснаас болж цагдаад баригдаж гэнэ ээ гэсэн мэдээг бие биедээ сонирхуулах үүднээс ярьж, хүүхдийг тэд хэтэрхий давруулж байгаа тухай хуучилна. Гэвч өнөөдрийн хүүхдийн сэтгэхүй ямар төвшинд хөгжиж, юу хүсч, юу сонирхдог болсон талаар төдийлэн хөндөх хүн байхгүй л байна. Хүүхдийн эрх ярихаар морь унаач голцуу хүүхдийн тухай л хааяа нэг дурсах мэтээр ярина. Гэвч тэр нь очих ёстой хүнийхээ чихэнд хүрсэн үү эсэхийг хэн ч үл анзаарна. Ийм маягаар хүүхдийн эрхийг хамгаалсан төдий. Өнөөдөр эцэг эхийн хариуцлагагүйн улмаас амь насаа алдсан хүүхдийн амийг хэн ч хэзээ ч нэхэхгүй. Амьдын тамд унаад байгаа хүний хөндүүр цэг рүү бүү хатга гэж эцэг эхийг хариуцлагаас мулталсаар.
Хэрвээ хүүхэд гаргасан л бол та 18 насанд хүртэл нь асрах ёстой гэсэн барууны , мөн Азийн зарим орны уламжлалт ёс заншил өнөөдөр л монголчуудад илүү хэрэгтэй ч байж болох юм. Хэрвээ ээж болсон бол эх хүний үр хүүхдээ хайрлах халамжлах үүргээ хамгийн түрүүнд ухамсарла гэвэл ихэнх монгол бүсгүйчүүд дургүй л хүлээж авах болов уу. Ажлаасаа татгалз. Эхнэрийн, ээжийнхээ үүргийг биелүүлж гэртээ суу гэхээр манай монгол бүсгүйчүүд эр нөхрийнхөө зарц нь боллоо гэдгээр л хүлээж авдаг. Гэтэл ...
Ийм ухамсар бүрэлдэхэд эрчүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэвэл хилсдэхгүй. Бод л доо өнөөдрийг 30-45 насны эрчүүд дундаас архи уудаггүй хүнийг олоод ир гэвэл ёстой өвсөн дундаас зүү эрнэ гээч болох биз. Та орчин тойрноо нэг тойруулаад хар даа. Таны баруун гар талд суугаа эр хүртчихдэг биз. Тэгвэл зүүн гар талд суугаа эрчүүдээс хэд нь хүртдэггүй вэ. Гэтэл эрчүүд архи хүртдэг арчаагүй байдлаа хэрхэн тайлбарладаг билээ. Нийгмийн стресс бухимдал л гэдэг. Үнэндээ 100 хувь өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг хэн ч эс анзаардаг. Анзаарахыг ч хүсдэггүй биз. Амьдралаа эхнэрийнхээ охиныхоо нуруун дээр тавьчихаад маасайж суугаа хүнийг олон харсан. Хэрвээ аав хүн үүргээ биелүүлсэн шиг биелүүлчихдэг бол олон хүүхэд ээждээ хөтлүүлээд сургуульдаа сурч, дулаахан гэртээ хичээлээ хийгээд хоолоо идээд сууж байх биз. Харин Монголд энэ бол зүгээр л үлгэр.
Тэгэхээр эцэг эх болох ухамсарт төвшинд хүрсэн гэж ойлгоод үр хүүхэдтэй болсон бол үүргээ ухамсарлая. Чадахгүй нэгэнд нь хариуцлага хүлээлгэдэг болгоё. Өөрөө зодоод цохиод үр хүүхдээ алчихаагүй л бол өөрийн буруугаар үр хүүхдээ алдсан хэнд ч хэзээ ч хэн ч хариуцлага ногдуулж байгаагүй. Ийм тохиолдол Монголд бий гэж үү.
Ялангуяа хөдөөд маань хэтэрхий гэмээр хэнэггүй зангаас үүдэн хэчнээн хүүхэд сургуулиа орхиж, хэчнээн хүүхэд хөл гараа хөлдөөж, хэчнээн хүүхэд гол усанд живж байгаа билээ.
Шүдэнз барьчихсан гүйж яваа хүүхэддээ хэлээд заагаад өгөхөөс урьтаад хэд авдаг хэвээр л байна. Монгол хүний хэнэггүй гүндүүгүй хэмээн өмгөөлж сайрхдаг тэрхүү зан чанараар хэдий болтол хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй байх вэ. Хүүхдээ байтугай нохойгоо зодсон, занчсан нэгэнд хариуцлага хүлээлгэж, шоронд хорьдоггүй юмаа гэхэд өндөр торгуулиар шийтгэдэг улс орон өнөөдөр олон байна.
Харин бид амьдын тамд унасан хүнийг амар байлга гэдэг үгээр хэдий болтол хаацайлсаар суух вэ. Шувууд хүртэл хүний сүүдрээс өндгөө нуудаг шиг эмзэгхэн дэлбээгээ нээж амжаагүй үрсээ салхинд, наранд, сүүдэрт ч цохиулалгүй өсгөх ээж аав байхсан.
үнэхээр харамсалтай хэрэг. хөөрхий охин өөрийгөө үхнэ гэж мэдээд ядаж дүүгээ амьдруулья гэж бодсон байх даа. би өөрөө бас надаас 2 насаар дүү охин дүүтэй болохоор тэр охиныг бүр өрөвдөөд, нулимс гараад байх юм
Malaas door setgedeg humuust mash tom surgamj bolloo doo?
гэрээ дулуухан байлгах үүрэг хариуцлага хүүхэддээ өгөөд явсан байх.
Монголчууд Монголоороо байвал сайхан.Залуу аав ээж нарт маш их сургамжтай явдал боллоо.Үр хүүхдээ сайн харж хандаж асарч хүмүүжүүлэх хэрэгтэй.Япон ,барууны хүмүүжүүлэх арга ойгүй сайхан гэж мунхаруулагчдын үгэнд орсоны хэрэггүй.Монголоороо л байцгаая.
Bi bas ingej bodoj suusan. Aav, eej mash hariutslagagui bna. Ene haramsaltai hereg olon humuust surgamj bolog!!!!!
“Дүүгээ хараад сууж бай” гэсэн та хоёрынхоо үгэнд ороогүйд уучлаарай. Ердөө л эмээ өвөөгийнд очиж бууз хийлцмээр байсан учраас дүүгээ сайн гэгч нь хувцаслаж аваад л гарсан. Гэвч бид та хоёртоо, эмээ өвөөдөө хүрч чадсангүй. Хайртай дүүгээ охин нь харин сайн хувцасласан. Хэдэн давхар хувцас өмсгөсөн болохоор та хоёрыг олтол гайгүй байх аа. Харин би одоо явах хэрэгтэй болсон бололтой. Бурхан надад өөр хувь тавилан зурчихаад хүлээгээд байна. Дүүг минь...
Магадгүй охин ээж аавдаа ингээд уртаас урт үг дайх байсан биз.

Долоохон настай охиндоо таван настай дүүг нь даатгачихаад “үүдээ түгжээд байж бай. Бууз хийхээр яваад ирье” гэсэн ээж аав хоёр өнөөдөр толгойгоо өндийлгөх тэнхээгүй болчихсон суугааг хэрхэн тайлбарлах билээ. Хүүхэд л бол хүүхэд. Болохгүй, бүтэхгүй гэж хэлэх тусам болох бүтэх мэтээр тэмүүлдэг сэтгэл нь өнөөдөр ч, маргааш ч, Азид ч, АНУ-д ч өөрчлөгдөхгүй. Бидний үед том нь багыгаа чирээд л хүн болгодог байлаа гэсэн улигт үгийг хэдий болтол үглэж суух вэ. Хэрвээ ээж та, аав та хариуцлагатайхан байсан бол үр хүүхэд чинь хоймортоо наран адил гийгүүлээд сууж байхсан. Долоохон настай охин үр чинь таван настай дүүгээ хайрлаж, хамгаалах гэж зүтгэсэн байтал ээж, аав та хоёрт хүүхдүүдээ хувцаслаад хамт явах ухаан байсангүй гэж үү. Ингэж хэллээ гээд олон хүн дургүйцэх гэлээ ч монголчууд бид хэтэрхий хэнэггүй зангаа хэзээ гээх гээ вэ.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас хийсэн судалгаагаар 2011 онд цусан суулга, халуун хижиг, сүрьеэ өвчний улмаас дэлхий дээр өдөр бүр 19000 хүүхэд нас барсан гэсэн баримт бий. Гэвч өлсгөлөн хэмээх хэнийгч үл энэрэх гамшгийн улмаас өдөр бүр үүнээс илүү олон хүн ертөнцийн тоосыг хөдөлгөж чадахгүй хүрдэг. Үнэхээр аймшигтай тоо биш гэж үү. Тэгвэл дэлхийн есөн хүн тутмын нэг нь ундны усны дутагдалтай амьдарч үүний улмаас элдэв халдварт өвчинд нэрвэгдэж бурхнаас заяасан тавилангаасаа богино насалдаг. Жил бүр 10 сая хүүхэд тав хүртэлх насандаа энддэг гээд тоо баримт дурдвал сэтгэл эмтэрмээр. Гэхдээ эдгээр хүүхдийн нас барж буй гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй хоол хүнс.
Азаар бидэнд арчаагүй байдлаасаа л гэхгүй бол ийм зовлон үгүй. Монголын хаана ч унданд хэрэглэх ус байна. Манай говийнхны хувьд ундны ус хэцүүхэн гэж байгаа ч хар тивийн улс орнуудыг бодвол рашаан хүртэж байна л гэсэн үг. Хэрвээ 2,9 сая монголчууд өөрсдөө арчаатай байж чадвал өлсч үхэхийн зовлон ямар ч байсан хэдэн үеэр минь биднээс хол байна гэдэгт итгэж болох.
Гэвч хүүхдийн эндэгдэл жил ирэх бүр буурахгүй байсаар л. Ялангуяа ээж аавын хайхрамжгүй болгоомжгүй байдлаас үүдэлтэй өвчлөл, эндэгдэл амь бөхтэй оршсоор. Зам тээврийн осолд жил бүр 600-гаад хүүхэд өртдөг гэсэн мэдээлэл байсаар. 2012 онд 1250 гаруй хүн түлэнхийн төвд хандаж эмчлүүлсний 69 хувь нь 0-4 насны хүүхэд байсан. Хэдийгээр тийм өндөр тоо биш мэт харагдавч 2.9 сая хүндээ хувьчилж тооцвол багагүй л үзүүлэлт. Одоо үүн дээр нэмэгдээд осгож нас барсан, эцэг эхийнхээ хүчирхийлэлд өртөж гэмтэж бэртэж нас барсан гээд л нэмэгдээд байх бололтой.
Хамгийн аймшигтай нь эцэг эх байх үүргийг монголчууд хэрхэн ойлгодог вэ. Уламжлалт ойлголтоос хөндийрч байгаа ч орчин үеийн, өөрөөр хэлбэл барууныхны үүрэг хариуцлагын тогтолцооны сүүдэр ч манайханд алга.
АНУ-д хүүхдээ загнаснаас болж цагдаад баригдаж гэнэ ээ гэсэн мэдээг бие биедээ сонирхуулах үүднээс ярьж, хүүхдийг тэд хэтэрхий давруулж байгаа тухай хуучилна. Гэвч өнөөдрийн хүүхдийн сэтгэхүй ямар төвшинд хөгжиж, юу хүсч, юу сонирхдог болсон талаар төдийлэн хөндөх хүн байхгүй л байна. Хүүхдийн эрх ярихаар морь унаач голцуу хүүхдийн тухай л хааяа нэг дурсах мэтээр ярина. Гэвч тэр нь очих ёстой хүнийхээ чихэнд хүрсэн үү эсэхийг хэн ч үл анзаарна. Ийм маягаар хүүхдийн эрхийг хамгаалсан төдий. Өнөөдөр эцэг эхийн хариуцлагагүйн улмаас амь насаа алдсан хүүхдийн амийг хэн ч хэзээ ч нэхэхгүй. Амьдын тамд унаад байгаа хүний хөндүүр цэг рүү бүү хатга гэж эцэг эхийг хариуцлагаас мулталсаар.
Хэрвээ хүүхэд гаргасан л бол та 18 насанд хүртэл нь асрах ёстой гэсэн барууны , мөн Азийн зарим орны уламжлалт ёс заншил өнөөдөр л монголчуудад илүү хэрэгтэй ч байж болох юм. Хэрвээ ээж болсон бол эх хүний үр хүүхдээ хайрлах халамжлах үүргээ хамгийн түрүүнд ухамсарла гэвэл ихэнх монгол бүсгүйчүүд дургүй л хүлээж авах болов уу. Ажлаасаа татгалз. Эхнэрийн, ээжийнхээ үүргийг биелүүлж гэртээ суу гэхээр манай монгол бүсгүйчүүд эр нөхрийнхөө зарц нь боллоо гэдгээр л хүлээж авдаг. Гэтэл ...
Ийм ухамсар бүрэлдэхэд эрчүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэвэл хилсдэхгүй. Бод л доо өнөөдрийг 30-45 насны эрчүүд дундаас архи уудаггүй хүнийг олоод ир гэвэл ёстой өвсөн дундаас зүү эрнэ гээч болох биз. Та орчин тойрноо нэг тойруулаад хар даа. Таны баруун гар талд суугаа эр хүртчихдэг биз. Тэгвэл зүүн гар талд суугаа эрчүүдээс хэд нь хүртдэггүй вэ. Гэтэл эрчүүд архи хүртдэг арчаагүй байдлаа хэрхэн тайлбарладаг билээ. Нийгмийн стресс бухимдал л гэдэг. Үнэндээ 100 хувь өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг хэн ч эс анзаардаг. Анзаарахыг ч хүсдэггүй биз. Амьдралаа эхнэрийнхээ охиныхоо нуруун дээр тавьчихаад маасайж суугаа хүнийг олон харсан. Хэрвээ аав хүн үүргээ биелүүлсэн шиг биелүүлчихдэг бол олон хүүхэд ээждээ хөтлүүлээд сургуульдаа сурч, дулаахан гэртээ хичээлээ хийгээд хоолоо идээд сууж байх биз. Харин Монголд энэ бол зүгээр л үлгэр.
Тэгэхээр эцэг эх болох ухамсарт төвшинд хүрсэн гэж ойлгоод үр хүүхэдтэй болсон бол үүргээ ухамсарлая. Чадахгүй нэгэнд нь хариуцлага хүлээлгэдэг болгоё. Өөрөө зодоод цохиод үр хүүхдээ алчихаагүй л бол өөрийн буруугаар үр хүүхдээ алдсан хэнд ч хэзээ ч хэн ч хариуцлага ногдуулж байгаагүй. Ийм тохиолдол Монголд бий гэж үү.
Ялангуяа хөдөөд маань хэтэрхий гэмээр хэнэггүй зангаас үүдэн хэчнээн хүүхэд сургуулиа орхиж, хэчнээн хүүхэд хөл гараа хөлдөөж, хэчнээн хүүхэд гол усанд живж байгаа билээ.
Шүдэнз барьчихсан гүйж яваа хүүхэддээ хэлээд заагаад өгөхөөс урьтаад хэд авдаг хэвээр л байна. Монгол хүний хэнэггүй гүндүүгүй хэмээн өмгөөлж сайрхдаг тэрхүү зан чанараар хэдий болтол хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй байх вэ. Хүүхдээ байтугай нохойгоо зодсон, занчсан нэгэнд хариуцлага хүлээлгэж, шоронд хорьдоггүй юмаа гэхэд өндөр торгуулиар шийтгэдэг улс орон өнөөдөр олон байна.
Харин бид амьдын тамд унасан хүнийг амар байлга гэдэг үгээр хэдий болтол хаацайлсаар суух вэ. Шувууд хүртэл хүний сүүдрээс өндгөө нуудаг шиг эмзэгхэн дэлбээгээ нээж амжаагүй үрсээ салхинд, наранд, сүүдэрт ч цохиулалгүй өсгөх ээж аав байхсан.
0 Сэтгэгдэл
2014.02.06
2014.02.05
2014.02.05
2014.02.05
2014.02.05























