Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Тун “цэвэрхэн” ч, жорлонгийн суултуураас ч бохир 20 эд зүйл
aanhaan tegvel neg udaagiin beelii ahiuhan avnaa..
ZAAASSS UDUR BOLGON L UGAADAG YUMNUUD BNA, TEGEEL BOLOOSHD
Iimch bolohgui tiimch bolohku geed bakterigui bolood hort hawdar ulam l ihsdeg gj bga shdee
БНСУ-ын нэгдсэн болон төрөлжсөн эмнэлэгүүдэд эмчилгээ болон оношлогоонд найдвартай зуучлана. Эмчилгээний визийг ажлын 7 хоногт багтаан гаргана. Монголын хамгийн анхны зуучлалын хөлсгүй компани. Хаяг: 10 хороолол Бүрэн төв 205 тоот Утас: 9902-0367, 9908-1076
Хэн хүнгүй л бие засах газрыг хамгийн бохир гэдэг. Үнэндээ ч бас тийм л дээ. Бие засах газрын хамгийн цэвэрхэн ус ч гэсэн олон тооны элдэв нян агуулж байдаг. Ийм ч болохоор бие засах газрын хэрхэн ариутгаж байх талаар эмч мэргэжилтнүүд байнга зөвлөж, энэ төрлийн элдэв бүтээгдхүүн үйлдвэрлэж энэ нь эрэлт ихтэй байдаг.

Гэхдээ та бидний ахуйн олон эд зүйлийн дотор бие засах газар, суултуураас ч бохир атлаа хэн анзаардаггүй “цэвэрхээн эд зүйл” байдаг байна шүү.
Та бидний өдөр, цаг минут тутам хэрэглэж харьцдаг атлаа хамгийн их нян агуулдаг ерийн л нэг 20 эд зүйл энэ байна.

1. Мөс. Энэ бол ус л шүү дээ. Гэхдээ ус бохир бол мөс мөн л тийм байна. Харамсалтай нь зоогийн газрууд үүнийг нэг их анхаардаггүй. АНУ-д хийсэн нэг судалгаагаар зоогийн газруудын мөсний 70 хувь нь суултуурын уснаас ч илүү нянтай байсан гэнэ. Хэргийн учир нь хөлдөөгчдөө байдаг гэнэ

2. Ажлын ширээ. Ялангуяа олон нийтийн байгууллагын ажлын ерийн ширээ гэхэд л жорлонгийн суултуурынхаас 400 дахин олон нянтай байдаг гэнэ.

3. Компьютерийн гар. Таны өдөржингөө харьцдаг гол хэрэглэгдхүүн. Та зүгээр л компьютерийнхээ гарыг доош харуулаад сэгсрээд үз. Юу гарч ирэх нь вэ. Энэ бол нүдэнд харагдаж байгаа нь. Гэтэл харагдахгүй нян бактери бол жорлонгийн суултуурынхаас 200 дахин их байдаг гэнэ.

4. Гар утас. За бас л суултуурынхаас 10 дахин их нян агуулж байдаг зүйл гэнэ. Өөр хүн нэг их ашиглаад байхгүй ч өөрийн чинь энд тэндээс цуглуулсан нянг аваад л “хадгалж” байдаг эд.

5. Зоогийн газрын хоолны цэс. Мэдээж түүгээр орсон гарсан хүн бүрийн гар дамжиж байдаг эд. Хэн нь гараа угаасан, хэн нь угаагүйг хэн мэдлээ. Ямартай ч энд хуримтлагдсан нян жорлонгийн суултуурынхаас 100 дахин их байдаг гэнэ.

6. Мах ногоо хэрчдэг мод. Энэ модон дээр мах гурил, ногоогоо хэрчдэг болохоор тэнд хуримтлагдаж байсан бүхий л нян энд үлдэж хоцордог байна. Угаадаг ч бүгдийг ариутгаж барах уу. Хамгийн сайн арга бол үүнийгээ ойр ойрхон солих

7. Хивс. Энэ бол нэг л төрлийн тоос сорогч учраас ариун цэврийн өрөөний суултуурын газаргуу дээр байдгаас 4000 дахин их нян цуглуулан хадгалж байдаг гэнэ.

8. Хүнс цуглуулдаг тор. Дэлгүүр, худалдааны төвөөс авсан бүхий л зүйлээ чихээд ирдэг энэ уут хамгийн бохир дотуур хувцаснаас ч илүү бохир байдаг гэнэ.

9. Алсын удирдлага. Хүн хүний гар дамжиж байдаг энэ чухал бүтээгдхүүн дээр өнөө л суултуур дээр байдаг нянгаас 10 дахин их нян хуримтлагдсан байдаг гэнэ

10. Хаалганы бариул. Гадна дотнын хэн хүний заавал барьж орж ирдэг энэ зүйл цаг минут, хором бүрийд шинэ шинэ нян хурааж хуримтлуулж байдаг зүйл

11. Унтраалга. Мөн л суултуураас илүү их нян хуримтлуулдаг хэрэглэгдхүүн

12. Гал тогооны угаалтуурын крант. Хоол унд бэлтгэх явцад гарт наалдсан нянгууд чухам л энд очиж наалдан үлддэг.

13. Усны онгоц. Ялангуяа ирмэг дээгүүр нь бол асар их нян наалдаж үлддэг газар

14. Дэр. Дэрний зөөлөн гадаргуу дээр хөлс, үс, арьсны хогжруу гээд юу эс наалдаж үлддэг билээ.

15. Гудас. Нүдэнд үл харагдах элдэв нян энд үүрлэн жилээс жилд арвижсаар байдаг болохоор хэдэн жил болоод сольж байхад гэмгүй л юм.

16. Хуванцар сав суулга. Өнөө цагт хоол хүнсээ зөөж тээвэрлэхэд байнга хэрэглэдэг энэ савны гадаргуу дээр оршдог нян нь суултуурын таглаа дээрхээс ч илүү их байдаг байна.

17. Мөнгөн дэвсгэрт. Өдөртөө хэдэн арван хүний гар дамжаад таньд ирдэг мөнгөн дэвсгэрт энэ орчлонгийн өчнөөн мянган нян тээсээр ирдэг.

18. Шүршүүр. Байнга ус гоожиж байдаг болохоор хамгийн цэвэрхэн байх гэж бодмоор ч үнэн хэрэгтээ энэ дотор юу эс хуримтлагдах билээ. Тэгээд ч байнга чийгтэй байдаг нь янз бүрийн нян үржих хамгийн таатай орчин болдог.

19. Цүнх. Гадаа гудамж, ажил алба, машин дотор таныг байнга дагаж явдаг энэ зүйл дээр юу эс наалдах билээ. Тэгээд ч дотор нь таны түлхүүр, гар утас, жижиг сажиг зүйл байдаг болохоор тэр бүхний цуглуулж ирсэн нян энд л үүрлэдэг.

20. Гал тогооны угаалтуур. Цаг үргэлж юм угааж байдаг ч чийглэг энэ газаргуу дээр үлдэж хоцорсон нян таатай өсч үржинэ.

0 Сэтгэгдэл
ямар их алдаатай бичдэг юм бэ хүн унших аргагүй *****
ямар их алдаатай бичдэг юм бэ хүн унших аргагүй алдаа
2014.02.06
2014.02.06
2014.02.05
2014.02.05
2014.02.05