Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүйтний улиралд ханиаднаас яаж сэргийлэх вэ
Хэдий хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа ч гадуур ханиад томуу тасрахгүй байна. Тиймээс хүйтний улиралд ханиаднаас хэрхэн сэргийлж болох энгийн аргуудыг танилцуулж байна. Юуны өмнө ханиад томуу нь вирусээр халдварладаг учир элдэв нян бактериас хол байхын тулд гараа байнга угааж байх хэрэгтэй. Ялангуяа юм идэхийн өмнө, ямар нэг бохир зүйлд хүрсний дараа, ариун цэврийн өрөөнд орсны дараа гэх мэтчилэн гараа тогтмол угаа. Харин үүний дараа нэг анхаарах зүйл бол шүдний сойз. Амны хөндийг цэвэр байлгахын тулд шүдний сойзоо ойр ойрхон сольж байх хэрэгтэй. Хэдийгээр сойз шүд цэвэрлэх үүрэгтэй эд боловч удахаараа өөрөө бактери тээгч болж хувирдаг гэдгийг санаарай.
Сэтгэлийн таагүй байдал, стресс зэрэг нь ямагт өвчин дагуулж байдаг. Стресстэй үед хүний дархлаа сулардаг. Яг ийм үед ханиадны вирус таны биеийг дорхноо эзлээд авна гэсэн үг. Тиймээс дархлаагаа сайн байлгахын тулд уур бухимдал, ядаргаа, стрессээс хол байж, биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Гэрээ цэвэрлэж калорио шатаа. Хөдөлгөөнтэй, идэвхтэй байх нь эрүүл амьдралын үндэс. Эцэст нь, хамгийн энгийн нэг зүйл хэлэхэд цай сайн уу. Цай уух нь нэгдүгээрт таныг дулаан байлгахаас гадна хамгийн гол нь эрүүл мэндэд ашиг тустай антиоксидантыг их хэмжээгээр агуулж байдаг. Манайхны уудаг жирийн хар цай, ногоон цай гээд аль ч байж болно.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан