Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Г.Бадамцэцэг: Манай эрчүүд их гүжирмэг, дотроо л шаналж явдаг хүмүүс шүү дээ
Монголын Эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед эрчүүдийн үнэлэмж буурч, нийгмийн хамгийн үл бүтэх хүмүүс мэтээр ойлгох хандлагатай болчихлоо. Энэ юутай холбоотой юм бол оо?
-Манайх 2011 онд эрэгтэйчүүдийн нийгмийн үнэлэмж гэсэн сэдвээр дөрвөн аймаг, хоёр дүүргийн 1000 гаруй хүнийг хамруулсан судалгаа хийсэн юм. Тэгэхэд судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 76,6 хувь, эмэгтэйчүүдийн 82,7 хувь нь Монголд эрэгтэйчүүдийн үнэлэмж буурсан гэдэгтэй санал нэгдсэн. Энэ нь, архидалт, ажилгүйдэл, харилцааны соёлтой холбоотой гэж үзсэн. Нөгөөтэйгүүр, бид хүүхдээ хүн байх, тэр дундаа нийгэмшүүлэн өсгөж чадахгүй байгаагаас амьдралд гарахаараа биеэ авч явах чадваргүй, сэтгэлийн хатгүй сул дорой, шантрамтай, залхуу нэгэн болж байна гэсэн гаргалгаа гаргасан.
-Тэгвэл эхлээд үр хүүхдэдээ хүн байх тухай эцэг, эх нь сайн зааж, хүмүүжүүлэх ёстой болж. Яг л энэ асуултыг хөндөхөд хүргэсэн зүйл нь хүчирхийллийн олон хэргийн холбогдогч эрчүүд байлаа?
-Тийм. Айл ганц эсвэл гурав, дөрөвхөн хүүхэдтэй байх нь хамаагүй. Гол нь, хүүхдэдээ хүн байхын учир утгыг ойлгуулан хүмүүжүүлэх хэрэгтэй. Өнөө үед хүүхэд гэлтгүй томчууд ч аль болох амар хялбар аргаар амьдрахыг хүсдэг болсон байна. Уг нь, монголчууд өглөөний нарыг наранд бүү тооц, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэг. Өөрөөр хэлбэл, эцгийн гэрт аз жаргалтай торнисноо жаргалд бүү тооц, амьдралд жаргал, зовлон ээлжилдэг учраас хатуу, цэх шулуун шударга байвал тулж ирсэн бартааг давж гарч чадна гэсэн санааг л илэрхийлсэн хэрэг. Тиймээс хэчнээн сайн боловсрол эзэмшсэн ч хүүхэд тань хүн болж төлөвшөөгүй бол амьдралд хөл алдаж мэднэ шүү гэж хэлмээр байна.
-Гэхдээ эцэг, өвгөдөөс уламжлан ирсэн ёс заншлаараа бид үр хүүхдээ өсгөдөг ч, зарим нь цаг үетэйгээ нийцэхгүй байгаа юм шиг санагддаг. Жишээ нь, эр хүн уйлдаггүй юм гэх үгээр хүмүүжсэн олон эрчүүд сархдад хөлчүүрхэхдээ сэтгэлээ онгойтол уйлдгийг мэдэх юм?
- Энэ бол маш буруу ойлголт. Хүн л юм чинь шаналж, зовох үе гарна. Монголчууд эрт дээр үеэс эрэгтэй хүүхдийг бага байхаас нь уйлж болдоггүй юм гэж сургаж ирсэн. Гэвч хүнд нулимсаа үзүүлэхгүй гэсэн суурь хүмүүжлээсээ болоод манай эрчүүд хөлчүүрхэхдээ бухимдал, гомдлоо гарган, зарим нэг нь хүний аминд хүрсэн тохиолдол ч гарлаа. Ер нь, цээжиндээ хураасан бухимдал нь тэсрэхээрээ хүчирхийлэл рүү түлхдэг юм болов уу гэж боддог. Нөгөөтэйгүүр, боловсролын салбарт эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байгаагаас эр хүний талаарх ойлголтыг устгаж байна. Жишээ нь, нэг ангийн 47 хүүхдийн 20 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй гэж бодьё. Гэтэл 20 эрэгтэй хүүхдэд яг эмэгтэй хүний арга барил сэтгэхгүйд нь сууж байна. Уг нь, гадаадын улс орнууд шиг эрэгтэй, эмэгтэй багшийн харьцаа 50:50 байх ёстой юм. Учир нь, эрэгтэй хүүхэд өөрөөс нь ах, үеийн тэнгийн хөвгүүд болон ааваасаа үлгэр дуурайлал авч хүмүүждэг болохоор. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй шүү.
-Боловсрол гэлтгүй эрүүл мэндийн асуудал ч орхигдсон. Сүүлийн үед хөвгүүд ясны сийрэгжилттэй болж байна гэсэн?
-Эрэгтэй хүүхдийн боловсролоос гадна бие физиологийнх нь асуудлыг зайлшгүй ярих ёстой. Яагаад гэвэл, эрэгтэй хүн ясаа, эмэгтэй хүн цусаа авч явдаг гэдэг. Манай удирдах зөвлөлийн гишүүн, Хүн судлалын төвийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Туул 10 жил судалгаа хийхэд эрэгтэй хүүхдийн дунд ясны сийрэгжилт их байна гэсэн харамсалтай дүн гарсан. Энэ маань ирээдүйн монголчууд яс муу, сул дорой болж байна гэсэн үг. Энэ асуудал..., нөхөн үржихүйн хувьд олон асуудал байна.
-Яагаад ч юм ээж, аавын хамгийн их хайр, энхрийлэлд өссөн залуус амьдралд хөл алдахдаа амархан байх юм. Ээж, гэргийдээ хэлэхээс зүрхшээдэг зовлонгоо сэтгэл зүйчид чөлөөтэй уудлах боломжгүй учраас хурааж, хуримтлуулаад л явдаг?
-Энэ асуудлыг их ярьдаг. Өнөөдөр боловсролын салбарт хуульч, эдийн засагчаас илүүтэй сэтгэл зүйч их хэрэгтэй байна. Манай эрчүүд их гүжирмэг, дотроо л шаналж явдаг юм шүү дээ. Ийм хүмүүст сэтгэл зүйч хамгийн их чухал. Сэтгэл зүйч олноор бэлтгэвэл нийгэмд гарч буй харилцаа, гомдол тунирхлаас үүдэлтэй гэмт хэргийн тоо багасна. Гадаадад бол бараг хүн болгон сэтгэл зүйчтэй байдаг. Харин манайд хэдэн хүнд нэг сэтгэл зүйч ногддогийг гаргавал сонирхолтой тоо гарч мэднэ.
-Ер нь эрчүүдийн талаар тусгасан бодлого, хөтөлбөр байдаг уу. Үнэхээр үндэстний оршин тогтнохтой холбоотой асуудал бол улс орны хэмжээнд ярих ёстой юм шиг?
-Шинэчлэлийн Засгийн газраас энэ талаар нааштай, ахицтай зүйл гаргаж байгаа. Өнөөдөр эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлаарх хөтөлбөр их байдаг хэрнээ эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийг анхаарсан бодлого ч хэрэгжихгүй байна. Угтаа, эрэгтэйчүүдийн хөгжлийн богино хэмжээний стратеги, хөтөлбөр зайлшгүй шаардлагатай. Энэ талаар манай холбоо ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл