Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Олон улсын төгөлдөр хуурчид Улаанбаатарт ур чадвараа сорино
Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Улаанбаатар хотноо энэ сарын 23-28-нд хоёр дахь удаагаа зохион байгуулна.
“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан ССАЖ-ын сайдын ивээл дор болно. Одоогоор ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орны 30 гаруй төгөлдөр хуурч уралдаанд оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Уралдаан 30 орчим сая төгрөгийн шагналын сантай.
Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн профессор, нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн хөгжмийн дээд сургууль /консерватори/-ийн захирал Зие Танг, ОХУ-ын Эрхүүгийн Ф.Шопены нэрэмжит консерваторийн захирал, гавьяат жүжигчин А.С.Дурбажева нар тус уралдааныг шүүн тунгааж шилдгүүдийг тодруулна. Нээлтийн үеэр төгөлдөр хуурч Эва Поблоцка Шопены бүтээлээс тоглож үзэгчдийн сонорыг мялаана.

0 Сэтгэгдэл