Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
«... ҮРГЭЛЖИД СЭТГЭН БОДОЖ ЯВААСАЙ»
Монголын ардчилсаи нам ялангуяа улс орныхоо 1981-1900 оны нийгэм эдийн засгийн улс төрийн соёлын байдалд угжирч бүгширсан харш хандлага, гажил, хямрал улам бур даамжирч байгаад асар их зовниж байна. Энэ 10 жил нь Монголын түүхэн он тооллын хуудсанд цогцолбор шинжтэй хямралын жилүүд болж бичигдэх боллоо. Хэрэв 1981-1985 онд эдийн засаг, улс төрийн хямрал дараалж үүссэн бол 1986-1990 онд оюуны, үзэл суртлын, нийгэм-сэтгэлгээний хямрал гарч, улмаар эдгээр хямрал нийгмийн амьдралын бүх хүрээг нөмөрч иж цогцлолт төрх шинжтэй болсон билээ. Иигэж ардчилсан хувьсгалын бодит нөхцөл бүрэлдсэн гэж Монголын Ардчилсаи Нам үзэж байна.

Нам төрийн дээд удирдлага улс орны амьдрал хямралд идэгдэж байсныг даанч мэдээгүй явсан бөгөөд эдийн засаг-нийгмийн хөгжилд шинэ шинэ амжилт ундарсаар байна гэж тунхаглаад л байсан. Ололт амжилтыи хуурамч үзлээр нам төрийн дээд удирдлага зөвхөн өөрийгөө төдийгүй, бас өргөн олон түмнээ, сэхээтнүүдээ төөрөгдүүлж чаджээ. Ийм аймшигт төөрөгдөл дагнан ноёлсон тийм үед VII ба VIII таван жилийн «хөгжил цэцэглэлтийн үндсэн чиглэл төлөөлөгөөг" намын их хурлын төлөөлөгчид, Ардын их хурлын депутатууд шүүн хэлэлцэж нэгэн дуугаар баталцгаасан түүхтэй билээ. Энэхүү үндсэн чиглэл төлөвлөгөөний «нууц»-аас хөндөж ярья.
-VIII таван жилийг Монгол улсын эдийн засаг-нийгмийн хөгжлийг хурдасгах үе шат хэмээн тунхаглан томъёолж байсныг бид бүгд санаж байгаа. Хөгжлөө хурдасгах лоозон нь үнэн хэрэг дээрээ ЗХУКН-ын XXVII их хурлаас Зөвлөлтийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг хурдасгахаар тодорхойлсон стратегийг дуурайлаа гэдэг нь бүр ч тодорхой болов. Улс орныхоо эдийн засаг-нийгмийн хөгжлийг хэвийн хурдацтай байлгах уу? эсвэл хурдасгах уу? аль зсвэл удаашруулах уу гэдэг улс төрийн зарчмын асуудлын хувь заяа МАХН-ын XIX их хурал хуралдахаас өмнө шийдэгдчихсэн байлаа. Тэгэхдээ ард олонд хөгжлийг хурдасгана гэж сурталчлаад харин жинхэнэ ажил үйлсдээ хөгжлийг удаашруулахаар бодож тооцоолсон юм. Ийнхүү ам ажлын зөрөөний эх үндэс тавигджээ.
-VII таван жилд үндэсний орлогын үйлдвэрлэл 37,2 хувиар нэмэгдснийг VIII таван жилд 28,8 хувиар өсгөхөөр төлөвлөж, өсөлтийн хурдцыг 8,4 нэгжээр бууруулж өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийн хурдацыг удаашруулахаар бодож үндсэн чиглэл төлөвлөгөөг их хурлын болон чуулганы хүндэт индрээс батлууллаа. Эдийн засгийн хөгжлийн хурдацыг ямар хэмжээнд байлгах вэ? гэдэг нь улс төрийи нөр их хариуцлагагын асуудал байдаг билээ. Үйлдвэрлэх үндэсний орлогын өсөлт буурах болсны нэг гол шалтгаан нь хөдөлмөрийн үндэсний бүтээмж дээшлэлтийг нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндсэн хүчин зүйл биш хэмээн үздэг тийм үзэл баримтлал өндөр тушаалтнуудын зүрх сэтгэлд хэт гүнзгий шингэсэнтэй шууд холбоотойг илчилж хэлэх цаг нэгэнт иржээ.
-Хөдөлмөрийн үндэсний бүтээмж ч өсөлтийг аль нэг аргын хүсэл зоргоор дуртай үедээ өндөр байлгах аль эсвэл доошлуулах хүнд сурталт арга барил ихээхэн түгэн дэлгэрснийг дурьдах юун. VII таван жилд хөдөлмөрийн бүтээмж 26,2 хувиар дээщилсэн. Гэтэл VIII таван жилд түүнийг 11,2 хувиар өсгөхөөр төлөвлөж хөдөлмөрийн бүтээмжийн нэмэгдэх хурдцыг 15 нэгжээр буюу 2 гаруй дахин багасгахаар тооцоолсныг МАХ намын их хурал, Ардыи их хурлын чуулган яагаад мэдэн будилж баталсан юм бэ? гэдэг асуудал өнөөдөр зүй ёсоор гарч нрж байна.
-Хөдөлмөрийн бүтээмж дээшлэлтийг үлэмж багасгаснаас үндэсний орлогын өсөлт буурах боллоо гэсэн дүгнэлт одоо л тодорхой болж магад. Гэтэл ээдрээтэй бас нэг асуудал тавигдах нь ээ.
Энэ нь ямар асуудал вэ? гэвэл: Ямар шалтгаанаар хөдөлмөрийн бүтээмж дээшлэлтийн хурдац ингэтлээ сүрхий багасах болов оо. Бид үүнийг 2 хүчин зүйлтэй юуны өмнө холбож тайлбарлахыг оролдсон юм. Эхлээд материал-техникийн баазын үр ашигтай, дараа нь дундаж цалинтай шүтэлцүүлж дээрх асуудлыг хөндөх нь арга зүйн хувьд зөв байх болов уу гэж бодож байна.
-Материал-техникийн баазын үр ашиг буюу фонд өгөмж цаг ямагт багасах ёстой гэсэн томъёолол ихэд дэлгэрчээ. VII таван жилд ч гэсэн энэхүү фонд өгөмж 19,2 нэгжээр буурлаа. Тэгэхдээ ийм бууралт нь хөдөлмөрийн бүтээмж дээшлэлтээс бага байсан юмаа. VIII таван жилд материал-техникийн баазын үр ашиг бас л багасхаар төлөвлөгдсөн. Фонд өгөмжийг 16,8 нэгжээр бууруулахаар тооцоолжээ, Хамгийн хачирхалтай зүйл нь юу вэ гэвэл материал-техникийн баазын үр ашгийн бууралт нь хөдөлмөрийн бүтээмж дээшлэлтээс халин давж, 5,6 нэгжээр илүү болчихсонд л учир холбогдлын «хамаг нууц түлхүүр оршин байгаа болов уу гэж Монголын ардчилсан нам үзэж байна. Ер нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн цаана нуугдаж буй далд шүтэлцэлүүдийг олж харахгүйгээр төлөвлөгөөг батална гэдэг бол маш аймшигтай бөгөөд тун хариуцлагагүн ажил юм шүү. Фонд өгөмж буурна гэдэг нь энэ бууралтаас үүсч гарах үлэмжийн хөрөнгө мөнгөний хэрэгцээг их хэмжээний гадаад зээлээр нөхөж сэлбэхэд зайлшгүй хүргэнэ гэсэн үг, Ийнхүү нийгмийн үйлдвэрлэлд үр ашиг байнга буурч байх зүй тогтол, үлэмж хэмжээний гадаад зээл авах жам ёс төлөвшин хэрэгжих болсон билээ. Энэ зүй тогтол, жам ёс нь эдийн засаг-нийгмийн төлөвлөгөөгөөр байнга дамжиж улмаар нам төрийн эдийн засаг-нийгмийн бодлогыг багалзуурдаж авсан юм.
-Материал-техникийн баазын үр ашиг их буурдгаас болж хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт манай эдийн засгийн хөгжилд онцын ач холбогдолгүй шалгуур болон хувирчээ. Фонд өгөмж байнга багасч, хөдөлмөрийн бүтээмж зовиуртай нэмэгдэж буй нь хөдөлмөрчин олны материаллаг язгуур сонирхлын гол ундраа болсон цалин хөлс урамшлыг олон жилийн турш өсгөж нэмэгдүүлэхгүйгээр агдлан барьж байсантай шууд холбоотой. Дарга сайдууд сард 1500-3000 төгрөгийн цалин хөлс авдаг атлаа ажилчдад 300-500 төгрөг, малчдад 200 гаруйхан төгрөг өгдөгтөө ихэд бардамнан явсаар эцэст нь үүнээс үүдэн дарга ямбатны анги, ядуу хөдөлмөрчдийн анги буй болсон гэдгийг анзаарсангүй.
Хөдөлмөрчдийн цалин хөдөлмөрийн бүтээмжтэй гүн зөрчилд орсныг нам төрийн удирдлага ойлгоогүй. Цалингийн тогтолцоо хөгжлийн шаардлагаас улам бүр хоцрон алсдагдсаар нийгэм-эдийн засгийн хямрал үүсэх үндсийг бий бол-гов.
-Монголчуудыг экспорт импортын үнийн харьцаа, гадаад худалдааны балансын учир холбогдлыг ойлгодоггүй хүмүүс гэж гадаадынхан үздэг бололтой.Монголчууд биш, харин манай яам газрууд гадаад эдийн засгийн бодлогын далд оньсыг тайлж чадаагүй юм шүү гэж залруулах нь зүйтэй болов уу. VIII таван жилийг VII таван жилтэй харьцуулахад импортыг экспортоос илүү хурдацтай өсгөхөөр тооцоолсон. Уул тооцооны цаана импорт экспортын зөрүү VII таван жилтэй харьцуулахад нийт экспортын 50 хувьтай тэнцэж, гадаад худалдааны баланс хямарсныг үл хайхран VIII таван жилд бүр 58 хувьд хүргэж, балансын байдлыг улам муутгахаар төлөвлөснийг депутатуудад улсын төлөвлөгөөний комисс, Гадаад худалдааны яам танилцуулаагуй юм. Үүнээс болж валютын бодлогын чиглэл буруу чиг рүүгээ хандаж, гадаад зах зээл хямралын их далайд умбалаа.
-Зах зээлийг хөрөнгө оруулалтын зах зээл, жижиглэн худалдаалах барааны зах зээлийн тэнцвэрт харьцааны дагуу зохицуулдаг юм. Энэхүү тэнцвэрт харьцаа VII таван жилд алдагдсаныг нам төрийн удирдлага огт мэдээгүй байсан учир ийм тэнцвэр алдагдлыг VIII таван жилд үргэлжлүүлэхээр бодож АИХ-ын 1986 оны 12 дугаар сарын чуулганаар батлуулсан. VIII таван жилийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 25 тэрбум төгрөгөөр, жижиглэн худалдаалах бараа гүйлгээг 23 тэрбум төгрөгөөр тогтоосон билээ. Ингэж хөрөнгө оруулалтын захзээл жижиглэнгийн барааны зах зээлийг агдлан барьж, барааны хангамжийн хүндрэлийг улам доройтуулсан.
-Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүн амын мөнгөн орлого, мөнгөн зарлагын тэнцлийг хангах явдал зарчмын ач холбогдолтой байдаг билээ. Нэгэнт жижиглэн худалдаалах барааны зах зээлийг эдийн засгийн байнгын хавчлаганд барьж байхаар төлөвлөсний учир жижиглэнгийн барааны тоо хэмжээ нэр төрөл их хомсдох болсон. Жижиглэнгийн бараа хомсдлыг үл хайхран нам төрийн удирдлага хүн амын худалдан авах чадал жижиглэнгийн барааны нийлүүлэлтээс хальж давах болсон шалтгааныг гагцхүү хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн өсөлтийн харьцаа алдагдсан гэдгээр л олон жил тайлбарласаар ирлээ.
Энэ VIII таван жилд жнжиглэнгийн барааны хомсдлоос болж хүн амын гар дээр 150 сая төгрөг чөлөөт үлдэгдлийн байдлаар тунан үлдсэн. Бэлэн мөнгөний гүйлгээ, кассан төлөвлөгөө нь зах зээлийн тэнцвэр алдагдлыг улам хүндрүүлж буйг нам төрийн удирдлага эдийн засгийн хямрал юм шүү гэж огт хэлэхгүй л яваа.
-Санхүүгийн тэнцвэрт харьцаа олон жилийн турш айхавтар зөрчигдсөн. Энэ нь санхүү-зээлийн бодлого буруу байсны үр уршиг байв. Юуны өмнө улсын санхүүгийн нөөц нь үндэсний орлогын нөөцийн цар хэмжээнд бараг тулж очлоо.Ийм хачирхалт байдал манайхаас өөр аль ч оронд байхгүй. Гадаад эх үүсвэрийг VIII таван жилд улсын санхүүгийн нөөцийн гүравны нэгээс илүү байлгахаар төлөвлөснийг өөрөөр хэлбэл санхүү-зээлийн хямралыг улам хурцатгахаар тооцоолсныг депутатууд маань анзааралгүй л баталчихсан юм.
VIII таван жилд нийгмийн үйлдвэрлэлийн үр ашгийг VII таван жилийнхтэй нэгэн адил үлэмж бууруулахаар төлөвлөлөө. Таван жилийн батлагдсан төлөвлөгөөгөөр 1990 онд 487,0 мян, хүн нийгмийн үйлдвэрлэлд ажиллаж, хүн бүрт 18.0 мян, төгрөгийн үндэсний орлого үйлдвэрлэхээр боджээ. Хөдөлмөрийн бүтээмжийг иигэж хангахын тулд хөдөлмөрийн фонд зэвсэглэмжийг 80.0 мян, төгрөгт хүргэж фонд өгөмжийг 22 мөнгө байлгахаар тооцоолж, үндэсний орлого ба үйлдвэрлэлийн үндсэн фондын тэнцвэрт харьцааг алдагдуулахаар төлөвлөсөн байна. Бас материал бягтаамжийн коэффициентийг 1 төгрөг 30 мөнгө болгож, улмаар үндэсний орлого, материалын зардлын тэнцлийг зөрчиж илүүдэл зардал гаргахаар тооцолсон юм.
Дээрх үндсэн тэнцвэрт харьцаа алдагдсанаар улс ардын аж ахуйд VIII таван жилд 6 гаруй тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал гарах бөгөөд үүнийг гадаад зээл, тусламжаар нөхөхөөр бодож төлөвлөгөөг зохион батлуулсан байна. Ингэж нийгмийн үйлдвэрлэлийн үр ащгийг бууруулахаар төлөвлөдгийн учрыг, гадаад зээл цаг ямагт нэмэгддэгийн дотоод оньсыг илчилж их хурлын төлөөлөгч та нартаа толилуулж байна.
-Нэг хүнд ногдох бодит орлого хэвийн байдлаар өсөх дотоод хүчээ алдсан. Нийгмийн үйлдвэрлэлийи үр ашгийн ерөнхий байдал үлэмж доройтохоор тооцоологдсоноос болж, нэг хүнд ногдох бодит орлогын өсөлт удааширч нийгэм-эдийн засгийн тун эвгүй үзэгдэл үүсэх боллоо. Нэг хүнд ногдох бодит орлого VII таван жилд 12,1 хувиар өссөнийг VIII таван жилд 7,4 хувиар нэмэгдүүлэхээр бодож өсөлтийн хурдацыг 4,7 нэгжээр бууруулж, улмаар хүн амын нийгмийн хөгжлийн хурдцыг удаашруулах бодлого явуулж байна.
Хүн бүрийн бодит орлого зөвхөн тооцооны үзүүлэлт л болж байдгаас биш, хэзээ ч эдийн засгийн жинхэнэ утга төгөлдөр үзүүлэлт болж чадаагүй явсаар өнөөг хүргэлээ. Үүннй нэгэн адил цалин тун хөөрхийлөлттэй үзүүлэлт болж хувирсан. 1960 онд сарын дундаж цалин 364 төгрөг байсан бол 1990 онд 500 төгрөг болж энэ гучин жилд ердөө л 136 төгрөгөөр нэмэгдсэн шүү. Өөрөөр хэлбэл, сарын дундаж цалин жил бүр 4 төгрөг 50 мөнгөөр өслөө гэсэн үг. Нам төрийн удирдлага хүн ардынхаа амьдралыг үнэхээр сайжруулъя гэсэн чин сэтгэлийг өвөрлөж яваагүй бөгөөд харин гагцхүү хөрөнгө оруулалт, гадаад зээлийн төлөө л чадамгай тулаан хийж сурсан билээ.
Хамгийн харамсалтай зүйл гэвэл улс ардын аж ахуйн төлөвлөгөөнд эдийн засаг-нийгмийн бодлого хэрхэн яаж тусгагдаж ордгийг эрх баригч намын их хурлын төлөөлөгчид, АИХ-ын депутатууд даанч мэдэхгүй явсанд, мэдэхийг ч хүсэхгүй явсанд, мэдүүлэхийг ч хүсэхгүй явсанд л оршино.
Хувьсгалт шинэчлэлийн нөхцөлд улс төрийн гүн мэдлэг соёлтой депутат л ард түмний байнгын дээд чуулгад сонгогдон ажиллах ёстой юм. Хүнд суртлын засаглал ийм депутатуудыг огт бэлтгэж өгөөгүй. Тэдэнд зөвхөн үг дуугүй зөвшөөрч гар өргөдөг "сайхан" уламжлалт зуршлыг олгосон байна.
МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН ХАРИЛЦААНЫ ТАЛААР
Нөхөд өө!
Монгол, зөвлөлтийн ард түмнүүдийн жинхэнэ найрамдлыг Монгол-Зөвлөлтийн харилцаа гэдэг ойлголтоос ялган салгаж авч үзэх нь манай оронд ардчилсан хувьсгал өрнөж байгаа өнөө үед зарчмын гоц ач холбогдолтой болсон гэдгийг Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Нам зориуд цохон тэмдэглэж байна. Монгол-Зөвлөлтийн харилцааны концепци 30-аад оны эцсээс эхлэн огт өөр чиглэл хандлагатай болсон билээ. Энэхүү концепцид сталинч үзэл нэвт шннгэж, их гүрэн буурай орноо захирч, босож суухыг нь хүртэл сургамжилж заадаг «ах дүүсэг» хатуу журам төгс илэрлээ олжээ. Ийм «шинэ» маягийн харилцааны концепци нь цэрэг улс төрийн хүчин зүйлийг нэгдүгээрт тавьж, нийгэм-эдийн засаг, соёлын жинхэнэ хөгжилтийг хоёрдугаар зэрэглэлд тавьдаг байсан нь өнөөдөр улам ч тодорхой болж байна.
Зөвлөлтийн захиран тушаах хүнд сурталт удирдлага Монгол нутагт сталннизмыг, сталинч «хэлмэгдүүлэлтийн аргыг» буцалтгүй тусламж болгон өгсний хариуд манай нам-төрийн захиргаадагч удирдлага тэрхүү «тусламжийг» дээд зэргийн өгөөжтэйгээр овсгоотой ашиглан «гүн талархлаа» илэрхийлж ирсээр байлаа. Сталинизм нам-төрийн улс төрийн бодлогод нэг хүнийг тахин шүтэх, их гүрний юм бүхнийг шагшин магтаж, сохроор хуулбарлан дуурайх, дэлхийн бусад орныг элдвээр муучлах, үндэснийхээ боловсон хүчнийг басамжлах, уламжлалт түүх, соёлоо ад үзэн гоочлох, зэрэг харгис хэлбэрээр илэрч байв. Марксизм- Ленинизмын сүрлэг далбаан дор сталинизм олои жилийн турш манай ард түмнийг оросжуулах чиг шугамаа тулган хэрэгжүүлж, монгол туургатны язгуур үндсийг таслан устгах, улмаар их гүрэнд дагаар оруулах хорон санаат далд бодлогоо бүр саяхан болтол явуулсаар ирснийг Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Нам зүй ёсоор жигшин эсэргүүцэж байна.
Ялангуяа сталинизм, шинэ сталинизм монголын эдийн засагт аймшигт ул мөрөө үлдээсэн, Монгол-3өвлөлтийн эдийн Засгийн хамтын ажиллагааны үр ашиг маш доогуур байсан нь монголын эдийн засаг гүн хямралд нэрвэгдэх нэг үндсэн шалтгаан болж өгөв. Юуны өмнө худалдааны харилцаа тэгш биш зарчимд тулгуурлаж байлаа. 1923-1990 онд экспорт 6,6 тэрбум рубль, импорт 15,9 тэрбум рубль болж, Монгол улсын гадаад худалдаа 9,3 тэрбум рублийн алдагдалд орж, тэрхүү алдагдлыг барааны зээлээр нөхөн хааж байв. Гадаад худалдааны алдагдлын 84 хувь нь 1976-1990 онд ногдож байна.
Сүүлийн 15 жилд Монголын экспортын барааны үнэ 36 хувиар өсөхөд Зөвлөлтийн импортын барааны үнэ 2,3 дахин нэмэгдсэн. Ингэж монголын эдийн засаг экспорт, импортын үнэд хайчлуулан сүйрлийн ирмэгт ирлээ.
Улс ардын аж ахуйд зориулан авч буй асар их зээл тусламж нь Монголын эдийн засгийг жинхэнэ өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн зүй тогтлын дагуу хөгжүүлэх боломжийг олгоогүй учир манай эдийн засаг өнөөдөр амьдрах чадваргүй болсон билээ. Сталинч, шинэ сталинч гадаад эдийн засгийн бодлогод тулгуурласан Зөвлөлтийн хөрөнгө оруулалтаар хэт хоцорсон техник, технологи бүхий үнэ өртөг өндөртэй обьектуудыг байгуулсаар байна. Нүсэр том объектоор хөөцөлдсөөр том, дунд, жижиг үйлдвэрүүдийн тэнцвэрт харьцааг алдагдууллаа. Энэ нь Монгол орныг өргөн хэрэглээний бараг бүх барааг зөвхөн гадаадаас авдаг бэлэнчлэхийн үзлийг дэвэргэхэд хүргэв. Үр өгөөж муутай үйлдвэрүүд нь техник, төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэгийг асар ихээр шаардаж, улмаар чанараар дулимаг үйлдвэрлэлийн хэрэгслийн байнгын зах зээлийг бнй болгосон билээ.
Хөрөнгө оруулалтад зориулсан зөвлөлтийн зээл үнэ өртөг өндөртэй учир энэ нь үндсэн фондын өртгийг зохиомлоор нэмэгдүүлж, бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын харьцааг үйлдвэрлэлийн объект бүр дээр гажуудуулсан. Үүний уршгаар элэгдэл хорогдлын шимтгэл хэт өсөж, бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөржиж, дотоод хуримтлал хэт хомсдон үлэмж хэмжээний гадаад зээлийг байн байн авах үзэгдэл архагшсан юм. Нам-төрийн удирдлага эдийн засгийн хөгжилгүй өсөлтийг тогтоон барьж байхын тулд урьд урьдахаас илүү их зээл горилохоос өөр аргагүй болж, түүндээ монголын ард түмний дархан өмч-ашигт малтмалын том том ордуудыг гарцаагүй барьцаалж золиослодог мухардмал байдалд орсоор удаж байна. Ийнхүү монголын эдийн засгийг байнга цөлбөх их хор уршигтай сталинч, шинэ сталинч механизм төлөвшин тогтсоныг хэлэх юун.
Сталинизм, сталинч хэлмэгдүүлэлтийн харгайнаас болж монгол зөвлөлтийн ард түмнүүдийн найрамдал жинхэнэ ёсоор төлөвшин хөгжиж чадаагүйг хоёр орны ард түмнээс нуун дарагдуулж, сталинизмын хор уршгийг уудлан илчилсэн дэвшилт үзэлтэй хүн бүрийг сталинчууд, тэдний өв залгамжлагч-шинэ сталинчууд «монгол-зөвлөлтийн ган бат мөнхийн найрамдалд» ан цав суулгагч дайсан этгээд гэж намжирдан хохироодог байлаа.
Сталинизмыи эсрэг үзэл бол зөвлөл-тийн эсрэг үзэлтэй огтхон ч төсөөгүй, сталинч, шинэ сталинч зарчимд тулгуур-ласан Монгол-Зөвлөлтийн харилцаа монгол, зөвлөлтийн ард түмнүүдийн олон зууны түүхтэй найрамдлаас огт өөр зүйл гэдгийг Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Нам иш үндэс болгож байгаагаа Монголын Ардчилсан Намын анхдугаар их хурлын индрээс итгэл төгс тунхаглаж байна.
Ийм ч учраас Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Нам сталинизмд бугшсан монгол-зөвлөлтийн харилцааг өөрчлөн байгуулалтын өнөө үед үндсээр нь өөрчлөх чиг шугамыг тууштай баримтална. Ардчилсан хувьсгалын явцад монгол, зөвлөлтийн ард түмнүүдийн жинхэнэ найрамдлыг ил тод, шударга ёс, харилцан бодит үр өгөөжтэй байх зарчмуудын үндсэн дээр тогтоохын төлөө та бид хамтран тэмцэх болно.
ЭРХ БАРИГЧ НАМЫН «ЖАНЖИН ШУГАМ» ХЭРЭГЖСЭН ҮҮ?
Нөхөд өө!
МАХН 1966 онд хуралдсан XV их хурлаараа баталсан дөрөв дэх программдаа социализм байгуулж дуусгах үеийн гол зорилтоо томъёолох асуудлыг онцлон анхаарсан юм. Уг томъёоллыг дурдвал:
«БНМАУ-д социализм байгуулж дуусгах үед МАХН-аас тавих гол зорилт бол орчин үеийн шинжлэх ухаан-техникийн дэвшилтийн ололтыг үндэс болгож социалист нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бүхий л талаар хөгжүүлэх, тус орны эдийн засгийн хүч чадал, социалист соёлыг түргэн хурдацтай өрнүүлэх, нийгмийн социалист харилцааг боловсронгуй болгох, хөдөлмөрчдийг коммунист ёсоор хүмүүжүүлэх ажлыг хүчтэй болгох улмаар ард түмний аж амьдралын байдал, соёлын хэмжээг цаашид дээшлүүлэх явдал мөн» гэжээ. Уул томъёоллыг нарийвчлан нягталваас гол зорилтынхоо агуулгыг долоон ухагдахууны тусламжтайгаар, тэгэхдээ зургаагий нь нэг ухагдахуунд захируулахаар бодож илэрхийлэн харуулах оролдлого хийжээ. Гол зорилт нь жинхэнэ утга санаагаараа намын жанжин шугам хэмээх ойлголтоос зарчмын хувьд онцын ялгаагүй зүйл байв. Гэтэл гол зорилтыг жанжин шугамаас заавал салгаж зааглах, жанжин шугамыг гол зорилтоос дээгүүр товойлгон тавих оролдлого бүр XV их хурал дээр хийгдэж байсныг дурдах нь зүйтэй болов уу.
МАХН-ын XV их хуралд тавьсан илтгэлд Ю.Цэдэнбал «...социализмын материал-техникийн бааз байгуулж дуусгах, БНМАУ-ыг ойрын ирээдүйд аж үйлдвэрхөдөө аж ахуйн орон болгон хувиргахад намын жанжин шугам оршино» гэж тодорхойлжээ. Намын жанжин шугамыг ингэж зөвхөн материал-техникийн бааз, аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгох явцаар томъёолж хязгаарлах нь онолын хувьд тун учир дутагдалтай байсан билээ.
Д.Моломжамц социализм байгуулж дуусгах үеийн гол зорилтын талаар өөр үзэл баримталж байсан байна. Тэрээр IV таван жилийн төлөвлөгөөний талаар баримтлах удирдамжийн тухай илтгэлдээ: «...Социализмын материал-техникийн бааз байгуулах нь социализм байгуулж дуусгах үеийн гол зорилт мөн» гэж хэлжээ. Л.Моломжамц гол зорилтыг материал-техникийн бааз байгуулах ойлголттой адилтгадаг тийм үзлийг баримтлагч хүн билээ.
Ийнхүү МАХН-ын XV их хурлын үед гол зорилтын тухайд хоёр өөр үзэл гарч, намын жанжин шугамын талаар явцуухан утга бүхий томъёолол дэвшигдсэн байна. Намын жанжин шугам, гол зорилтын тухай ойлголт МАХН-ын XV их хурлаас хойшхи хугацаанд өөрчлөгдсөөр л байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Хэрэв 1966 оны 6 дугаар сард Ю.Цэдэнбал намын жанжин шугамыг хоёр ухагдахуунаас бүрэлдсэн гэж томъёолж байсан бол нэг сарын дараа өөрөөр хэлбэл 1966 оны 7 дугаар сард намын жанжин шугамыг гурван ухагдахуунаар тогтдог ойлголт хэмээн үзэх боллоо. Тухайлбал, социализмын материал-техникийн бааз байгуулж дуусгах аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болж хувирах, энэ үндсэн дээр хөдөлмөрчдийн материаллаг болон соёлын түвшинг дээшлүүлэх нь МАХН-ын жанжин шугам мөн гэж Ю.Цэдэнбал бичиж байсныг эргэн санахад илүүдэхгүй байх аа.
Хожим нь Ю.Цэдэнбал гурван ухагдахуунт жанжин шугамын тухай ойлголтоос ухарч улмаар ганц ухагдахуунт жанжин шугамын ойлголтыг баримтлах боллоо. МАХН-ын жанжин шугам нь социалнзмын материал-техникийн бааз байгуулж дуусгахад оршино хэмээн Ю.Цэдэнбал 1970 оны 4 дүгээр сард бичиж бансан байна. Үүгээр Ю.Цэдэнбалын онол улс төрийн албан ёсны томъёоллуудын будлиан дууссангүй. Харин ч энэ будлианаа үргэлжлүүлсээр л байв. Тэр тусмаа Ю. Цэдэнбал 1966 оны 6 дугаар сард дэвшүүлсэн хоёр ухагдахуунт жанжин шугам, 1966 оны 7 дугаар сард томъёолсон гурван ухагдахуунт жанжин шугам, хожим 1970 оны 4 дүгээр сард үндэслэн гаргасан ганц ухагдахуунт жанжин шугамын тухай бүх ойлголтуудаа нэг мөсөн няцааж, тэдгээрийн оронд цоо шинэ томъёоллоо, бүр тодруулбал, уялдаат гурван үндсэн зорилтынхоо томъёоллоо дэвшүүлж тавилаа. Уул шинэ томъёоллыг дурдваас: материал-техникийн баазыг байгуулж дуусгах, нийгмийн социалист харилцаат төгөлдөржүүлэх, хөдөлмөрчдийн коммунист хүмүүжлийг хүчтэй болгох нь социализм байгуулж дуусгах үеийн уялдаат гурван үндсэн зорилт мөн гэж Ю.Цэдэнбал 1972 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хэлсэн юм.
Энэхүү санааг «цогцолбор зорилт» гэдэг нэрээр Д.Моломжамц «Үнэн» сонины 1986 оны 3 дугаар сарын 1-ний дугаарт давтаж бичсэн билээ. Ингэхдээ хамгийн хачирхалтай зүйл нь гэвэл уул цогцолбор зорилтыг нам, ард түмэн сүүлийн хорь гаруй жилийн турш хэрэгжүүлж ирлээ хэмээн бичсэнд л оршиж байгаа болно. Дараа нь МАХН-ын XIX их хурлаар баталсан «үндсэн чиглэлд» тодорхойлохдоо: «наймдугаар таван жил нь БНМАУ-д социализмын материал-техникийн бааз байгуулах МАХН-ын программын зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ чухал үе шат болно» гэжээ. Эцэст нь материал-техникийн баазыг хөгжлийн үе шаттай аль эсвэл хэрэгжүүлэлтийн үе шаттай хутгаж тайлбарладаг боллоо.
Ер нь эрх баригч нам эдийн засаг нийгмийн бодлогоо тодорхойлохдоо уул бодлогыг онол-улс төрийн концепцитэй уялдуулж байгаагүй юм гэдэг нь цаашдаа олон баримтаар батлагдах нь мэдээж. Эрх баригч нам өнөөг хүртэл өөрийнхөө программын шинэчилсэн хувилбараа боловсруулж дуусаагүй л байна. Үүний учнр нь эрх баригч нам олон жилийн туршид онол-улс төрийнхөө концепцийг даацтай үндэслэж гаргах талаар идэвх санаачилга муутайхан ажилласнаас болсон юм болов уу даа.
МАХН-ын программыг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллахын оронд өндөр тушаалтнууд цэцэн мэргэн үгээр ард олныхоо сэтгэл санааг төөрөгдүүлж байжээ. Гол зорилт гээд л дараа нь жанжин шугам гээд л, хожим нь уялдаат гурван үндсэн зорилт гээд л бүр эцэст нь уялдаат цогцолбор зорилт гээд л Намын IV программын гол агуулгыг будлиантуулж тайлбарлахад үлэмж цаг хугацаа, хөрөнгө хүчийг зарцууллаа. Онол-улс төрийн гүн мэдлэггүйгээр улс төрийн том том зорилтуудыг янз бүрээр, өөрсдийи үзэл бодлоор томъёолох нь намын программын нэр хүндийг ч, намын өөрийнх нь нэр төрийг ч гутаахад хүргэдгийг амьдрал нотлон харуулж байна. Энэ бол аймшигтай бөгөөд сэтгэл гутрам сургамж гэдгийг бид бүгд санаж, мэдэж байх учиртай.
Иймээс ч улс төрийн шинэ хүчнүүд, тэр дундаа Монголын Ардчилсан Нам, түүний гишүүд онол-улс төрийнхөө боловсролыг цаг ямагт дээшлүүлэхэд онцгой анхаарч, ардчилсан хувьсгалын үйл явцуудыг уялдаа шүтэлцээтэйгээр судалж ул үндэслэлтэй дүгнэлт, үнэлэлт хийж сурах явдал нэн чухал гэдгийг байнга ухамсарлан цуцалтгүй ажиллаж, үргэлжид сэтгэн бодож яваасай гэсэн чин үнэн сэтгэлийн үүднээс үүнийг уламжлан соёрхуулж буйг их хурлын хүндэт төлөөлөгч та бүхэн хүлээн авна уу.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ЭРХ БАРИГЧ МАХН, ТӨРИЙН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ
VIII ТАВАН ЖИЛИЙН ТУХАЙ
Нөхөд өө!VIII ТАВАН ЖИЛИЙН ТУХАЙ

0 Сэтгэгдэл