Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Билл Клинтон жүжигчин бүсгүйтэй холбоотой байсан уу
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 1990-ээд онд Цагаан ордны туслах ажилтан Моника Левински хэмээх бүсгүйтэй холбогдож, дэлхий даяар шуугиан дэгдээж байсан. Тэгвэл тэр үеэр ноён Ерөнхийлөгч өөр нэг бүсгүйтэй, тэр тусмаа нэртэй жүжигчин Хью Грантын найз бүсгүй байсан Элизабет Харлитай нэг хэсэг уулздаг байсан гэдэг мэдээлэл гараад байна. Энэ тухай Холливудын кино продюсер Том Сайзмор ярьсан аудио бичлэгийг хэвлэлийнхэн олж авсан нь ийм шуугиан дэгдээгээд байгаа юм. Түүний ярьснаар бол "Цэрэг Райныг аварсан нь" киноны зураг авалтын үеэр Цагаан ордонд очоод байхад нь Ерөнхийлөгч Клинтон түүнээс жүжигчин Элизабет Харлигийн утсыг өгөхийг хүссэн гэнэ. Ерөнхийлөгч өөрөөс нь ийм зүйл хүссэн учраас Элизабетын утсыг өгч, түүнээс хойш тэд нэг жилийн хугацаанд уулздаг байсан гэж бичлэг ярьжээ. Гэвч энэ мэдээлэл шуугиан тарьсны дараа Том Сайзмор өөрийнх нь ярьсан зүйл худлаа, хар тамхи ихээр хэрэглэдэг байхдаа зохиож ярьсан зүйл хэмээн үгүйсгэжээ. Жүжигчин Элизабет Харли ч экс Ерөнхийлөгч тэр хоёрын дунд ямар ч холбоо байхгүй, энэ бүхэн утгагүй тэнэг яриа хэмээн няцаажээ.

0 Сэтгэгдэл