Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ГАДААД ИРГЭНИЙГ УГТДАГ БАЙГУУЛЛАГУУД ГИХАЭГ-Т НЭГДЭНЭ
Эрх барьж буй Засгийн газрын нэгж, бүрэлдэхүүн бүхэнд “халдварлаж” буй нэгэн эерэг зүйл нь өөрчлөлт, шинэчлэлийн ажил юм. Ялангуяа, үйлчилгээ, захиргааны байгууллага өөрөө өөрийнхөө идээ, буглааг шахан гаргаж байгаа нь сайшаалтай. Төрийн байгууллагууд өнгөрсөн 365 хоногийн дотор хэрхэн ажиллаж, юу амжуулж, өөрчилж чаддагаа харуулж, дүгнэж байна. Энэ удаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар хэрхэн биеэ цэгцэлснээ танилцууллаа. Тэдний хувьд техник технологийн дэвшилд хүрэх, дотоод дүрэм журам, хууль эрхзүйн өөрчлөлт хийх, гадаад хамтын ажиллагааг сайжруулах гэсэн гурван чиглэлээр ажиллажээ.
Тус байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай 86 дүрэм журам хэрэгжиж байснаас 44-ийг нь хүчингүй болгожээ. Ингэснээр даргын эрх мэдэл, төв байгууллагын хамаарал буюу хүнд суртал гэдэг асуудлыг шийдвэрлэсэн аж. Жишээ нь, хил дээр виз олгох асуудлыг тодорхой тусгаагүй байдгаас болж боомт дээрх асуудлыг бүхий л системээр дамжуулж байж шийддэг аж.
Журмандаа хилийн боомт дээр виз олгохгүй, чухал шаардлагатай гэвэл газрын даргын гарын үсэг, зөвшөөрлөөр олгоно гэж заажээ. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор нэгэн орос жолооч нэвтрэхээр виз хүсвэл байцаагч хүсэлтийг бүртгээд, аймгийн албаны даргад илгээнэ. Аймгийн албаны дарга бүсийн даргадаа уламжилсны дараа ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржид мэдэгддэг аж. Газрын дарга зөвшөөрлөө гэж хариу мэдэгдсэний эцэст буцах шатаа дамжсаар нэг жолоочийн виз бэлэн болно. Энэ олон шат дамжлага, “зохиомол” хүнд суртал одоо журамтайгаа хамт үгүй болж хил дээр виз олгох бололцоо бүрджээ.
Манай улс руу хамгийн олон хүн нэвтэрдэг Алтанбулагийн боомт дээр л гэхэд 2012 оны турш 320 виз олгосон байдаг. Харин журмыг цуцалснаар 2013 оны тавдугаар сараас хойших хагас жилд 2000 гаруй виз баталжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь төдий хэмжээний гадаад иргэний урсгал түгжигддэг байсан гэсэн үг. Ярантын боомтод жилийн дотор 25 виз олгодог байсан бол өнгөрсөн жилийн хоёрдугаар хагаст 400 гаруй хүрч нэмэгджээ. Буянт-Ухаа боомтоор л гэхэд гадаад иргэн виз хүсэхийн тулд 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг журамтай байсныг цуцалсан. Одоо өдөртөө л визээ гаргуулах бололцоо бүрдсэн аж. Визийг хилийн боомт дээр олгох нь хилийн худалдаа арилжаа сайжрах, аялал жуулчлал идэвхжих сайн талтай. Өөр нэг давуу тал нь эдийн засгийн хувьд өгөөжтэй шийдэл юм.
ГИХАЭГ 2012 онд улсын төсөвт 8.6 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан гэнэ. Харин өнгөрсөн онд 23.2 хувиар буюу даруй хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдэж 10.6 тэрбум хүрчээ. Нөгөөтэйгүүр, улсын орлого нэмэгдэхэд Монголд хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг илрүүлэх ажлаа эрчимжүүлсэн нь багагүй нөлөөлсөн гэнэ. 2011 онд 700 орчим хууль бус иргэнийг нутаг буцааж байсан бол 2012 онд 1976 хүнийг албадан гаргажээ. Харин өмнөх онд 1800 гаруй хууль бусаар оршин суугч гадаад иргэнийг илрүүлсэн гэдэг. Эх орны эдийн засагт эерэг нөлөөтэй үйл ажиллагааны нэг нь Гашуунсухайтын боомтод илүү тод мэдрэгддэг байна. Урьд нь, энэ боомтод хятад жолооч ажиллахын тулд Бээжингээс визээ аваад, Замын-Үүдээр галт тэргэнд сууж ирээд, хурууны хээ, визээ уншуулах гэж долоо хоног, ажиллах хүчний зөвшөөрөл авахын тулд 21 хоноод сар гаруй хугацаанд хөөцөлддөг байжээ. Тэгвэл одоо орж ирсэн өдөртөө л визээ аваад, оршин суух зөвшөөрлөө батлуулахаар хилээр дамжин өнгөрөх хурд нэмэгджээ. Ингэснээр өмнө нь өдөртөө 450 тээврийн хэрэгсэл орж ирээд гардаг байсан нь 750 хүрчээ. Энэ нь, нийт нүүрсний экспортыг өдөрт 30 мянган тонноор нэмж чадсан үзүүлэлт юм.
Энэ хамт олны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг ихээхэн дэмждэг. ИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж ухаалаг хууль, журам, ухаалаг үйлчилгээ, ухаалаг хилийн орц, гарц, ухаалаг тээврийн боомт, ухаалаг төсөв зэрэг багц асуудлаар албан хаагчидтайгаа илтгэл хэлэлцүүлжээ. Энэ үеэр зарим албан хаагч дээрх уриалгыг илүү сайжруулахын тулд төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн ололтыг эрчимтэй нэвтрүүлэх нь чухал гэсэн санал дэвшүүлсэн аж. Үнэхээр ГИХАЭГ-ыг бүтцийн хувьд авч үзвэл цомхон бүтцээр томхон ажил хийдэг бололтой. Тодруулбал, адилхан чиг үүрэгтэй, хилийн хяналтын байгууллагын хүний нөөцтэй харьцуулбал маш цөөхүүлээ юм. Замын-Үүд боомтын хувьд гаалийн байгууллага 160 хүн, Мэргэжлийн хяналт 110 хүн, Хилийн цэрэг 90 орчим хүнтэй байхад гадаадын иргэн харьяатын мэргэжилтэн 16 хүн ажилладаг байна. Ийм цөөхүүлээ боловч эрхзүйн орчин, хуулийн хүрээнд ажлаа жинтэй гүйцэтгэдэг аж. Одоо мөрдөгдөж буй хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаад иргэн байх үед цагдаа, тагнуулын байгууллага, ГИХАЭГ гурвуулаа хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл 2012 оны 1976 албадан буцаалтын дөнгөж 4-5 хүнийг цагдаагийн байгууллагын албан хүсэлтээр буцаажээ. Үлдсэн 1971 хүнийг тус газрын 7-8 байцаагч илрүүлж буцаасан байна.
Цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллага бүх үйлчилгээ, асуудлыг цогцоор нь шийддэг тогтолцоонд дэлхий нийтээр шилжиж байгаа. Өнөөдрийн байдлаар гадаад иргэн манай оронд зорчихдоо хэд хэдэн шат дамждаг. Эхлээд гадаадын консулын газраас визээ авна, хилээр нэвтрэхдээ шалгуулж, тамга даруулна. Дараа нь, нэг сараас илүү хугацаатай амьдрах бол иргэний бүртгэл хийлгэдэг. Хилээр орж ирсний дараа тагнуул, цагдаа, ГИХАЭГ-ын хяналт дор амьдардаг аж. Дээрх олон шат дамжлагыг халахын тулд УИХ-д холбогдох хууль батлуулахаар өргөн барьжээ. Парламентад өргөн барьсан дөрвөн хуулийн төсөл бий. Боомтын тухай хууль одоогоор батлагдаад буй юм. Энэ хуульд тусгаснаар хилийн цэргийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг ГИХАЭГ-т шилжин иржээ. Мөрдөх албаны тухай хууль батлагдсанаар ГИХАЭГ-т мөрдөн байцаагчид ажиллах юм байна. Гэхдээ энэ нь ердөө хяналт тавих үүрэгтэй байхаас хэрэг мөрдөх, шалгах эрхгүй гэнэ. Хууль сахиулагчдын эрхзүйн байдлын тухай хууль батлагдвал ГИХАЭГ нь төрийн захиргааны байгууллага байхаа больж “төрийн тусгай” байгууллагын зэрэглэлд орох юм байна. Ингэснээр тусгай хэрэгсэл ашиглах, цалингийн нэмэгдэлтэй болох, цолны эрэмбэ ахих боломж бүрдэнэ. Эцэст нь Иргэний харьяалал шилжих хөдөлгөөний тухай хуулийн дагуу тус газар нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж бүтцийн хувьд өөрчлөгдөх юм. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь ирэх дөрөвдүгээр сараас албан ёсоор хэрэгжих бөгөөд тэр хүртэл ГИХАЭГ хэмээх нэр, зохион байгуулалтаараа ажиллана. Эдгээр эрхзүйн өөрчлөлт хийснээр гадаадаас ирсэн хүн болон түүнийг урьсан, хамтран ажилласан монгол иргэд ч ердөө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар гэдэг ганц байгууллагаар үйлчлүүлээд бүх асуудлаа шийдүүлдэг болох ажээ.
Өнгөрсөн хугацаанд ГИХАЭГ-аас бусад орны цагаачлал, иргэний бүртгэлийн байгууллагатай нягт харилцаатай ажиллаж, цөөнгүй асуудал шийдвэрлэсэн гэнэ. Жишээ нь, монголчуудын Европ руу нэвтрэх хамгийн баруун “хаалга” гэгдэг Польш улсад хил дээр үүсдэг асуудал. Зориод очсон иргэдийг хил дээрээс буцаадаг байсан нь монголчуудыг цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохироодог. Тиймээс энэ асуудалд анхаарч “Бид польш иргэдэд тусгайлсан, боломжийн үйлчилгээ санал болгоё. Харин монгол хүмүүсийг буцааж эдийн засаг, цаг хугацааны хувьд хохироохгүй байхыг хүсье” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөр болсон аж. Мөн Солонгос улсад айлчлах үеэр иргэдээс 7-14 сая төгрөгийн барьцаа, баталгаа шаарддаг асуудлаа зогсоох санал тавьсан. Өвдөж зовсон, эмчлүүлэх хүмүүс арай гэж эмчилгээний мөнгөө олж байхад нэмээд хил дээр 14 сая төгрөг нэхдэг явдал байж боломгүй зүйл. Жилд дунджаар 55 мянган монгол иргэн Солонгос руу зорчдогоос 15 хувь нь дээрх барьцааг гаргах болдог аж. Үүнээс гадна Хонконгийн хилийн боомт дээр монгол иргэдийг тусад нь дугаарлуулж зогсоодог, ачаа барааг нь задалж шалгадаг явдал байсан. Албаны журмаар энэ асуудлыг Хонконгийн талд мэдэгдэхэд даруй арга хэмжээ авч, ялгаварладаг байдлаа зогсоосон. Цагаачлалын байгууллага хагас цэргийн зохион байгуулалттай учраас шийдвэр гаргасан л бол тэр дороо хэрэгждэг онцлогтой хэмээн ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж хэллээ.
Эрх барьж буй Засгийн газрын нэгж, бүрэлдэхүүн бүхэнд “халдварлаж” буй нэгэн эерэг зүйл нь өөрчлөлт, шинэчлэлийн ажил юм. Ялангуяа, үйлчилгээ, захиргааны байгууллага өөрөө өөрийнхөө идээ, буглааг шахан гаргаж байгаа нь сайшаалтай. Төрийн байгууллагууд өнгөрсөн 365 хоногийн дотор хэрхэн ажиллаж, юу амжуулж, өөрчилж чаддагаа харуулж, дүгнэж байна. Энэ удаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар хэрхэн биеэ цэгцэлснээ танилцууллаа. Тэдний хувьд техник технологийн дэвшилд хүрэх, дотоод дүрэм журам, хууль эрхзүйн өөрчлөлт хийх, гадаад хамтын ажиллагааг сайжруулах гэсэн гурван чиглэлээр ажиллажээ.Тус байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай 86 дүрэм журам хэрэгжиж байснаас 44-ийг нь хүчингүй болгожээ. Ингэснээр даргын эрх мэдэл, төв байгууллагын хамаарал буюу хүнд суртал гэдэг асуудлыг шийдвэрлэсэн аж. Жишээ нь, хил дээр виз олгох асуудлыг тодорхой тусгаагүй байдгаас болж боомт дээрх асуудлыг бүхий л системээр дамжуулж байж шийддэг аж.
Журмандаа хилийн боомт дээр виз олгохгүй, чухал шаардлагатай гэвэл газрын даргын гарын үсэг, зөвшөөрлөөр олгоно гэж заажээ. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор нэгэн орос жолооч нэвтрэхээр виз хүсвэл байцаагч хүсэлтийг бүртгээд, аймгийн албаны даргад илгээнэ. Аймгийн албаны дарга бүсийн даргадаа уламжилсны дараа ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржид мэдэгддэг аж. Газрын дарга зөвшөөрлөө гэж хариу мэдэгдсэний эцэст буцах шатаа дамжсаар нэг жолоочийн виз бэлэн болно. Энэ олон шат дамжлага, “зохиомол” хүнд суртал одоо журамтайгаа хамт үгүй болж хил дээр виз олгох бололцоо бүрджээ.
Манай улс руу хамгийн олон хүн нэвтэрдэг Алтанбулагийн боомт дээр л гэхэд 2012 оны турш 320 виз олгосон байдаг. Харин журмыг цуцалснаар 2013 оны тавдугаар сараас хойших хагас жилд 2000 гаруй виз баталжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь төдий хэмжээний гадаад иргэний урсгал түгжигддэг байсан гэсэн үг. Ярантын боомтод жилийн дотор 25 виз олгодог байсан бол өнгөрсөн жилийн хоёрдугаар хагаст 400 гаруй хүрч нэмэгджээ. Буянт-Ухаа боомтоор л гэхэд гадаад иргэн виз хүсэхийн тулд 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг журамтай байсныг цуцалсан. Одоо өдөртөө л визээ гаргуулах бололцоо бүрдсэн аж. Визийг хилийн боомт дээр олгох нь хилийн худалдаа арилжаа сайжрах, аялал жуулчлал идэвхжих сайн талтай. Өөр нэг давуу тал нь эдийн засгийн хувьд өгөөжтэй шийдэл юм.
ГИХАЭГ 2012 онд улсын төсөвт 8.6 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан гэнэ. Харин өнгөрсөн онд 23.2 хувиар буюу даруй хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдэж 10.6 тэрбум хүрчээ. Нөгөөтэйгүүр, улсын орлого нэмэгдэхэд Монголд хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг илрүүлэх ажлаа эрчимжүүлсэн нь багагүй нөлөөлсөн гэнэ. 2011 онд 700 орчим хууль бус иргэнийг нутаг буцааж байсан бол 2012 онд 1976 хүнийг албадан гаргажээ. Харин өмнөх онд 1800 гаруй хууль бусаар оршин суугч гадаад иргэнийг илрүүлсэн гэдэг. Эх орны эдийн засагт эерэг нөлөөтэй үйл ажиллагааны нэг нь Гашуунсухайтын боомтод илүү тод мэдрэгддэг байна. Урьд нь, энэ боомтод хятад жолооч ажиллахын тулд Бээжингээс визээ аваад, Замын-Үүдээр галт тэргэнд сууж ирээд, хурууны хээ, визээ уншуулах гэж долоо хоног, ажиллах хүчний зөвшөөрөл авахын тулд 21 хоноод сар гаруй хугацаанд хөөцөлддөг байжээ. Тэгвэл одоо орж ирсэн өдөртөө л визээ аваад, оршин суух зөвшөөрлөө батлуулахаар хилээр дамжин өнгөрөх хурд нэмэгджээ. Ингэснээр өмнө нь өдөртөө 450 тээврийн хэрэгсэл орж ирээд гардаг байсан нь 750 хүрчээ. Энэ нь, нийт нүүрсний экспортыг өдөрт 30 мянган тонноор нэмж чадсан үзүүлэлт юм.
Энэ хамт олны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг ихээхэн дэмждэг. ИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж ухаалаг хууль, журам, ухаалаг үйлчилгээ, ухаалаг хилийн орц, гарц, ухаалаг тээврийн боомт, ухаалаг төсөв зэрэг багц асуудлаар албан хаагчидтайгаа илтгэл хэлэлцүүлжээ. Энэ үеэр зарим албан хаагч дээрх уриалгыг илүү сайжруулахын тулд төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн ололтыг эрчимтэй нэвтрүүлэх нь чухал гэсэн санал дэвшүүлсэн аж. Үнэхээр ГИХАЭГ-ыг бүтцийн хувьд авч үзвэл цомхон бүтцээр томхон ажил хийдэг бололтой. Тодруулбал, адилхан чиг үүрэгтэй, хилийн хяналтын байгууллагын хүний нөөцтэй харьцуулбал маш цөөхүүлээ юм. Замын-Үүд боомтын хувьд гаалийн байгууллага 160 хүн, Мэргэжлийн хяналт 110 хүн, Хилийн цэрэг 90 орчим хүнтэй байхад гадаадын иргэн харьяатын мэргэжилтэн 16 хүн ажилладаг байна. Ийм цөөхүүлээ боловч эрхзүйн орчин, хуулийн хүрээнд ажлаа жинтэй гүйцэтгэдэг аж. Одоо мөрдөгдөж буй хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаад иргэн байх үед цагдаа, тагнуулын байгууллага, ГИХАЭГ гурвуулаа хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл 2012 оны 1976 албадан буцаалтын дөнгөж 4-5 хүнийг цагдаагийн байгууллагын албан хүсэлтээр буцаажээ. Үлдсэн 1971 хүнийг тус газрын 7-8 байцаагч илрүүлж буцаасан байна.
Цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллага бүх үйлчилгээ, асуудлыг цогцоор нь шийддэг тогтолцоонд дэлхий нийтээр шилжиж байгаа. Өнөөдрийн байдлаар гадаад иргэн манай оронд зорчихдоо хэд хэдэн шат дамждаг. Эхлээд гадаадын консулын газраас визээ авна, хилээр нэвтрэхдээ шалгуулж, тамга даруулна. Дараа нь, нэг сараас илүү хугацаатай амьдрах бол иргэний бүртгэл хийлгэдэг. Хилээр орж ирсний дараа тагнуул, цагдаа, ГИХАЭГ-ын хяналт дор амьдардаг аж. Дээрх олон шат дамжлагыг халахын тулд УИХ-д холбогдох хууль батлуулахаар өргөн барьжээ. Парламентад өргөн барьсан дөрвөн хуулийн төсөл бий. Боомтын тухай хууль одоогоор батлагдаад буй юм. Энэ хуульд тусгаснаар хилийн цэргийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг ГИХАЭГ-т шилжин иржээ. Мөрдөх албаны тухай хууль батлагдсанаар ГИХАЭГ-т мөрдөн байцаагчид ажиллах юм байна. Гэхдээ энэ нь ердөө хяналт тавих үүрэгтэй байхаас хэрэг мөрдөх, шалгах эрхгүй гэнэ. Хууль сахиулагчдын эрхзүйн байдлын тухай хууль батлагдвал ГИХАЭГ нь төрийн захиргааны байгууллага байхаа больж “төрийн тусгай” байгууллагын зэрэглэлд орох юм байна. Ингэснээр тусгай хэрэгсэл ашиглах, цалингийн нэмэгдэлтэй болох, цолны эрэмбэ ахих боломж бүрдэнэ. Эцэст нь Иргэний харьяалал шилжих хөдөлгөөний тухай хуулийн дагуу тус газар нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж бүтцийн хувьд өөрчлөгдөх юм. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь ирэх дөрөвдүгээр сараас албан ёсоор хэрэгжих бөгөөд тэр хүртэл ГИХАЭГ хэмээх нэр, зохион байгуулалтаараа ажиллана. Эдгээр эрхзүйн өөрчлөлт хийснээр гадаадаас ирсэн хүн болон түүнийг урьсан, хамтран ажилласан монгол иргэд ч ердөө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар гэдэг ганц байгууллагаар үйлчлүүлээд бүх асуудлаа шийдүүлдэг болох ажээ.
Өнгөрсөн хугацаанд ГИХАЭГ-аас бусад орны цагаачлал, иргэний бүртгэлийн байгууллагатай нягт харилцаатай ажиллаж, цөөнгүй асуудал шийдвэрлэсэн гэнэ. Жишээ нь, монголчуудын Европ руу нэвтрэх хамгийн баруун “хаалга” гэгдэг Польш улсад хил дээр үүсдэг асуудал. Зориод очсон иргэдийг хил дээрээс буцаадаг байсан нь монголчуудыг цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохироодог. Тиймээс энэ асуудалд анхаарч “Бид польш иргэдэд тусгайлсан, боломжийн үйлчилгээ санал болгоё. Харин монгол хүмүүсийг буцааж эдийн засаг, цаг хугацааны хувьд хохироохгүй байхыг хүсье” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөр болсон аж. Мөн Солонгос улсад айлчлах үеэр иргэдээс 7-14 сая төгрөгийн барьцаа, баталгаа шаарддаг асуудлаа зогсоох санал тавьсан. Өвдөж зовсон, эмчлүүлэх хүмүүс арай гэж эмчилгээний мөнгөө олж байхад нэмээд хил дээр 14 сая төгрөг нэхдэг явдал байж боломгүй зүйл. Жилд дунджаар 55 мянган монгол иргэн Солонгос руу зорчдогоос 15 хувь нь дээрх барьцааг гаргах болдог аж. Үүнээс гадна Хонконгийн хилийн боомт дээр монгол иргэдийг тусад нь дугаарлуулж зогсоодог, ачаа барааг нь задалж шалгадаг явдал байсан. Албаны журмаар энэ асуудлыг Хонконгийн талд мэдэгдэхэд даруй арга хэмжээ авч, ялгаварладаг байдлаа зогсоосон. Цагаачлалын байгууллага хагас цэргийн зохион байгуулалттай учраас шийдвэр гаргасан л бол тэр дороо хэрэгждэг онцлогтой хэмээн ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж хэллээ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл























