Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгыг барих зориулалтаар газар эзэмших эрх олголоо

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/45 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газарт 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Техникийн зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 3 барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтоон газар эзэмших эрх олгососон юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмнэлгийн 13 дугаар гудамжны 273 б тоотын баруун талаас урагш УС-15 дулааны станцын зүүн талаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх шугам хүртэл шинээр барих, шинэчлэх 1.6 км үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд зориулан 1.5 га газар, Ус сувгийн удирдах газарт Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн Ерөнхий газрын аж ахуйн хашааны баруун талд Нисэхийн цэвэрлэх байгууламжид зориулан 1.0 га газар, Ус сувгийн удирдах газарт Бохир усны шугамын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 13, 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын автобусны эцсийн зогсоолын зүүн талаас урагш авто замын баруун талаар бохир усны 25 дугаар коллекторын төгсгөл хүртэл шинээр баригдах 2.3 км шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 3.8 га газар олголоо. Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.

0 Сэтгэгдэл