Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРУУН АЙМАГТ ЗАМ ДАВАА ХААГДАЖ БОЛЗОШГҮЙ
Өнөөдрөөс эхлэн 14-ний өдөр хүртэл цаг агаарын урьдчилсан төлвөөс харахад ихэнх нутгаар хүйтэрч, цас их орох магадлалтай хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Ялангуяа нутгийн баруун хэсгээр цас хаялж зам, даваа хаагдаж болзошгүй хэмээн анхааруулж байна. Тухайлбал, Баянхонгор, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд чиглэлд өнөөдөр, маргааш замын ихэнх хэсэгт цас орж, цасаар шуурах юм. Зүүн зүгт, Дорнод, Сүхбаатар болон төвийн бүсийн аймгуудад ч бага зэргийн цас орох, цасаар шуурах төлөвтэй байгааг Авто тээврийн үндэсний төв мэдээллээ. Энэ өдрүүдэд зарим газарт салхины хурд секундэд 5-10 метр хүрэх бол говийн болон баруун аймагт салхи 7-12 метр хүртэл ширүүсч, баруунаас шуурах аж. Аймаг, орон нутаг руу зорих авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, автомашин цуваагаар явахыг холбогдох албаны хүмүүс санууллаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан