Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
118 кг-аас 48 кг болтлоо туржээ
Рэчел Фредериксон хэмээх 24 настай бүсгүй 118 кг-аас 48 кг хүртлээ турж,  “Biggest Loser” тураах шоуны ялагч болжээ. Тэрээр телевизийн реалити шоунд оролцох хугацаандаа нийтдээ 70 кг буюу өмнөх биеийн жингийнхээ 60 хувийг хаяж, үзэгч олныг гайхашруулаад байна. Түүний энэ эрчимтэй жин хаясан явдал үзэгчид төдийгүй мэргэжилтнүүдийг ангайлгаж, эрүүлээр турж чадсан эсэхэд нь эргэлзэж эхэлжээ. Гэвч Рэчелийн биеийн байдал маш сайн, бие сэтгэлийн хувьд шинээр төрсөн мэт эрч хүчтэй байна гэдгээ хэлсэн байна. АНУ-аас үүсэлтэй дэлхийн олон орны телевизүүд өөр өөрсдийнхөөр найруулан хийдэг уг тураах шоунд хэт илүүдэл жинтэй олон хүн орж,  хүссэн хэмжээндээ хүртлээ турж байсан юм. Гэхдээ түүн шиг загвар өмсөгчийн хэмжээнд хүртлээ турж, дүр төрх нь танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн оролцогч олон биш.
Рэчел хэрхэн ийм үр дүнд хүрснийг үзэгчид мэдэхийг хүсч, түүнийг дасгалжуулж байсан фитнесийн болон хоол тэжээлийн мэргэжилтнүүд рүү олноороо хандаж байгаа ч тэдний арга нууц хэвээр үлджээ. Biggest Loser тэмцээнд Рэчелийн араас 100 кг жин хаясан Дэвид хэмээх 42 настай эрэгтэй орсон байна. Тэрээр шоуны эхэнд 185 кг байснаас 85 кг болтлоо туржээ.



 
0 Сэтгэгдэл
uneheer lag ymaa
Хамгийн их уншсан