Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Шилдэг залуу 50 улс төрч”-ийг шалгаруулах санал асуулга эхэллээ
Монгол улсын нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуу удирдагчдыг олон нийтийн санал асуулгыг үндэслэн тодруулж, нийтэд үр дүнтэйгээр таниулан сурталчлах зорилготойгоор Монголын үндэсний тэргүүлэгч сайт ZALUU.COM болон Сонгуулийн Менежментийн Төв хамтран “Шилдэг залуу 50 улс төрч”-ийг шалгаруулах төслийг эхлүүлсэн ба өнөөдрөөс санал асуулгаа явуулж эхэллээ.
“Сонгуулийн менежментийн төв” ТББ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд сургалт, судалгаа, сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг мэргэжлийн байгууллага юм. “Шилдэг залуу 50 улс төрч” төсөл нь 2008, 2011 онуудад тус, тус амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тухайн үед шалгарч байсан залуу улс төрчдөөс төрийн сайд, дэд сайд нар, УИХ-ын гишүүд, яамдын хэлтсийн дарга нар, Улаанбаатар хотын засаг даргын орлогч, дүүрэг болон аймгуудын засаг дарга нар гээд олон чадварлаг удирдагчид тодрон гарсан билээ.
Төсөлд заагдсан хугацааны дагуу 2014 оны 2-р сарын 07 хүртэл ZALUU.COM сайтад зохион байгуулагчдын зүгээс болон нийт иргэд сонгогчдоос нэр дэвшүүлж, 2014 оны 2-р сарын 14 хүртэл I шатны олон нийтийн санал асуулга явагдан, уг шатны санал асуулгаар хамгийн их санал авсан 100 залуу улс төрч төгсгөлийн шатны санал асуулгад оролцох юм.
2014 оны 02-р сарын 15-нд төгсгөлийн шатны санал асуулга явагдаж, “Шилдгийн шилдэг 5 улс төрч”, “Шилдэг 50 улс төрч”-ийг олон нийтийн санал асуулгыг үндэслэн зохион байгуулагчдын зүгээс тодруулан нийтэд зарлана.
Монгол улсын нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуу удирдагчдыг олон нийтийн санал асуулгыг үндэслэн тодруулж, нийтэд үр дүнтэйгээр таниулан сурталчлах зорилготойгоор Монголын үндэсний тэргүүлэгч сайт ZALUU.COM болон Сонгуулийн Менежментийн Төв хамтран “Шилдэг залуу 50 улс төрч”-ийг шалгаруулах төслийг эхлүүлсэн ба өнөөдрөөс санал асуулгаа явуулж эхэллээ.“Сонгуулийн менежментийн төв” ТББ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд сургалт, судалгаа, сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг мэргэжлийн байгууллага юм. “Шилдэг залуу 50 улс төрч” төсөл нь 2008, 2011 онуудад тус, тус амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тухайн үед шалгарч байсан залуу улс төрчдөөс төрийн сайд, дэд сайд нар, УИХ-ын гишүүд, яамдын хэлтсийн дарга нар, Улаанбаатар хотын засаг даргын орлогч, дүүрэг болон аймгуудын засаг дарга нар гээд олон чадварлаг удирдагчид тодрон гарсан билээ.
Төсөлд заагдсан хугацааны дагуу 2014 оны 2-р сарын 07 хүртэл ZALUU.COM сайтад зохион байгуулагчдын зүгээс болон нийт иргэд сонгогчдоос нэр дэвшүүлж, 2014 оны 2-р сарын 14 хүртэл I шатны олон нийтийн санал асуулга явагдан, уг шатны санал асуулгаар хамгийн их санал авсан 100 залуу улс төрч төгсгөлийн шатны санал асуулгад оролцох юм.
2014 оны 02-р сарын 15-нд төгсгөлийн шатны санал асуулга явагдаж, “Шилдгийн шилдэг 5 улс төрч”, “Шилдэг 50 улс төрч”-ийг олон нийтийн санал асуулгыг үндэслэн зохион байгуулагчдын зүгээс тодруулан нийтэд зарлана.
0 Сэтгэгдэл























