Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Малалаг ”Хүүхдийн Нобель”-д нэр дэвшүүлжээ
Талибуудад толгойн тус газраа буудуулж байсан, Пакистаны өсвөр насны охин Малала Юсафзайг Шведийн "Дэлхийн хүүхдийн шагнал"-д нэр дэвшүүлжээ. Тэрбээр охидын боловсролын эрхийн төлөө кампанит ажил өрнүүлж буй билээ.
"Хүүхдийн Нобелийн шагнал" гэгддэг Дэлхийн хүүхдийн шагналыг 2000 оноос өгч эхэлсэн бөгөөд дэлхийн 110 гаруй улсын 60 мянган сургуульд боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ оны шагналд Малалагаас гадна хоёр хүнийг нэр дэвшүүлжээ. Тодруулбал, АНУ-д төвтэй "Room to Read" боловсролын сайн үйлсийн байгууллагыг үндэслэгч Жон Вүүд, хүмүүжигчдийн хүүхдэд тусалдаг балбын идэвхтэн Индира Раманагар нар юм.
Гурван нэр дэвшигч бүгд 100 мянган долларын шагналын сангаас хуваан хүртэх аж. Шагналыг 2014 оны 10 дугаар сард Стокгольмын ойролцоо болох ёслолын үеэр гардуулна.
Талибуудад толгойн тус газраа буудуулж байсан, Пакистаны өсвөр насны охин Малала Юсафзайг Шведийн "Дэлхийн хүүхдийн шагнал"-д нэр дэвшүүлжээ. Тэрбээр охидын боловсролын эрхийн төлөө кампанит ажил өрнүүлж буй билээ."Хүүхдийн Нобелийн шагнал" гэгддэг Дэлхийн хүүхдийн шагналыг 2000 оноос өгч эхэлсэн бөгөөд дэлхийн 110 гаруй улсын 60 мянган сургуульд боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ оны шагналд Малалагаас гадна хоёр хүнийг нэр дэвшүүлжээ. Тодруулбал, АНУ-д төвтэй "Room to Read" боловсролын сайн үйлсийн байгууллагыг үндэслэгч Жон Вүүд, хүмүүжигчдийн хүүхдэд тусалдаг балбын идэвхтэн Индира Раманагар нар юм.
Гурван нэр дэвшигч бүгд 100 мянган долларын шагналын сангаас хуваан хүртэх аж. Шагналыг 2014 оны 10 дугаар сард Стокгольмын ойролцоо болох ёслолын үеэр гардуулна.
0 Сэтгэгдэл























