Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хамгаалалтын ажилтан сүмд буудаж хоёр хүний амь хөнөөжээ

ОХУ-ын Сахалинд хувийн хамгаалалтын нэгэн ажилтан Өмнөд-Сахалины гол сүмд дайран орж автоматаар шүршин хоёр хүний амь хөнөөж, зургаан хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсан байна.
“Ням гарагт Өмнөд Сахалин, Курилын гол сүмд зэвсэглэсэн этгээд дайран орж ирээд автомат буугаар шүрссэнээр сүмийн ажилтан гэлэнмаа, нэгэн сүсэгтэн хоёр газар дээрээ нас барж, зургаан хүн шархадлаа” гэж орон нутгийн цагдаагийн мэдээлэлд дурджээ.
Гал нээсэн гэмт этгээд хотын нэгэн хувийн компанид хамгаалагчаар ажилладаг хувийн хамгаалалтын байгууллагад 1989 оноос хойш ажиллаж байгаа нэгэн гэнэ. Гэмт хэрэгтэн зугтаах гэж оролдолгүй хуулийнханд бууж өгсөн байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэн гэмт этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Шархадсан хүмүүсийн голдуу хөлдөө шарх авсэн гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

0 Сэтгэгдэл