Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Цахим ертөнцийн цадиггүй халдлагыг цэгцлэх арга бий юү
Өнөөдөр хүмүүс цахим ертөнцөөр төрөл бүрийн мэдээллийг цаг хугацаа, орон зай, хил хязгаар, хэл соёл үл харгалзан байнга хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, цахим ертөнц өдөр тутмын хэрэглээ болсон нь шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүн, давуу тал юм. Гэвч буруу ташаа, бусдын нэр төр, алдар гавьяа, хувийн амьдралд бүдүүлгээр халдах, бусдын бизнесийг гутаах сөрөг мэдээллүүд ч хамаагүй цацагдах болжээ. Товчхондоо, өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө бусдыг доромжлох, ажил үйлсийг нь үгүйсгэх явдал цахим ертөнцөд тэнүүчилж байдаг гэсэн үг. Иймд цахим ертөнцөд тавигдаж буй мэдээллийн үнэн зөвийг нягтлах, баталгаатай эх сурвалжаас нь тодруулах, өөрийн мэдлэг боловсролд тулгуурлан аливаад шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй юм.
Ингээд бусдын бизнес, нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг жишээ татан дор өгүүлье. Өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны өдөр иргэн Д өөрийн фейсбүүк хуудсанд “Энэ яг юу вэ. Мах импексийн бүтэн утлагатай “Нийслэл” хиамнаас үс бас ийм цэнхэр юм гарч байхын.
Цааш нь түгээж бусдадаа анхааруулаарай. Улаанбаатарт эрүүл хоол идэх боломж байна уу” гээд зүссэн хиамны ногоон, цэнхэр будагтай зураг тавьж мэдээлжээ. Гэтэл үүнийг нь өөрийн сэтгүүлчгүй, мэргэжлийн ёс зүй баримталдаггүй, бусдаас будаа идэж ашиг орлого олохыг хүсдэг зарим сайт тэр дор нь өлгөн авч, мэдээллийн эх сурвалжийг нягтлалгүй шууд мэдээлсэн байна. Тухайлбал, “Paparatsi.mn”, “Medeelne.mn” зэрэг сайт уг ташаа мэдээллийг тавьжээ. Д-гийн өөрийн фейсбүүк хуудсанд тавьсан зураг дээрх ногоон, цэнхэр өнгийн бодис хиаманд ордоггүй бөгөөд ийм өнгө хиаман бүтээгдэхүүнд гарах ямар ч үндэгүй аж. Энэ буруу ташаа мэдээлэл тарснаас хойш “Нийслэл” хиамны борлуулалт 15.5 гаруй сая төгрөгөөр буурч, эдийн засгийн хохирол хүлээжээ. Тэгэхээр дээрх ташаа мэдээллээс болж ганц борлуулалтын орлого буураад зогсохгүй компанийн гадаад, дотоодын түншийн харилцаанд сөрөг нөлөөлж ч болзошгүй юм. Ийм жишээ манайд олон. Тухайлбал “Чингис бонд” болон Оюу толгойн талаар ямар нэг сөрөг мэдээлэл олон нийтэд цацагдахад олон улсын хөрөнгийн зах зээлд уг төсөлд хөрөнгө оруулагчдын хувьцааны ханш унах үзэгдэл гарч байв. Өөрөөр хэлбэл, манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан компаниудын талаар ямар нэг сөрөг мэдээлэл гарахад хувьцааны ханш нь уруудах тохиолдол гардагтай адил зүйл юм.
Хэрэв иргэн Д-гийн худалдаж авсан хиам хүнсний аюулгүй байдал хангаагүй нь үнэн байсан юм бол тэр дор нь эрхээ хамгаалуулах олон байгууллагад ханах боломжтой. Жишээ нь Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гээд төрийн болон төрийн бус олон байгууллага байдаг. Гэтэл тэдэнд хандаагүй нь олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор хувийн ашиг хонжоо харсан буруу ташаа мэдээлэл түгээжээ гэж үзэж болох юм.
Дээрх буруу ташаа мэдээллээс болж бизнесийн нэр хүнд, ашиг орлогоороо хохирсон “Мах импекс” компани дүүргийн иргэний хэргийн шүүхэд бизнесийн нэр хүндээ сэргээлэх нэхэмжлэх гаргажээ. Гэхдээ компанийн нэр гутаагдсанаас болж учирсан хохирлоо мөнгөөр илэрхийлж хариуцагчдаас нэхэмжлээгүй байна. Гагцхүү буруу ташаа мэдээлэлдээ залруулга хийж, уучлалт гуйхыг хүсэв. Иргэний хэргийн шүүх уг нэхэмжлэлийг шүүн хэлэлцээд иргэн Д нь түгээсэн мэдээллээ нотолж чадаагүй, ташаа мэдээлэл тараасан тул тус компанийн нэр хүндийг сэргээж залруулга хийх, уучлалт гуйх шийдвэр өнгөрсөн сарын 15-нд гаргасан байна. Мөн Д-гийн ташаа мэдээллийг өлгөн авч эх сурвалжийг магадлалгүй, нотолгоогүй мэдээлэл түгээсэн “Paparatsi.mn”, “Medeelne.mn” сайтууд буруугаа хүлээж залруулга гаргахаар болжээ. Ийнхүү цахим ертөнцөөр ашиг хонжоо хайж, бусдын нэр хүнд, бизнест ёс бусаар халдсан хэрэг гарч өнгөрлөө. Тэгэхээр цаашид цахим ертөнцөд түгэж буй мэдээлэл бүрт итгэн бусдад хууртахгүй байх, эх сурвалжийг нягталж, үнэн мөнийг тунгаах нь хамгийн чухал гэдэг нь энэ удаагийн хэрэг явдлаас тод харагдаж байна. Бас иймэрхүү ёс бус буруу ташаа мэдээлэл түгээсэнээс үүдэн дараа, дараагийн хохирогч гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаар нэг хүний түгээсэн худал мэдээлэл нийгэмд ямар их аюул тарьж болохыг ч энэхүү тохиолдол харууллаа.

0 Сэтгэгдэл