Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хүүхдийн эмнэлгийн хонгилоос ханиад эдгээх арга хайсан нь

Эргэлтийн цонх хавиар хоол, цай, тортой хувцас хунар барьсан хүмүүс дараалж, зорьсон хүнтэйгээ хэдхэн үг солиод л эргэх. Эмнэлгийн хонгилоор голцуу л 1-3 настай хүүхдээ тэвэрсэн эхчүүд алхаж харагдана. Цагаан сарын өмнөхөн ханиаднаас сэрэмжлүүлэх зөвлөгөө хүргэхээр Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг зорьсон ч хүнд суртлаас нь болоод зөвлөгөө хүргэх нь битгий хэл хаалганаас нь дотогш нэвтэрч чадаагүй. Гэтэл энэ удаа хоёр хүн рүү утас цохиод л Хүүхдийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ө.Туул эмчийн утсыг олж авлаа. Тэрээр “Шууд гуравдугаар давхарт гараад сувилагчид хэлээд өрөөнд хүрээд ир” гэв. Хүүхдийн тасаг руу орлоо. Тасгийн урт хонгилд эгнүүлэн тавьсан эвхдэг ор бүгд эзэнтэй аж. Хонгилоор явж байхад таарсан сувилагч, эмч нар “Гадуур хувцастай хүн орж болохгүй” гэх ч учраа хэлэхээр ойлгох юм. Эмнэлгийн хонгил дуу шуугиан ихтэй. Тарианы өрөөний гадна хүүхдээ тэвэрсэн ээж нар дугаарлана. Цагийн тариа хийж байгаа бололтой. Ээждээ тэврүүлсэн жаалууд хажуугаар нь зөрсөн хүн бүр рүү харж уйлах нь сэтгэл эмтэрмээр.
Ингээд Ө.Туул эмчийн өрөөнд орлоо. Биднийг цөөн хэдэн минут яриа өрнүүлэх хооронд эмч нар эрхлэгчээрээ гарын үсэг зуруулах, юм лавлах гээд л байн байн ээлжлэн орж ирэх нь ачаалал ихтэйг илтгэнэ. Гэтэл эрхлэгч “Ачаалал ихэссэн гээд ч яахав. Ид ханиад томууны үед ийм байх нь хэвийн үзэгдэл” хэмээн яриагаа эхлэв.
Өвөл бүр өөр, өөр төрлийн вирусээс үүссэн томуу тархдаг. Арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар нь томуугийн эрчимтэй тархалтын үе учраас хүүхдийн тасгийнхны ид ачааллын үе гэж хэлж болох аж. Энэ жилийн хувьд томуугийн А, В хүрээний вирус цочмогоор илэрч, 3-5 өдөр өндөр хэмд халуурч, ханиалгах, цээж хүчтэй хонхолзох, цэр бөглөрөх зэрэг хүндрэл үүсгэхээс гадна хоолонд дургүй болох, гэдэс базлах, усан суулгалт өгөх зэрэг шинж тэмдэг өгч байгаа аж. Бүр хүндэрсэн нярай хүүхдүүдэд таталт ч өгдөг байна.
Хамраас шингэн нус гоожиж ханиадны анхны шинж тэмдэг илрэхэд л зарим ээж харшлын гаралтай ханиад хэмээн оношлож, тайвшруулах үйлчилгээтэй антибиотик өгдөг. Гэтэл өндөр халуурч байгаа хүүхдэд парацетамолыг өндөр тунгаар өгөхөд л хор болдог гэдгийг бид төдийлөн мэддэггүй.
Харин мэргэжлийн эмч ханиадны шинж тэмдэг илрэхээс өмнө томуугийн дэгдэлтийн таван сарын хугацаанд хүүхдэд анхаарал тавьж, аль болох дааруулахгүй, олон нийтийн газраар явуулахгүй байхыг зөвлөж байна. “Нэгэнт ханиад хүрсэн үед халууныг тогтмол хэмжиж 38 хэмээс дээш халуурсан нөхцөлд халууныг нь заавал буулгах ёстой. Ингэхийн тулд парацетамол, ибопрофен зэрэг парагийн төрлийн эм уулгаж болно. Гэхдээ эцэг, эхчүүдийн алдаа нь парацетамол хүүхдэдээ уулгаад халуун нь буурахгүй бол ибопрофенийг дахиад өгдөг. Эсвэл олон өдөр халуурсан хүүхдэд маш өндөр тунгаар парацетамолыг өгдөг. Минигрипп ч мөн адил парагийн төрлийн эм шүү дээ. Ингэж парацетамолыг давхарлаад уулгаад байхаар хордлого үүсгэх аюултай” гэв.
Мөн шингэнийг аль болох ихээр өгөх нь халуун буулгахад тустай гэдгийг эцэг эхчүүд мэддэг. Гэхдээ хүүхдийнхээ сонирхолд нийцүүлж ундаа ихээр уулгадаг. Энэ нь гэдэс хямрах, томуугийн вирусийг дэмжих нөлөө үзүүлдгийг тэр бүр анхаардаггүй. Тэгвэл зургаагаас доош сартай нярайд хүссэн үед нь хөхөө хөхүүлэх, түүнээс дээш настай хүүхдэд хярам, хорсол, буцалсан ус зэргийг аль болох ихээр уулгах нь маш сайн байдаг аж.
Ханиад хүрсэн хүүхдээ тоохгүй байсаар хүндрүүлсэн эцэг эх байх ч, хэт их анхаарч “эмчилснээс” болоод эмнэлэг зүглэхээс аргагүйд хүрсэн тохиолдол ч бас байна. Зарим ээж аав хүүхдээ ханиад хүрсэн даруйд нь цефазолин, ампициллин зэрэг хүчтэй тариа гэрээрээ хийчихдэг. Сүүлийн үед зөвхөн эмнэлгийн нөхцөлд хийдэг антибиотикийн гурав, дөрөвдүгээр үеийн хүчтэй тариаг тав, арван саяар нь хийлгээд ирэх тохиолдол ч гарчээ. Ингэж хүчтэй тариагаар тариулсан хүүхдүүд эмнэлэгт ирэхээр өмнөхийг нь давах эмчилгээ байхгүйгээс удаан эдгэрдэг байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 2-8 сартай. Уйлж, хөхөө хөхөөс өөр дадал эзэмшиж чадаагүй нярайнуудад ээжүүд удаан хугацаагаар цэр ховхлох эм уулгаснаар, маш их цэр ялгарч түүнийгээ гадагшлуулж чадахгүй байсаар амьсгалын замын бөглөрөл үүсдэг байна. Цэр ховхлох эмийг зургаагаас дээш сартай нярайд уулгадаг гэнэ.
Ачаалал ихэсвэл бусад тасгаа татан буулгана
Эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлэх нь аль хэдийнэ хэвийн үзэгдэл болж, ачаалалтай байна гэж харагдахаа больсон ч хүлээн авах дээр хамгийн их ачаалал үүсдгийг Ө.Туул эмч ярилаа. Тэрээр “Манай дүүрэг 0-6 насны 98 мянган хүүхэдтэй. Манай тасаг 125 ортой ч 160-аас дээш хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Гэхдээ эмнэлгийн ачаалал хүлээн авах дээр их байна. Цагаан сарын шинийн гуравнаас хойш өдөр бүр хүлээн авахад 70-100 хүүхэд ирж байгаа. Халуурч, бөөлжиж, татсан хүүхдүүдийг эцэг эхчүүд нь шууд эсвэл түргэнээр эмнэлэг рүү авчирж байна. Тэднээс заавал эмнэлэгт хэвтэх шаардлагатай, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх боломжгүй хүүхдүүдийг нь ялгаж хэвтүүлдэг. Ханиадтай хүүхэд энэ удаагийнхаас бүр ихсээд ирвэл нэгдсэн, эрчимт эмчилгээ зэрэг ачаалал нь бага тасгуудаа татан буулгаж авах зэргээр дотоод зохион байгуулалт хийнэ. Үүний хажуугаар эмч, сувилагч нараа нэмэлтээр гаргаж байгаа” гэв.
Томуунаас гадна хавсарсан өвчтэй хүүхдийн биеийн эсэргүүцэл муу байдаг учраас эмнэлгээс эмчлэгдэн гарсан ч гам барих шаардлагатай байдаг. Гэсэн ч эцэг эхчүүдийн хайнга байдлаас ханиад нь сэдэрч, шинэ халдвар авснаар дахин эмнэлэгт хэвтэх хүртэл хүндэрдэг байна. Мөн Цагаан сараар хүүхдүүдээ дагуулж айл хэссэнээс, дааруулснаас давтан ханиад хүрч дахин эмнэлэгт ирсэн нь ч байна билээ.
Юу, юугүй ханиаднаас болж хүүхэд эндээд, эмгэнэл болчихоогүй ч энэ хорвоод мэндлээд ганцхан сар болчихоод зүү тариурын өвдөлтийг мэдэрнэ гэдэг дэндүү өр өвдмөөр. Ээж, аавын хайхрамжгүй байдлаас болж, ханиад хүрч эмнэлэгт хэвтсэн нүдэндээ нулимстай нярай хүүхдүүдийг харахаар өрөвдөх ч, хонгил ч болтугай бараадан эмнэлэгт хэвтсэн нь сайн хэрэг.
Баянзүрх дүүргийн эмнэлэг жил бүр ачаалалтай байдаг нь дүүргийн ихэнх айл гэр хороололд амьдардагийнх. Хорт утаа болон монгол гэрийн агаарын солилцоо хүүхдэд шууд нөлөөлснөөр жил бүр л ханиадны тархалт нэмэгдсээр. Гэтэл утаагаа багасгаж, орон сууцжуулах тухай хялгасны үлгэр ярихаас биш хүүхдийн эмнэлэг нэмж барих тухай ганц ч үг дуугарахгүй юм. Өнгөрсөн жилийн энэ үед салбарын сайд тус эмнэлгээр зочлохдоо ч энэ талаар ам ангайгаагүй. Харин эмч нарт сайн ажиллах тухай номчирхоод л гарсан. 1983 оноос хойш нэг ч шинэ эмнэлэг баригдаагүй энэ дүүргийн хүн ам нэмэгдсээр байхад халамжийн мөнгийг хавтгайруулан бэлнээр нь тарааж байхын оронд 200 ортой хоёр давхар эмнэлэг барих хэрэгтэй юм хэмээн бодсоор эмнэлгийн хаалгыг зүглэтэл хоёр ээж хоорондоо “Ачаалал ихэсч байгаа болохоор нэг орон дээр давхарлана гэнэ ээ” хэмээн ярих нь чих дэлсэв.
Emneleg bariachee luibarchidaa idej uuj xanadaggyim be yadan
TEMUUJIN chi ter emneleg baisniig office bolgoj baihaar huuhdiin emneleg bolgooch....tanai huuhed gadaad yavaad l emchluuldeg baih, ardiin huuhduud yaj emchluulj baigaag neg haraach!!!!!!!!!
яг наагуур чинь энхрий хайрт элбэгдорж шоудаад өнгөрсөн юм санаж байна уу мэдээж ил харагдаж байхад юу хэрэгтэй байна гэж дүйнгэтээд өнгөрсөн
mongold emneleg bish shorongii buteen baiguulalt ih hiij baigaa darag nar oorsdiinhoo suuh shorond sanaa ih tavij baigaa
jiriinirgen bid iim baihad said darag nar medehgui medhiig husdeggui
shoron nemj bariad l bdag emnelegee yagaad nemj boldgguin boloo estoi gaihmaar
-Эмнэлгийн хонгил өвчтөний тасаг болжээ-
“Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн ачаалал нэмэгджээ”, “Хүндэрсэн хүүхдийг хонгилдоо хэвтүүлж байна”, Хүүхдийн эмнэлэг хэрэгтэй байна”, “30 жил хүүхдийн эмнэлэг бариагүй төр, засаг гэж байх уу” гэхчлэнгээр энэ сэдвийг надаас өмнө хөндөж, ярьж, шуугиулсаар одоо бүр улиг болжээ. Энэ үзэгдлийг иргэд, эмнэлгийн хонгилд эвхдэг орон дээр хүүхдээ тэврэн суугаа эцэг эхчүүд, ачаалал дунд ажиллаж байгаа эмч нар нь ч тэр бүр анзаарч үзэж, эмзэглэхээ ч больсон бололтой. Үнэхээр энэ асуудлыг олон талаас нь ярьж, бичсээр сонсох ёстой хэн нэгний чихэнд хүрч нөгөө чихээр нь гартал олон удаа давтсан учраас тэр л дээ. Тийм учраас энэ удаа ханиад, томууны идэвхжилтийн үед шинэ эмнэлэг барих тухай бус, эмнэлгийн ачааллын тухай ч бус, зүгээр л хүүхдээ ханиад хүрэх үед эмнэлэгт иртэл нь хүндрүүлэхгүйн тулд авч болох арга хэмжээг судалж, сэрэмжлүүлэхээр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасгийг зорилоо. Тус тасгийн ачаалал Цагаан сарын баярын дараа эрс нэмэгджээ. Баярын үеэр хэвийн хэмжээнд ажилласныг эмнэлгийн босго даваад л сонслоо.
Эргэлтийн цонх хавиар хоол, цай, тортой хувцас хунар барьсан хүмүүс дараалж, зорьсон хүнтэйгээ хэдхэн үг солиод л эргэх. Эмнэлгийн хонгилоор голцуу л 1-3 настай хүүхдээ тэвэрсэн эхчүүд алхаж харагдана. Цагаан сарын өмнөхөн ханиаднаас сэрэмжлүүлэх зөвлөгөө хүргэхээр Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг зорьсон ч хүнд суртлаас нь болоод зөвлөгөө хүргэх нь битгий хэл хаалганаас нь дотогш нэвтэрч чадаагүй. Гэтэл энэ удаа хоёр хүн рүү утас цохиод л Хүүхдийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ө.Туул эмчийн утсыг олж авлаа. Тэрээр “Шууд гуравдугаар давхарт гараад сувилагчид хэлээд өрөөнд хүрээд ир” гэв. Хүүхдийн тасаг руу орлоо. Тасгийн урт хонгилд эгнүүлэн тавьсан эвхдэг ор бүгд эзэнтэй аж. Хонгилоор явж байхад таарсан сувилагч, эмч нар “Гадуур хувцастай хүн орж болохгүй” гэх ч учраа хэлэхээр ойлгох юм. Эмнэлгийн хонгил дуу шуугиан ихтэй. Тарианы өрөөний гадна хүүхдээ тэвэрсэн ээж нар дугаарлана. Цагийн тариа хийж байгаа бололтой. Ээждээ тэврүүлсэн жаалууд хажуугаар нь зөрсөн хүн бүр рүү харж уйлах нь сэтгэл эмтэрмээр.
Ханиадны шинж тэмдэг
Ингээд Ө.Туул эмчийн өрөөнд орлоо. Биднийг цөөн хэдэн минут яриа өрнүүлэх хооронд эмч нар эрхлэгчээрээ гарын үсэг зуруулах, юм лавлах гээд л байн байн ээлжлэн орж ирэх нь ачаалал ихтэйг илтгэнэ. Гэтэл эрхлэгч “Ачаалал ихэссэн гээд ч яахав. Ид ханиад томууны үед ийм байх нь хэвийн үзэгдэл” хэмээн яриагаа эхлэв.
Өвөл бүр өөр, өөр төрлийн вирусээс үүссэн томуу тархдаг. Арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар нь томуугийн эрчимтэй тархалтын үе учраас хүүхдийн тасгийнхны ид ачааллын үе гэж хэлж болох аж. Энэ жилийн хувьд томуугийн А, В хүрээний вирус цочмогоор илэрч, 3-5 өдөр өндөр хэмд халуурч, ханиалгах, цээж хүчтэй хонхолзох, цэр бөглөрөх зэрэг хүндрэл үүсгэхээс гадна хоолонд дургүй болох, гэдэс базлах, усан суулгалт өгөх зэрэг шинж тэмдэг өгч байгаа аж. Бүр хүндэрсэн нярай хүүхдүүдэд таталт ч өгдөг байна.
Мэддэг мөртлөө мэддэггүй зүйлс
Хамраас шингэн нус гоожиж ханиадны анхны шинж тэмдэг илрэхэд л зарим ээж харшлын гаралтай ханиад хэмээн оношлож, тайвшруулах үйлчилгээтэй антибиотик өгдөг. Гэтэл өндөр халуурч байгаа хүүхдэд парацетамолыг өндөр тунгаар өгөхөд л хор болдог гэдгийг бид төдийлөн мэддэггүй.
Харин мэргэжлийн эмч ханиадны шинж тэмдэг илрэхээс өмнө томуугийн дэгдэлтийн таван сарын хугацаанд хүүхдэд анхаарал тавьж, аль болох дааруулахгүй, олон нийтийн газраар явуулахгүй байхыг зөвлөж байна. “Нэгэнт ханиад хүрсэн үед халууныг тогтмол хэмжиж 38 хэмээс дээш халуурсан нөхцөлд халууныг нь заавал буулгах ёстой. Ингэхийн тулд парацетамол, ибопрофен зэрэг парагийн төрлийн эм уулгаж болно. Гэхдээ эцэг, эхчүүдийн алдаа нь парацетамол хүүхдэдээ уулгаад халуун нь буурахгүй бол ибопрофенийг дахиад өгдөг. Эсвэл олон өдөр халуурсан хүүхдэд маш өндөр тунгаар парацетамолыг өгдөг. Минигрипп ч мөн адил парагийн төрлийн эм шүү дээ. Ингэж парацетамолыг давхарлаад уулгаад байхаар хордлого үүсгэх аюултай” гэв.
Мөн шингэнийг аль болох ихээр өгөх нь халуун буулгахад тустай гэдгийг эцэг эхчүүд мэддэг. Гэхдээ хүүхдийнхээ сонирхолд нийцүүлж ундаа ихээр уулгадаг. Энэ нь гэдэс хямрах, томуугийн вирусийг дэмжих нөлөө үзүүлдгийг тэр бүр анхаардаггүй. Тэгвэл зургаагаас доош сартай нярайд хүссэн үед нь хөхөө хөхүүлэх, түүнээс дээш настай хүүхдэд хярам, хорсол, буцалсан ус зэргийг аль болох ихээр уулгах нь маш сайн байдаг аж.
Дур мэдэн хүчтэй тариа битгий хийгээч
Ханиад хүрсэн хүүхдээ тоохгүй байсаар хүндрүүлсэн эцэг эх байх ч, хэт их анхаарч “эмчилснээс” болоод эмнэлэг зүглэхээс аргагүйд хүрсэн тохиолдол ч бас байна. Зарим ээж аав хүүхдээ ханиад хүрсэн даруйд нь цефазолин, ампициллин зэрэг хүчтэй тариа гэрээрээ хийчихдэг. Сүүлийн үед зөвхөн эмнэлгийн нөхцөлд хийдэг антибиотикийн гурав, дөрөвдүгээр үеийн хүчтэй тариаг тав, арван саяар нь хийлгээд ирэх тохиолдол ч гарчээ. Ингэж хүчтэй тариагаар тариулсан хүүхдүүд эмнэлэгт ирэхээр өмнөхийг нь давах эмчилгээ байхгүйгээс удаан эдгэрдэг байна.
Цэр ховхлох эмийг зургаагаас дээш сартай нярайд л уулгана
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 2-8 сартай. Уйлж, хөхөө хөхөөс өөр дадал эзэмшиж чадаагүй нярайнуудад ээжүүд удаан хугацаагаар цэр ховхлох эм уулгаснаар, маш их цэр ялгарч түүнийгээ гадагшлуулж чадахгүй байсаар амьсгалын замын бөглөрөл үүсдэг байна. Цэр ховхлох эмийг зургаагаас дээш сартай нярайд уулгадаг гэнэ.
Ачаалал ихэсвэл бусад тасгаа татан буулгана
Эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлэх нь аль хэдийнэ хэвийн үзэгдэл болж, ачаалалтай байна гэж харагдахаа больсон ч хүлээн авах дээр хамгийн их ачаалал үүсдгийг Ө.Туул эмч ярилаа. Тэрээр “Манай дүүрэг 0-6 насны 98 мянган хүүхэдтэй. Манай тасаг 125 ортой ч 160-аас дээш хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Гэхдээ эмнэлгийн ачаалал хүлээн авах дээр их байна. Цагаан сарын шинийн гуравнаас хойш өдөр бүр хүлээн авахад 70-100 хүүхэд ирж байгаа. Халуурч, бөөлжиж, татсан хүүхдүүдийг эцэг эхчүүд нь шууд эсвэл түргэнээр эмнэлэг рүү авчирж байна. Тэднээс заавал эмнэлэгт хэвтэх шаардлагатай, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх боломжгүй хүүхдүүдийг нь ялгаж хэвтүүлдэг. Ханиадтай хүүхэд энэ удаагийнхаас бүр ихсээд ирвэл нэгдсэн, эрчимт эмчилгээ зэрэг ачаалал нь бага тасгуудаа татан буулгаж авах зэргээр дотоод зохион байгуулалт хийнэ. Үүний хажуугаар эмч, сувилагч нараа нэмэлтээр гаргаж байгаа” гэв.
Томуунаас гадна хавсарсан өвчтэй хүүхдийн биеийн эсэргүүцэл муу байдаг учраас эмнэлгээс эмчлэгдэн гарсан ч гам барих шаардлагатай байдаг. Гэсэн ч эцэг эхчүүдийн хайнга байдлаас ханиад нь сэдэрч, шинэ халдвар авснаар дахин эмнэлэгт хэвтэх хүртэл хүндэрдэг байна. Мөн Цагаан сараар хүүхдүүдээ дагуулж айл хэссэнээс, дааруулснаас давтан ханиад хүрч дахин эмнэлэгт ирсэн нь ч байна билээ.
Монголын эмгэнэл
Юу, юугүй ханиаднаас болж хүүхэд эндээд, эмгэнэл болчихоогүй ч энэ хорвоод мэндлээд ганцхан сар болчихоод зүү тариурын өвдөлтийг мэдэрнэ гэдэг дэндүү өр өвдмөөр. Ээж, аавын хайхрамжгүй байдлаас болж, ханиад хүрч эмнэлэгт хэвтсэн нүдэндээ нулимстай нярай хүүхдүүдийг харахаар өрөвдөх ч, хонгил ч болтугай бараадан эмнэлэгт хэвтсэн нь сайн хэрэг.
Баянзүрх дүүргийн эмнэлэг жил бүр ачаалалтай байдаг нь дүүргийн ихэнх айл гэр хороололд амьдардагийнх. Хорт утаа болон монгол гэрийн агаарын солилцоо хүүхдэд шууд нөлөөлснөөр жил бүр л ханиадны тархалт нэмэгдсээр. Гэтэл утаагаа багасгаж, орон сууцжуулах тухай хялгасны үлгэр ярихаас биш хүүхдийн эмнэлэг нэмж барих тухай ганц ч үг дуугарахгүй юм. Өнгөрсөн жилийн энэ үед салбарын сайд тус эмнэлгээр зочлохдоо ч энэ талаар ам ангайгаагүй. Харин эмч нарт сайн ажиллах тухай номчирхоод л гарсан. 1983 оноос хойш нэг ч шинэ эмнэлэг баригдаагүй энэ дүүргийн хүн ам нэмэгдсээр байхад халамжийн мөнгийг хавтгайруулан бэлнээр нь тарааж байхын оронд 200 ортой хоёр давхар эмнэлэг барих хэрэгтэй юм хэмээн бодсоор эмнэлгийн хаалгыг зүглэтэл хоёр ээж хоорондоо “Ачаалал ихэсч байгаа болохоор нэг орон дээр давхарлана гэнэ ээ” хэмээн ярих нь чих дэлсэв.
0 Сэтгэгдэл
*****.
muusain luivarchidiin huuhduud bugd chad.nom unshchlaa
2014.02.11
2014.02.11
2014.02.10
2014.02.10
2014.02.10
2014.02.10
2014.02.10























