Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Н.Тэгшбаяр: Зэсээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах нь уран олборлолттой технологи, стратегийн зөв хоршил бий болгоно
Цөмийн технологи бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг. Гэсэн ч цөмийн энерги бол “зэвсэг” гэсэн ойлголт манай нийгэмд ноёлж байх шиг. Ялангуяа, ураны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь буруу юу, зөв үү гэдэг халуун сэдэв. Гэтэл дэлхийн чиг хандлага ураны нөөцийг ашиглаад зогсохгүй атомын цахилгаан станцыг эрчим хүчний томоохон эх үүсвэр болгох чигтэй байна. Тиймээс Цөмийн энергийн салбарын цаашдын бодлого, хаашаа чиглэх хийгээд түүнийг дагасан хяналтын талаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Манай улс цөмийн зэвсэггүй бүс нутагт багтдаг. Цаашдаа үүнийг бататган ажиллана хэмээн олон улсын өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн. Гэтэл сүүлийн үед ураны талаар ам нээх бүрд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын талаар яригдах боллоо. Эндээс яриагаа эхлэх үү?
-Манай улс Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуультай. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад оршдог. Тодруулж хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг зохицуулна. Саяхан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж, үр дүнг нь олон нийтэд танилцуулсан.
Бидний 20 жилийн өмнө гаргасан санаачилгыг дэмжиж, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн таван орон 2012 онд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд “баталгаа” гаргаж өгсөн шүү дээ. Тэгэхээр энэхүү хууль Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад ямар чухал ач холбогдолтойг бид сайн ухамсарлах ёстой. Нөгөө талаас, өөрийн улсын хэвлийд байгаа баялгаа энхийн зорилгоор ашиглах нь энэ хуулийн зорилт, мөн чанартай харшлахгүй. Тиймээс байгаль дэлхийд ээлтэй, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлгүй сүүлийн үеийн дэвшилтэт технологиор эрдэс баялгаа олборлон ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь энэхүү цөмийн зэвсгээр хөөцөлдөх асуудалтай ямар нэг холбоогүйг онцлон тэмдэглэе. Ер нь, цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой.
-Стратегийн ач холбогдлоос урьдан цөмийн технологийн байнгын хэрэглээний тухай асууя л даа. Цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийг манай улсын ямар салбарт түлхүү ашиглаж байгаа вэ. Түүнийг дагасан хяналтын ажил ямар түвшинд хийгддэг вэ?
-Сүүлийн жилүүдэд цөмийн технологид суурилсан техник, тоног төхөөрөмжийг хэрэглэдэг албан хаагчдын тоо даруй тав дахин нэмэгдээд байна. Энэ нь, эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Учир нь, улс орон хөгжихийн хэрээр цөмийн технологийг хэрэглэх хүрээ нь тэлж, энэ салбарт гарсан томоохон ололтуудыг ашигладаг. Тэдгээрийн нэг нь эрүүл мэндийн салбар. Цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний чиглэлээр хэрэглээд манай улс хасаг зуун жил гаруй жилийг өнгөрөөсөн. Технологийн хөгжилтэй уялдан эрүүл мэндийн салбарт ашиглаж буй эдгээр техник, технологи нь байнга шинэчлэгдсээр ирсэн. Үүнтэй уялдан техникийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ, хүний нөөцийг мэргэшүүлэх зэрэг асуудал тогтмол хөндөгдөж ирсэн. Манай байгууллагын зүгээс энэ тал дээр дэмжлэг үзүүлэхдээ төрийн болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад түлхүү анхаарал хандуулан ажилласаар ирсэн. Ер нь, Цөмийн энергийн газар нь ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй улс орны бүхий л салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэгт дорвитой тусламж дэмжлэг үзүүлж ажилладаг. Хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод цөмийн технологийг өргөн хэрэглэж байна. 2006 оноос эхлэн цацрагийн үүсгүүрийн хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах төхөөрөмжүүдийг АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран хилийн боомтуудад суурилуулаад байна. Мөн улсын төсвийг голлон бүрдүүлэгч уул, уурхайн салбар нь мөн цөмийн технологийг өргөн ашиглаж байна.
Аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийн тусламжтайгаар аливаа барилга байгууламж, бараа материалын хийц, чанар, бүтцийг тодорхойлж хянадаг. Энэ нь, эрүүл мэндийн салбарт цөмийн технологиор хүний эд эрхтнийг оношилдогтой адил зүйл юм. Товчхондоо, өндөр барилга байгууламж, ганхийц, эрчим хүчний станцын зуух, шатахуун хадгалах сав, төмөр замын холболтууд зэрэг нь ашиглалтын тодорхой хугацааны дараа бүтцийн эвдрэлд ордог. Үүнийг эвдэрсэн эсэх, ямар байдалтай байгааг нь цөмийн технологиор (үл эвдэх сорил гэдэг) тодорхойлдог. Тиймээс цөмийн технологийн салбарын үүрэг оролцоо цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай хэмээн дүгнэж болно. Монгол Улсад аж үйлдвэрийн салбар хэдий чинээ хөгжинө, төдий чинээ цөмийн технологийн хэрэглээ нэмэгдэнэ.
Иймд Цөмийн энергийн газраас цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй цацрагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хангуулан ажилладаг.
-Ураны үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй байсан ч Фукушимагийн дэлбэрэлтийн дараа үнээ алдаж эхэлсэн. Одоо энэ хандлага ямар байдалтай байна, цаашид ураны үнэ өсөх хандлага байгаа юу, ураны нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай улсын хувьд ямар ашигтай вэ?
-Францын “Арева” групп, Японы “Мицубиши” корпорац, манай төрийн өмчит “Монатом” компани стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Олон Улсын нэртэй томоохон компаниуд манай Цөмийн энергийн тухай хуульд үнэлэлт өгч, зөв чигтээ явж буйн бас нэг жишээ гэж харж болно. Үнийн хувьд дэлхийн зах зээлд нэг килограмм шар нунтгийн үнэ 1990 онд 10 ам.доллар байсан. Энэ үнэ өссөөр Фукушимагийн ослын дараа буурч эхэлсэн. Одоо энэ үнэ тогтворжиж 80 орчим ам.долларын ханштай байна. 2018 он хүртэл энэ үнэ тогтвортой, харин түүнээс цааш өсч, нэг кг нь 100 ам.доллараас дээш болно гэж зарим шинжээч үзэж байна: Энэ нь өсөн нэмэгдэж буй хүн ам, эрдэс баялгийн хэрэгцээтэй холбоотой. Харин эсрэгээрээ нэг тонн коксжих нүүрсний үнэ ойролцоогоор 50 ам.долларт хүртлээ унасан. Ураны ихээхэн нөөцтэй манай улсын хувьд уран олборлох нь дэлхийн томоохон орнуудтай энэ зэрэгцэн бодлого уралдуулах боломж байхын зэрэгцээ экспортын орлого төрөлжихийн зэрэгцээ зэсийн эцсийн бүтээгдэхүүн гарган авах нь уран олборлолттой технологи, стратегийн зөв хоршил болно гэж харж байгаа. Мөн дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг татах зэргээр таатай нөхцөл бий болгож байгаа.
-Уран бол эрчим хүчний түүхий эд. Тэр утгаараа бид дан ганц эдийн засгийн эргэлтэд оруулах бус түүнийгээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой юу. Дэлхийн нийт эрчим хүчний ердөө 20 хүрэхгүй хувийг энэ салбараас “босгодог”?
-20 хүрэхгүй хувийн эрчим хүчийг атомын цахилгаан станцаас босгож байгаа гэсэн таны хэлсэн тоо цаашид өснө. Ойрын жилүүдэд 30 ба түүнээс дээш хувь болтлоо өсөх магадлалтай. Манай хоёр хөрш улсаас гадна Япон хүртэл цөмийн эрчим хүчний станцыг барихаар төлөвлөөд байгаа. Саяхан гэхэд Польш улс атомын эрчим хүч ашиглах тухайгаа зарлалаа шүү дээ. Харин манай улсын хувьд атомын цахилгаан станц барих ажил төдийлөн ажил хэрэг болоогүй байна. Энэ юутай холбоотой гэхээр нэг талаас олон нийтийн хандлага, нөгөө талаас атомын цахилгаан станцын дэд бүтцийн асуудал, ялангуяа Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас тавьдаг 19 шаардлагыг хангах асуудалтай холбоотой. Мөн Засгийн газрын 2012-2016 оны хөтөлбөрт энэ талаар тусгагдаагүй тул энэ талын ажил зогссон. Гэхдээ бид судалгаа, шинжилгээний ажлыг үргэлжлүүлэх шаардлага бий. Ер нь, дэлхийн улс орнууд эрчим хүчний зөвхөн нэг эх үүсвэрээс аль болох татгалзаж байгаа. Занар, газрын тос, уран зэрэг байгалийн нөөцдөө тулгуурлан зөв хослол бий болгохоор хичээж байгаа нь харагддаг. Энэ бол нэг нь нөгөөгөө нөхдөг, эрчим хүчний эх үүсвэрээ олж авдаг байх тогтолцоо. Товчхондоо, тогтвортой эрчим хүч тасралтгүй үйлдвэрлэл явуулах үндэс. Ураны нөөцтэй манай улсын хувьд уранаа ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх нь тусгаар тогтнол, эдийн засгийн хувьд үнэхээр өндөр ач холбогдолтой. Энд нэг эдийн засгийн багахан тооцоо дурдъя. Нэг кг цэвэр уранаас гаргах энерги нь хамгийн багадаа хоёр сая кг нүүрснээс гарах энергитэй тэнцэнэ гээд төсөөл дөө. Ямар их боломж байгааг. Тиймээс бид наанадаж утаанаас салахын тулд, цаанадаж эрчим хүчний хангалттай баазтай болж, тасралтгүй үйлдвэрлэл явуулахын тулд энхийн замаар цөмийн технологийг ашиглах нь зөв. Нүүрсийг бидний амьсгалдаг хүчилтөрөгчөөр шатаагаад нүүрсхүчлийн хий болгон агаарт гаргадаг. Дэлхийн дулаарал ч гэсэн нүүрсхүчлийн хийнээс хамааралтай. Тиймээс бид нүүрс гэх энэ эх үүсвэрээс аль болох татгалзах хэрэгтэй. Атомын цахилгаан станцад нүүрсхүчлийн хий ялгарахгүй, хүчилтөрөгч зарцуулагдахгүй. Тиймээс цөмийн эрчим хүчийг цэвэр энергийн эх үүсвэр гэдэг.

0 Сэтгэгдэл