Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Америк эмэгтэй бараг цусгүй цав цагаан хүүхэд төрүүлжээ
Америкийн Калифорни мужийн Ирвайн хотын иргэн 27 настай Женнифер Хуарес саяхан охин төрүүлсэн нь ямар ч цусгүй, хувхай цагаан царайтай байж. Эмч нар ч үүний нарийн учрыг тайлбарлаж чадахгүй, цусны шинжилгээ авахаар оролдож оролдож  хөлөөс нь арайхийн ганц дусал цус авчээ.
Охины эцэг Жош Хауресын хэлснээр бол тэд охиныхоо цав цагаан царай төхийг хараад нэг л биш байна гэж мэдсэн гэнэ. Чухам юунаас болоод Хоуп Хураес охин ийм согогтой төрснийг тайлахаар эмч нар хичээж охины эрүүл мэндийн байдлыг хянаж байна. Охины биед одоогоор ямар нэгэн сөрөг нөлөө, хүндрэл гараагүй байгаа юм байна.
2012 онд Британид бас нэг ийм цав цагаан хүүхэд төрснийг эмч нар арайхийн аварч байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан