Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Өмнөд солонгосчууд ирэх өвлийн олимпоос өмнө нохойн махнаас гарах хэрэгтэй болох нь
Сочигийн олимп дундаа ч орох болоогүй байхад дараагийн олимпын тухай яриа аль хэдийнэ эхэлжээ. Тэр тусмаа олимпын зоогийн талаар шүү. Дараагийн өвлийн олимп Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдана. Гэтэл солонгосчуудын зарим нэг өвөрмөц хоол тухайлбал, тэдний нохойн мах зооглодог нь одооноос л олимпын үзэгчдийн санааг зовоож эхэлжээ. Тэр ч бүү хэл 2018 оны олимпыг бойкотлох тухай онлайн уриалгад хүмүүс нэгдэж, гарын үсгээ зурцгааж байна. Мэдээж, энэ уриалгад автаж олимп зохион байгуулах хотыг өөрчлөхгүй нь тодорхой боловч Өмнөд Солонгосын тал нохойн махтай хоолоор үйлчилдэг зоогийн газруудаа ирэх дөрвөн жилийн дотор цэгцлэхгүй бол чихнээс нэлээд хонх уях нь гэдгийг ойлгож эхэлсэн биз ээ. Уг нь, нийслэл Сөүл хотод нохойн махаар хоол хийхийг албан ёсоор хориглосон боловч үндэсний хоолны газрууд нууцаар үйлчилсээр байгааг “Wall Street Journal”-д бичжээ. Тухайлбал, тус сонины Сөүл дэх салбарын байрны ойр орчимд нохой махтай хоолоор үйлчилдэг хэд хэдэн газар байдаг гэнэ.  
Хүн төрөлхтөний хамгийн том наадам болох олимпыг зохион байгуулахад асар өндөр шаардлага тавьдаг барууны өндөр стандарттай орнуудын хувьд зоогийн газарт нохойн махаар үйлчилнэ гэдэг байж боломгүй явдал. Тийм ч учраас зочид буудлуудынхаа тохь тухгүй байдлаас болж дэлхий нийтийн өмнө нүүрээ улалзуулсан оросуудын жишээнээс сургамж авч, энэ мэт дутагдлаасаа салах хэрэгтэй болох нь.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
тугалын мах тддэг оросуудыг яасан юм бол.үхэр,хонь,мэлхий,загас ер нь юугаараа ялгаатай юм бол.өлсөөд ирвэл бүгд л иддэг санагдах юм.энэ ч дээ цамаан хүмүүсийн ямаан зан л байх.ер нь юу ч идсэн яадаг юм.монголын минь буян их учраас маниус нь 5 хошуу малаараа л болгоод байна.за энэ маань байхгүй байсан бол ч өнгөрсөөн.санах юм биш.тэгээд бодохоор юугаа иднэ,ямар хоол хиынэ тэр үндэстэний гал тогоо руу бүү шагай гэхээс. ккк ккк
olimp chi bigii hu.ts ***** ***** mine
olimp chi bitgii ***** ***** mine
mongolchuud uursdiigee hichee
Хамгийн их уншсан