Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ЗОВЛОН БИЙ
Хот гэдэг их айл. Өрхөөр төлөөлүүлбэл хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдралаа залгуулж л яваа олон гэр бүлийн нэг. Гэхдээ олон хүүхдийнхээ өмсөх хувцас, идэх хоолыг нь таслахгүйн тулд гэрийн эзэн орлого зарлагаа сайн төсөвлөн зарцуулбал бас ч асуудалгүй мэт. Энэ л дүр төрхийг харуулсан нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өчигдөр боллоо. Хотын удирдлагуудад дүүрэгт нь тулгамдаж буй асуудлаа танилцуулан шийдүүлдэг эл зөвлөлгөөнийг дүүргийн Засаг нар “толгойн өвчнийг эдгээдэг талбар” хэмээн хошигнох нь ч бий.
Салхийг нь хагалж Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Манай дүүргийн 27 дугаар хорооны баригдаж дууссан ч ашиглах боломжгүй цогцолбор барилгын асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна” гэж танилцууллаа. Уг барилгын ажил 2010 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хоёр удаа нийт 521 сая төгрөг нийслэлийн төсөвт тусгаж зарцуулсан гэнэ. 2013 онд хорооны цогцолбор байрыг барьж дуусган холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх байсан ч байрны суурийн хананаас ус шүүрсэн тул ашиглах боломжгүй гэгдэн ашиглалтад ороогүй байна. Тиймээс дүүргийн ЗДТГ-аас 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш нийтдээ байрны түрээст 16 сая төгрөг зарцуулан тус хороог ажиллуулж байна гэв.
Түүнчлэн тэрээр сурагчид нь дүүргийнхээ сургуулиудад хуваагдан суралцаж буй 14 дүгээр сургууль, цэцэрлэгүүдийнхээ барилгын асуудлыг ч танилцуулахаа мартсангүй. Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ч, тус сургуулийн барилгыг 2014 оны төсөвт буулган, дахин барих хөрөнгө суулгаагүй нь асуудал дагуулж байгаа гэнэ. Үүнтэй адил 150 хүүхдийн хүчин чадалтай 146 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр бариулах шийдвэр гарсан ч буулгах, шинээр барих төсөв хөрөнгө шийдэж өгөөгүйд гомдолтой байгаагаа хэлэв. Өнөөдөр 14 дүгээр сургуулийн 2568 сурагчаас бага сургуульд 1-3 дугаар ангийн 864 сурагч гурван ээлжээр хичээллэж, үлдсэн 1704 сурагч 92, 44, 30 дүгээр сургуульд гурван ээлжээр суралцаж байгаа гэнэ. Харин 146 дугаар цэцэрлэгийн 80 хүүхдийн хувьд 115, 126, 52, 82, 72, 191 дүгээр цэцэрлэгт сурч байгаа бол 50 хүүхэд нь огт цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг нийслэлийн Засаг даргад уламжиллаа.
Харин Багахангайн Засаг дарга С.Эрдэнэбаяр дүүргийнх нь нэгдүгээр хороонд байрладаг 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авахгүй байна хэмээн гомдоллов. Нийслэлийн Засаг даргыг анхааралдаа авахыг хүссэн эл цэцэрлэгт 190 хүүхэд суралцдаг бөгөөд 2008 онд БСШУЯ-ны захиалгаар 349 сая төгрөгөөр “Хөвсгөл зам трейд ХХК” барьж өгсөн аж. Гэвч 2009 онд нэгдүгээр давхрын хоёр ангийн танхимд суулт өгч, 2013 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 79,2 сая төгрөгөөр дахин засвар хийсэн гэнэ. Гэвч 2010 оны аравдугаар сарын 6, 2012 оны есдүгээр сарын 3- нд НМХГ-аас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох акт гаргажээ. Тэрээр “Чанаргүй цэцэрлэгийн барилгаас шалтгаалан ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Яаралтай энэ асуудлыг шийдвэрлэвэл дүүрэг албан ёсоор ашиглалтад хүлээн авах хэрэгтэй байна хэмээн учирлав.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн хувьд “Манай дүүрэгт согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг эрс нэмэгдлээ. Энэ нь, хууль, журмыг удаа дараа зөрчиж буй зарим баар, цэнгээний газартай холбоотой. Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Стрингс”, “Санко”, “Турбо” гэх гурван баарыг хууль зөрчиж ажилласан гэж 3-4 удаа торгосон. Гэвч бидэнд үйл ажиллагааг нь зогсоох эрх байдаггүй. Тиймээс НЗАА-нд энэ талаарх хүсэлтээ уламжилсан. Гэвч үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүйг мэдсэн тэд биднийг үл тоон өнөөдөр ч хууль зөрчин ажилласаар байна. Иймд энэ асуудлыг яаралтай шийдэхийн сацуу дүүрэгт эрх мэдлийг нь шилжүүлж болохгүй юм уу гэж асуумаар байна” хэмээн хүсэлтээ уламжлав.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж. Ганхуяг “Манай дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB таун,” “Хавай таун”-ы бохир халиад хэцүүхэн байдал үүслээ. Инженерийн асуудлыг шийдлээ гэхэд Олимп хотхоны орчим хийх шинэчилсэн төлөвлөгөөнд цэцэрлэг, сургууль тусгаагүй. Энэ нь эргээд дүүргийн хэдхэн сургууль, цэцэрлэгийн ачааллыг ихэсгэлээ. Шийдэж өгөх арга байна уу хэмээн учирлав.
Ямартай ч, дүүргийнх нь нутаг дэвсгэрт тулгарч буй асуудлыг сонссоны дараа хотын мэр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулж, холбогдох албаны хүмүүсийг байлцуулан хэлэлцэх нь оновчтой хэмээн үзсэн юм. Асуудлаа л нарийн төлөвлөж танилцуулахыг ч дүүргийн Засаг дарга нарт ч захилаа.

Т.Баяр
0 Сэтгэгдэл