Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Үүрэн телефоны операторууд иргэдийг хохироосоор байна
2013 оны нэгдүгээр улиралд үүрэн телефоны оператор компаниудад ярианы төлбөрийг секундээр тооцох, дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийг иргэдэд ашигтай байдлаар шийдвэрлэх тухай шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн байдаг. Уг шаардлагыг үүрэн телефоны компаниуд шийдвэрлэх боломжтой байсан ч өнөөдрийг хүртэл үр дүн гараагүй байгаа. Тиймээс ШӨХТГ, Улсын мөрдөн байцаах газар хамтран үүрэн телефоны оператор компаниудын зарим үйлчилгээнд шалгалт хийжээ.
Шалгалтаар гол нь секундын тариф тогтоосон үйлчилгээ нэвтрүүлж байгаа эсэхийг хянах зорилготой байж. Шалгалтаар Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл зэрэг үүрэн телефоны операторууд үнэ тарифаа тогтоохдоо үгсэн хуйвалдсан гэх дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, оператор компаниуд нэг минутын яриаг 60-70 төгрөгөөр тооцож, минутаас нэг секунд илүү ярихад л бүтэн минутын үнэ төлүүлдэг байсан зөрчлөө өнөөдрийг хүртэл арилгаагүй иргэдийг хохироосоор байгаа аж. Мөн дараа төлбөрт хэрэглэгчийн барьцаа төлбөртэй холбоотой шалгалт хийхэд оператор компаниуд барьцаа төлбөрийг хэрэглэгчид үр ашигтай байдал бий болгох тал дээр хойрго хандсан гэх дүгнэлт гарчээ.
Учир нь, барьцаа хэмээн иргэдийн мөнгийг авч, хөрөнгө босгон дансандаа байршуулан эргэлдүүлж байгаа нь шударга бус үйлдэл юм. Тиймээс ШӨХТГ-аас үүрэн телефоны оператор компаниудад дараах нөхцлийг тавьжээ. Дөрвөн оператор компанид хэрэглэгчдийн 15 орчим тэрбум төгрөг төвлөрсөн байгаа. Тиймээс мөнгийг тухайн хэрэглэгчийн нэр дээр банкинд байршуулж хүү бодох нь зүйтэй. Энэ нь хэрэглэгч болон тухайн оператор компанид ашигтай хувилбар юм. Хэрэв хэрэглэгч гэрээгээ цуцлавал тухайн мөнгөний хүүгээ авна, барьцаа мөнгийг оператор авна. Харин энэ нөхцлийг компаниуд хүлээн авалгүй зөвхөн найдвартай хэрэглэгчдийнхээ барьцаа мөнгийг буцаан олгох болсон. Гэвч бодит байдалд хэрэглэгчдийн хоёр хүрэхгүй хувьд эргүүлэн олгосон байна лээ. Тухайлбал, Мобиком компанид 10 орчим тэрбум төгрөг төвлөрсний гурван хувийг хэрэглэгчдэд буцааж өгсөн нь маш хангалтгүй юм.
Үгсэн хуйвалдах замаар үнэ тариф тогтоох нь өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Энэ тохиолдол өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох хуультай. Харин иргэдийн барьцаа төлбөрийн асуудалд компани тус бүрт 10 сая төгрөгийн торгууль ногдуулна.
2013 оны нэгдүгээр улиралд үүрэн телефоны оператор компаниудад ярианы төлбөрийг секундээр тооцох, дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийг иргэдэд ашигтай байдлаар шийдвэрлэх тухай шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн байдаг. Уг шаардлагыг үүрэн телефоны компаниуд шийдвэрлэх боломжтой байсан ч өнөөдрийг хүртэл үр дүн гараагүй байгаа. Тиймээс ШӨХТГ, Улсын мөрдөн байцаах газар хамтран үүрэн телефоны оператор компаниудын зарим үйлчилгээнд шалгалт хийжээ. Шалгалтаар гол нь секундын тариф тогтоосон үйлчилгээ нэвтрүүлж байгаа эсэхийг хянах зорилготой байж. Шалгалтаар Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл зэрэг үүрэн телефоны операторууд үнэ тарифаа тогтоохдоо үгсэн хуйвалдсан гэх дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, оператор компаниуд нэг минутын яриаг 60-70 төгрөгөөр тооцож, минутаас нэг секунд илүү ярихад л бүтэн минутын үнэ төлүүлдэг байсан зөрчлөө өнөөдрийг хүртэл арилгаагүй иргэдийг хохироосоор байгаа аж. Мөн дараа төлбөрт хэрэглэгчийн барьцаа төлбөртэй холбоотой шалгалт хийхэд оператор компаниуд барьцаа төлбөрийг хэрэглэгчид үр ашигтай байдал бий болгох тал дээр хойрго хандсан гэх дүгнэлт гарчээ.

0 Сэтгэгдэл