Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хятад, Тайванийн харилцаа урьд хожид байгаагүй сайн байна
Хятад, Тайвань хоёр 65 жилийн тэртээ салснаас хойш өчигдөр анх удаа дээд хэмжээний уулзалт хийлээ. Хятадын Тайванийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Жан Зижүн, Тайванийн Эх газар хариуцсан зөвлөлийн тэргүүн Ван Ю Чи нар уулзалт, хэлэлцээр хийж эхэлснийг түүхэн “эргэлтийн” хэмээн тодотгож байна.
1949 оноос хойш хэвийн бус харилцаатай байгаа хоёр улсын хооронд иймэрхүү яриа хэлэлцээр болно гэдэг бараг биелэгдэшгүй даалгавар мэт байсан үе бий.  Гэвч одоо Тайвань, Хятадын харилцаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сайжирч, худалдаа эргэлт нь өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж 197 тэрбум ам.долларт хүрээд байна. Эх газрын жуулчид ч Тайпейд хаа сайгүй харагдах болсон юм.  Энэ бол 2010 оны долдугаар сард хийсэн худалдааны гэрээ хэлэлцээрийн үр дүн юм. Харин энэ удаа хоёр тал ямар сэдвээр хэлэлцээр хийж байгаа нь хараахан нийтэд ил болоогүй байна. Ямартай ч, худалдааны асуудал болон хоёр талдаа албан ёсны холбоо харилцааны газар байгуулах тухай яригдаж магадгүй гэлцэж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан