Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“МАНСУУРУУЛАХ БОДИС, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН” ЖОЛООЧИЙГ 10 МЯНГААР ТОРГООД ЯВУУЛДАГ БОЛЖ...
Замын цагдаа нар өвлийн тэсгим жавар, зуны аагим халуунд гадаа зогсч зөрчил гаргасан жолоочид зохих хариуцлага ногдуулдаг байсан. Өөрөөр хэлбэл өвлийн жавар тачигнаж байх үед жиндүү салхинд хацар нь улайчихсан торгуулийн хуудас дээр мөр гаргах тосон бал нь царцахад амандаа ойртуулж “хаа” гэж үлээгээд бээрсэн гараараа арай гэж бичдэг байлаа. Зуны халуунд байдгаараа хөлөрчихсөн л хайруулын таваг шиг халсан зам дээр зогсож харагддаг сан. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн билээ. Техник технологийн хөгжил, давуу талын ачаар хотын төв болон туслах замуудад камер тавьсан тул замын цагдаа нар тэр бүр халуунд халж, хүйтэнд хөрч зогсохгүй болсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд төдөн сарын төдний өдөр ийм дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрмийн тийм заалт зөрчлөө хэмээн зураг хөрөгтэй баримтыг тухайн авто машин эзэмшигчийнх нь гэрийн болон албан байгууллагынх нь хаягаар торгуулийн хуудас илгээж буй юм.
Үүнээс гадна замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг тэр үед нь зогсоож торгуулийн хуудсаа он сар өдөр цаг минуттай нь “police ceder” гэдэг уншигч, хэвлэгч төхөөрөмж ашиглаж гаргаж өгч байна.
Торгуулийн хуудас авсан жолооч 15 хоногийн дотор аль ч банкинд Төрийн сангийн дансанд мөнгөө тушаадаг болсон. Нэг ёсондоо замын цагдаа нар бэлэн мөнгө тоолж аваад улсад тушаахгүй, зөрчил гаргасан жолооч өөрөө улсын түрийвчинд шууд хийж буй юм. Дээрх төхөөрөмжийн давуу тал нь жолооны үнэмлэхийг нь уншуулхад зөрчил гаргасан жолоочийн талаарх бүх мэдээлэл гарч ирнэ. Ингээд жолоочийн гаргасан зөрчлийг мэдээлийн санд бүртгэж торгуулийн хуудсыг шууд хэвлдэгээрээ онцлогтой. Иймд жолооч, цагдаа нарын дунд үүсдэг маргаан эцэс болно. Мөн цагдаагийн алба хаагчид торгуулийн мөнгийг завших, авлига авдаг гэсэн хардлага ч үгүй болох сайн талтай гэдэг.
Цагдаа нар бэлэн мөнгөөр торгохгүй боллоо гээд саяхан нэлээд сүр дуулиан болсон. Учир нь Засгийн газар 1.8 тэрбум төгрөгөөр уншдаг, торгуулийн хуудас хэвлэдэг “police ceder” гэдэг төхөөрөмжтэй болсон явдал байлаа. Тухайн үед ийм төхөөрөмж 400 ширхэгийг авсан нь нийт цагдаагын 60-70 хувийг нь л хангана. Гэхдээ цагийн хуваарийн дагуу ээлжилж ажилладаг учир зохицуулалт хийгээд байх боломжтой гэсэн юм. Шинэ техник нэвтэрч байгаа нь сайшаалтай. Гэвч төхөөрөмжид үү, цагдаагын хууль дүрмийн мэдлэгт үү гэсэн эргэлзээтэй асуудал гарч ирж байна. Цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад шинэ техник технологи нэвтэрч байгаа нь сайшаалтай.
Замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч ямар нэг зөрчил гаргавал цагдаа “Та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгоно” гэж мэдэгддэг. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тухайн жолоочийг торгох шалтгаан болно гэсэн үг. Цагдаа нарын ашиглаж байгаа “police ceder” гэдэг уншигч, хэвлэгч төхөөрөмжөөс гарсан “Торгууль, Шийтгэврийн хуудас” дээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд ингэж заасныг зөрчсөн тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь хэсэгт заасныг үндэслэж 1000-10000 төгрөгөөр торгов” гэж бичигдсэн байдаг. Гэтэл тухайн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг нь “Торгууль, Шийтгэврийн хуудас” дээр ташаа хэвлэж байна. Хариуцлага хүлээлгэж буй мөнгөн дүн нь 5000 төгрөг бол “Торгуулийн хуудас”, 10 мянган төгрөг бол “Шийтгэврийн хуудас” өгдөг аж.
Тухайлбал өчигдөр өглөө нэгэн жолооч УБИС-ийн баруун урд уулзварт явган хүний гарцан дээгүүр зүүн гар тийш буцаж эргэсэн зөрчил гаргажээ. Гэтэл түүнд өгсөн “Шийтгэврийн хуудас” дээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а гэж заасныг зөрчсөн тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 10 мянган төгрөгөөр торгов” хэмээн хэвлэсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хэсэгт жолоочийн үүргийн тухай заасан байдаг. Дээр дурьдсан 2.7 хэсэгт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” хэмээн заажээ. Тэгвэл ямар нэг байдлаар мансуурсан, жолоо барих чадваргүй жолоочийг тухайн цагдаа зүгээр торгоод явуулжээ гэж хэлж болох юм. Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний гарц дээгүүр буцаж эргэсэн жолоочийн зөрчил тодорхой бий.

Замын хөдөлгөөний дүрмийн долоо буюу Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх хэсгийн 16-д Буцаж эргэхийг хориглох тохиолдлуудыг заасан байдаг. Эдгээр тохиолдолын “а-д нь явган хүний гарц дээр” гэжээ.
Үүнээс гадна УБИС-ийн урдуур зүүн тийш нэг чигийн хөдөлгөөнтэй замаас урсгал сөрж гарч ирсэн жолоочийг торгосон хуудас дээр ч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн заалтыг нь ташаа хэвлэн гаргажээ. Уг хуудас дээр тухайн жолоочийг дүрмийн 2.1.а гэж заасныг зөрчсөн хэмээв.
Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн хоёрт Жолоочийн үүргийн тухай заалттай. Бүр тодруулбал 2.1-т “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна” гээд а хэсэгт нь “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэж бий. Тэгэхээр тэр жолооч жолооны эрхийн үнэмлэхгүй явж байсан болж таарах нь. Гэтэл ямар бичиг баримтыг нь уншуулж торгуулийн хуудас хэвлэж өгөв гэдэг асуудал гарч ирж байна.
Тэгвэл Замын хөдөлгөөний дүрмийн 7.11 дэх хэсэгт “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгал сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэсэн заалт байх юм.

Эдгээр тохиолдлоос үзвэл тухайн замын цагдаа Замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй эсвэл уншигч хэвлэгч “police ceder” төхөөрөмж нь алдаа заадаг гэж үзэхээс өөр арга алга. Тэгэхээр Замын цагдаагаас замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авах, төхөөрөмжийн програмчиллыг эргэж харах асуудал гарч байна уу даа. Жолооч ямар л зөрчил гаргана уг төхөөрөмжөөр үнэмлэхийг уншуулж түүнийг нь мэдээллийн санд хадгалж байгаа. Иймд гаргасан зөрчлийг нь ташаарсан торгуулийн хуудас авсан жолооч нар яах вэ. Зөрчил гаргасан нь тэдний буруу.
Гэхдээ гаргасан зөрчлийг нь тэс өөрөөр тэмдэглэж архивлаад байгаа нь л асуудал юм. Тэгэхээр төр төхөөрөмжийнхөө мөнгийг олж авах, түрийвчинд орлого л орж байвал болно гэсэн үүднээс хандаж цагдаа нар түүнийг яаж ийгээд л биелүүлж байх шиг.
bichig useg tailagdaagui ym uu2.2.1.a gj bhad 2.7.a geed bhiin teneg ym uu.
shiitgever bhdaa yah ve dee, ene huuli jurmiin tosol hiij bataldag ulsuud butehgui. mongol heliig mini segleed hayachih yum
tsagdaa nariin huviin dansand orood bga ym bishuu zurchil bolgon uur uur dansnii dugaartai baih ym mun zamiin tcagdaa nar ene dansand hii geed dugaar uguh ym
хохь чинь жолооч нараа би жолооч хүн дүрэм көрчөөгүй бол хэн ч танийг торгохгүй шүү
Замын цагдаа нар өвлийн тэсгим жавар, зуны аагим халуунд гадаа зогсч зөрчил гаргасан жолоочид зохих хариуцлага ногдуулдаг байсан. Өөрөөр хэлбэл өвлийн жавар тачигнаж байх үед жиндүү салхинд хацар нь улайчихсан торгуулийн хуудас дээр мөр гаргах тосон бал нь царцахад амандаа ойртуулж “хаа” гэж үлээгээд бээрсэн гараараа арай гэж бичдэг байлаа. Зуны халуунд байдгаараа хөлөрчихсөн л хайруулын таваг шиг халсан зам дээр зогсож харагддаг сан. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн билээ. Техник технологийн хөгжил, давуу талын ачаар хотын төв болон туслах замуудад камер тавьсан тул замын цагдаа нар тэр бүр халуунд халж, хүйтэнд хөрч зогсохгүй болсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд төдөн сарын төдний өдөр ийм дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрмийн тийм заалт зөрчлөө хэмээн зураг хөрөгтэй баримтыг тухайн авто машин эзэмшигчийнх нь гэрийн болон албан байгууллагынх нь хаягаар торгуулийн хуудас илгээж буй юм. Үүнээс гадна замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг тэр үед нь зогсоож торгуулийн хуудсаа он сар өдөр цаг минуттай нь “police ceder” гэдэг уншигч, хэвлэгч төхөөрөмж ашиглаж гаргаж өгч байна.
Торгуулийн хуудас авсан жолооч 15 хоногийн дотор аль ч банкинд Төрийн сангийн дансанд мөнгөө тушаадаг болсон. Нэг ёсондоо замын цагдаа нар бэлэн мөнгө тоолж аваад улсад тушаахгүй, зөрчил гаргасан жолооч өөрөө улсын түрийвчинд шууд хийж буй юм. Дээрх төхөөрөмжийн давуу тал нь жолооны үнэмлэхийг нь уншуулхад зөрчил гаргасан жолоочийн талаарх бүх мэдээлэл гарч ирнэ. Ингээд жолоочийн гаргасан зөрчлийг мэдээлийн санд бүртгэж торгуулийн хуудсыг шууд хэвлдэгээрээ онцлогтой. Иймд жолооч, цагдаа нарын дунд үүсдэг маргаан эцэс болно. Мөн цагдаагийн алба хаагчид торгуулийн мөнгийг завших, авлига авдаг гэсэн хардлага ч үгүй болох сайн талтай гэдэг.
Цагдаа нар бэлэн мөнгөөр торгохгүй боллоо гээд саяхан нэлээд сүр дуулиан болсон. Учир нь Засгийн газар 1.8 тэрбум төгрөгөөр уншдаг, торгуулийн хуудас хэвлэдэг “police ceder” гэдэг төхөөрөмжтэй болсон явдал байлаа. Тухайн үед ийм төхөөрөмж 400 ширхэгийг авсан нь нийт цагдаагын 60-70 хувийг нь л хангана. Гэхдээ цагийн хуваарийн дагуу ээлжилж ажилладаг учир зохицуулалт хийгээд байх боломжтой гэсэн юм. Шинэ техник нэвтэрч байгаа нь сайшаалтай. Гэвч төхөөрөмжид үү, цагдаагын хууль дүрмийн мэдлэгт үү гэсэн эргэлзээтэй асуудал гарч ирж байна. Цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад шинэ техник технологи нэвтэрч байгаа нь сайшаалтай. Замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч ямар нэг зөрчил гаргавал цагдаа “Та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгоно” гэж мэдэгддэг. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тухайн жолоочийг торгох шалтгаан болно гэсэн үг. Цагдаа нарын ашиглаж байгаа “police ceder” гэдэг уншигч, хэвлэгч төхөөрөмжөөс гарсан “Торгууль, Шийтгэврийн хуудас” дээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд ингэж заасныг зөрчсөн тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь хэсэгт заасныг үндэслэж 1000-10000 төгрөгөөр торгов” гэж бичигдсэн байдаг. Гэтэл тухайн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг нь “Торгууль, Шийтгэврийн хуудас” дээр ташаа хэвлэж байна. Хариуцлага хүлээлгэж буй мөнгөн дүн нь 5000 төгрөг бол “Торгуулийн хуудас”, 10 мянган төгрөг бол “Шийтгэврийн хуудас” өгдөг аж.
Тухайлбал өчигдөр өглөө нэгэн жолооч УБИС-ийн баруун урд уулзварт явган хүний гарцан дээгүүр зүүн гар тийш буцаж эргэсэн зөрчил гаргажээ. Гэтэл түүнд өгсөн “Шийтгэврийн хуудас” дээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а гэж заасныг зөрчсөн тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 10 мянган төгрөгөөр торгов” хэмээн хэвлэсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хэсэгт жолоочийн үүргийн тухай заасан байдаг. Дээр дурьдсан 2.7 хэсэгт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” хэмээн заажээ. Тэгвэл ямар нэг байдлаар мансуурсан, жолоо барих чадваргүй жолоочийг тухайн цагдаа зүгээр торгоод явуулжээ гэж хэлж болох юм. Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний гарц дээгүүр буцаж эргэсэн жолоочийн зөрчил тодорхой бий.

Замын хөдөлгөөний дүрмийн долоо буюу Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх хэсгийн 16-д Буцаж эргэхийг хориглох тохиолдлуудыг заасан байдаг. Эдгээр тохиолдолын “а-д нь явган хүний гарц дээр” гэжээ.
Үүнээс гадна УБИС-ийн урдуур зүүн тийш нэг чигийн хөдөлгөөнтэй замаас урсгал сөрж гарч ирсэн жолоочийг торгосон хуудас дээр ч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн заалтыг нь ташаа хэвлэн гаргажээ. Уг хуудас дээр тухайн жолоочийг дүрмийн 2.1.а гэж заасныг зөрчсөн хэмээв.
Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн хоёрт Жолоочийн үүргийн тухай заалттай. Бүр тодруулбал 2.1-т “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна” гээд а хэсэгт нь “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэж бий. Тэгэхээр тэр жолооч жолооны эрхийн үнэмлэхгүй явж байсан болж таарах нь. Гэтэл ямар бичиг баримтыг нь уншуулж торгуулийн хуудас хэвлэж өгөв гэдэг асуудал гарч ирж байна.
Тэгвэл Замын хөдөлгөөний дүрмийн 7.11 дэх хэсэгт “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгал сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэсэн заалт байх юм.

Эдгээр тохиолдлоос үзвэл тухайн замын цагдаа Замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй эсвэл уншигч хэвлэгч “police ceder” төхөөрөмж нь алдаа заадаг гэж үзэхээс өөр арга алга. Тэгэхээр Замын цагдаагаас замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авах, төхөөрөмжийн програмчиллыг эргэж харах асуудал гарч байна уу даа. Жолооч ямар л зөрчил гаргана уг төхөөрөмжөөр үнэмлэхийг уншуулж түүнийг нь мэдээллийн санд хадгалж байгаа. Иймд гаргасан зөрчлийг нь ташаарсан торгуулийн хуудас авсан жолооч нар яах вэ. Зөрчил гаргасан нь тэдний буруу.
Гэхдээ гаргасан зөрчлийг нь тэс өөрөөр тэмдэглэж архивлаад байгаа нь л асуудал юм. Тэгэхээр төр төхөөрөмжийнхөө мөнгийг олж авах, түрийвчинд орлого л орж байвал болно гэсэн үүднээс хандаж цагдаа нар түүнийг яаж ийгээд л биелүүлж байх шиг.
Т.Эрдмаа
0 Сэтгэгдэл
хуульч
буруу зүйлчлэлээр торгуулна гэдэг нь таны талаар ЗЦГ-ын мэдээллийн санд буруу мэдээлэл орж таны ирээдүйн карьерт нөлөлнө.Иймд энэ шийтгэвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны даргад нь гомдол бичгээр гаргах нь зүйтэй.Таныг нэг ядраад юм уу, дэвших үед энийг чинь гаргаж ирээд байдаг юм шүү.
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.12
2014.02.12























