Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Камерын долоон жүжиг
Тайзны урлагт үзэгчид хошуурах болсон энэ цагт театрын ямар найруулагч, хэн гэдэг жүжигчин чадвартай болох тухай яриа хаа сайгүй өрнөх болж. Тэгвэл үзэгчдийн энэ асуултад хариулах нэгэн төсөл хэрэгжих гэж байна. УДЭТ-ын ээлжит төсөл  “Камерын жүжиг” нэртэй.
Монголын театрын урлаг өмнө нь олон улсын хэмжээнд гардаггүй байсан шалтгаан нь хэт нүсэр, өөр оронд яг эх орондоо тоглодог шиг тоглох боломжгүй учраас тэр гэдэг. Тэгвэл үүнээс гарах гарц нь камерт зориулсан жүжиг тавих. Камертай харилцаж, хальсанд буулгахад хялбар байдлаар найруулга, тайз засал, жүжигчний уран чадвар гээд бүх зүйлийг тохируулсан жүжиг тавина гэсэн үг. Тэгвэл өмнө нь байгаагүй энэ төрлөөр долоон найруулагч өөр өөрийн ур ухаан, авьяасыг шингээсэн долоон жүжиг тавих юм. Үүнд, Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага”-ыг сонгон авсан бол түүний багш Ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, зохиолыг сонгосон байна. Энэ жил “Кихот ноён” жүжгээр өөрийн эмзэглэлийг үзэгчдэд дэлгэсэн найруулагч Б.Баатар А.Очирбатын “Буруугүй буруутан” зохиолыг сонгожээ. Харин Найдангийн Ганхуяг өөрийн зохиол болох “Тахиа, нохой, гахай” жүжгийг амилуулахаар болсон байна. Найруулагч Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, найруулагч Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” зохиолыг сонгосон бол УДЭТ-ын залуу найруулагч Ц.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулахаар болжээ.
УДЭТ-ын дөрөв, чөлөөт уран бүтээл хийдэг ч өөрсдийн гэсэн мөрийг урлагийн оргилд гаргаж чадсан гурван найруулагч өөрсдийн авьяас чадвараа ирэх дөрөв, тавдугаар саруудад дэлгэх нь. Харин тэд жүжигтээ хэнийг сонгож тоглуулах нь асуулт хэвээр. Хэн нь хэн гэдгийг тун удахгүй “Камерын долоо”-гоос тольдох нь.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан