Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Оросын төмөр замын Якунинг солино гээд л шуугьж эхэллээ

Энэ зун бүрэн эрхийн нь хугацаа дуусах Оросын төмөр замын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунинг ойрын 10 хоногт ажлаа Тээврийн сайд асан Игорь Левитинд өгөх нь хэмээн екатеринбургийн Znak.com сайтад бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ нь компанийн удирдлагын мэдээллийн кампанийн үргэлжлэл гэлээ ч Якунин ажлаа өгөх нь үнэн гэнэ. Гэхдээ бас түүний ажлыг авах хүний нэр дотор РЖД-гийн өнөөгийн захирлуудын зөвлөлийн дарга Кирилл Андросовын нэр бас явж байна.
Өөр нэг эх сурвалжийнхаар бол үнэ тариф өссөн, үйлчилгээний чанар муудсан, үр ашиггүй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн буруутгал Якунин руу чиглэж байгаа гэнэ. РЖД үр ашиггүй ажиллаж байгаа тухайд бол өнгөрсөн нэгдүгээр сард болсон форум дээр Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович хатуухан шүүмжлээд авсан.
РЖД-гийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Перков болохоор даргынх нь бүрэн эрхийн хугацаа энэ зун дуусна, харин сунгах эсэхийг мэдэхгүй гэсэн бол Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова, энд дурдагдаад байгаа Кирилл Андросов нар тайлбар хийхээс татгалзсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан