Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
НАМЗХ-ын толгойд Н.Номтойбаяр суух уу
Бүсгүйчүүд ээ, наадахынхаа зохион байгуулж байгаа хурал заавлагаанд нь битгий оролцоорой, нисдэг тэргэнд нь бүү суугаарай. ХҮчиндүүлнэ шүү
ÃÀÇÀÐ ÓÕÍÀ,ÁÀÀâÃÀÉ ÀËÍÀ,Õ¯¯ÕÝÍ Õ¯×ÈÍäÝÍÝ,Õ¯Í ÕÓÒÃÀËÍÀ,ÒÝÃÝÝä äÀÐÃÀ ÁÎËäÎà ÃÝÆ ÎÉËÃËÎÎ.Õ¯Í ÕÓÒÃÀËÑÀÍÛà Íü ÕÀÐÈÍ ¯ÍÝÍ ÃÝÆ ÕÓäËÀÀ ÕÝËÝÕÃ¯É Õ¯Í ÕÝËÑÝÍ Ø¯¯
нийгэмд ямарч ашиг байхгүй худлаа гарууд. та нарыг нохой ч тоож шиншлэхгүй. эхнээсээ аавын хаалга татаад
chaauaas daa eruugiin element hulgain anchin hucherhiilegchees uur hun oldoogui ym bh daa chaauaas tsaashdaa yana daa ene surjin nertei darjin bsiguullaga chin
МАН-ыг М.Энхболд гэх олны дунд нэр нь уначихсан нөхөр өөрийгөө гэсэн бүхнийг цуглуулах арга сэдэх юм. Олон түмнийг татах хүнийг олон нийтийн байгууллагуудын удирдлагад тавих талбиун ухаан гарахгүй нээ. МАН унагаачихаад өөрөө их хуралд сууж хэрэгээ хаацайлах эцсийн арга бололтой доо.
devsh devsh. devshuulen zailuulna gedeg sh dee
Номтойбаяр тэнд очиж дарга хийх гэж байгаа юм уу эсвэл баавгай буудах гэж байгаа юм уу.... эсвэл уурхай ухах гэж байгаа юм уу
Manai nam ch suirch ogch baina daa
МАН-ыг дагаж гүйдэг НАМЗХ-гийн хэдэн охид өнгөрч дээ, наадах чинь хөдөө аваачаад хүчиндчихнэ дээ
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ээлжит Бага хурал энэ сарын сүүлчээр товлогдов. Сүүлийн үед дэндүү анир чимээгүй болсон НАМЗХ-г эл хурал сэрээх нь бололтой. Тус холбооны тэргүүнээр Л.Оюун-Эрдэнэ сонгогдсоноос хойш үндсэндээ таг чиг болоод энэ байгууллагын сураг тасарлаа. Уламжлал болсон “Алтан сарнай” арга хэмжээг оны босгон дээр зохион байгуулахаас өөр дорвитой ажил хийхээ больж гэхэд буруудахгүй. Холбооных нь тэргүүн АНУ-д суралцаж, алсын зайнаас удирдан чиглүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Нэрээ өөрчилж, удирдлагуудаа сольж, “шинэчлэл” хийснээс хойш Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо байх үеийнхээс хэдэн шат уруудсан. Шинэчлэл бус уналт болсон өөрчлөлтүүд МАН-ыг олон удаагийн ялагдалд хүргэсэн гэдэг нь намын дэргэдэх холбоодын өнөөгийн төрхөөс тодорхой харагдана.

Шинэ тэргүүний сураг
Сарын сүүлчээр болох Бага хурлын хамгийн их сонирхол татаж буй зүйл бол НАМЗХ-ны дараагийн тэргүүн хэн бэ. Энэ уралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “гүйж” явна.
Мэдээж түүнтэй өрсөлдөгчид мэр сэр гарах байх. Гэхдээ одоогоор хамгийн боломжит хувилбар нь Н.Номтойбаяр гэж үзэж буй аж. Түүнтэй нэгэн үед зэрэг шахуу гарч ирсэн УИХ-ын гишүүн О.Содбилэг гэх мэт залуучууд өрсөлдөөнд оролцохыг үгүйсгэхгүй байна. Намынхаа даргын итгэлийг хүлээж, нэг баг байж чадах хүн л НАМЗХ-г ирэх жилүүдэд удирдах нь мэдээж. М.Энхболд намын дарга болоод өөрийн багаа цуглуулж, хүрээллээ өргөжүүлж байгаа. Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны чуулган болж, Ц.Цогзолмаад энэ ажлыг хариуцуулаад удаагүй байна. Бүтцийн өөрчлөлтийн дараагийн ээлж НАМЗХ-д ирчихээд байгаа нь энэ. Энэ удаад багтаа Н.Номтойбаярыг шинээр нэмж авах нь уу, эсвэл хуучин багаасаа хэнийг суга татан гаргах вэ гэдэг таамаг яваа. Гэсэн хэдий ч У.Хүрэлсүхийн хүн гэгддэг Н.Номтойбаяраас өөр сонголт үлдээгүй гэх мессэжийг МАН-ынхан дунд зүгээр ч нэг нисгээгүй байх. Эсвэл МАН-д үнэхээр түүнээс өөр хүн үлдээгүй юу. Ямар ч байсан Ардын намынхны бичигдээгүй дүрмээр таамаг гараад эхэлсэн л бол хурлын уур амьсгал, өрнөл урьдчилаад аль хэдийнэ тодорхой болсон гэсэн үг.
Ингэхэд Н.Номтойбаяр гэж хэн бэ. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Сү.Батболдын Засгийн газарт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар хагас жил орчим хугацаанд ажиллаж үзсэн. Гэхдээ бизнес хийдэг нэг залуу гэнэт улс төрд ороод ирэхэд бүгд мөнгөтэй учраас гэж ойлгож, хүлээж авсан. Үүнийг харин тэрээр “Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт намдаа хийсэн нь үнэн. Түүнээс 10 тэрбум төгрөгөөр дэд сайдын албан тушаал худалдаж аваагүй” гэж тайлбарласан удаатай. УИХ-д орохын тулд хэдэн жилийн өмнөөс бэлтгэж, Дорнод аймагт бараг мөнгөөр бороо оруулах нь холгүй юм болсон гэдэг. Дэд сайдаас УИХ-ын гишүүнд хүрч чадсан болохоор НАМЗХ-ны ерөнхийлөгчийн суудал түүний хувьд үдийн будаа идэх дайтай юм болох нь гарцаагүй. Хааяа нэг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэрүүл үүсгэчихдэг түүний талаар голдуу адал явдалтай мэдээлэл хөвөрдөг. Тийм хууль санаачилж, ийм ажил хийжээ гэхээсээ илүү зодооны хэрэгт шалгагдаж байна, хүн хутгалсан гэнэ, тусгай хамгаалалттай газар нутагт ан хийв гэхэд таагүй мэдээллийн эзэн болсоор. Хэвлэлийнхэн Н.Номтойбаярын талаар дандаа буруу мэдээлэл түгээж, муугаар бичиж, зүгээр байлгадаггүй гэж тэр өөрөө нэг биш удаа ярьсан байдаг. Тэгсэн мөртлөө хэвлэл мэдээллийн байгууллага худалдан авч, энэ салбарт хүч үзэж яваа. Монголын тэргүүн баячуудын нэг, түүнд дэд сайд асан, УИХ-ын гишүүнд дахин нэг сэтэр нэмэх НАМЗХ ямар нэг байдлаар хэрэгтэй болсон бололтой.
МАСЗХ-оос НАМЗХ хүртэл
Цагтаа МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо хамгийн хүчтэй, нөлөөтэй байгууллага байлаа. Сайн болоод саар ч талаараа алдартай байсансан. Нэрээ өөрчилж, “Нийгмийн ардчилал” гэсэн шошго зүүснээс хойш Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны нэр нөлөө, алдар хүнд шалдаа унасан гэхэд болно. МАСЗХ гэдэг байхад У.Хүрэлсүхээс эхлээд улс төрд нөлөө бүхий хэд хэдэн улстөрчийг төрүүлэн гаргаж, залууст УИХ-ын гишүүн, сайд гээд цаашид дэвшин явах нэг боломж нь байв. МАХН-ыг чадалтай байх үед МАСЗХ бараг л нам болон тусдаа гарахаар тийм л нөлөөтэй байлаа.
Анхны ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ холбоог байгуулалцаж, өсгөж өндийлгөсөн хүмүүсийн нэг. 1997 онд МАХН-ын дэргэдэх “Залуучууд-Хөгжил” төвийг өөрчилж Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо болгов. Түүний дараа У.Уламбаяр тус холбоог тэргүүлэх болсон нь ердөө нэг жилийн дараа. Харин МАСЗХ 2001 онд хуралдаж, ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг дахин сонгон ажиллуулсан. Зөвхөн энэ холбооны залуустай холбогдсон дуулиант мэдээлэл түүнийг тэргүүн байсан үед нэлээн шуугиан тарьж байв. Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг, “Хадгаламж” банкны дампуурал, “Хадгаламж” банкны мөнгөөр МАХН–ын МАСЗХ-ны залуус Солонгост очиж казино тоглосон, албан тушаалын хэргүүд 2000 оны дундуур ид хүчээ авч байсан цаг үе. Албан тушаал, УИХ-д дамжин орох гишгүүр болсон МАХН-ын дэргэдэх МАСЗХ гэдэг байгууллага үүнээс хойш хамаг л болохгүй бүтэхгүй хүмүүсийг бэлтгэдэг, цуглуулдаг газар гэгдэж байлаа.
У.Хүрэлсүхийн халааг 2007 онд Г.Занданшатар авч, намынхаа дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдаж эхлэв. Г.Занданшатар ерөнхийлөгч болоод залуучуудын холбоогоо намынхааа дэргэдэх оюутны байгууллагатай нэгтгэж нэг үзсэн ч амжилт эс олсон. Тэрээр 2010 онд суудлаа Л.Оюун-Эрдэнэ гэдэг тийм ч олонд танигдаагүй залууд шилжүүлж, холбооны нэр Нийгмийн ардчилал гэдэг тодотгол авч, өөрчлөлт хийсэн. Нам нь засгийн эрхээ алдаж, парламентад цөөнх болсон учир Л.Оюун-Эрдэнэ даргатай НАМЗХ-ныхон жагсаал, цуглаан зохион байгуулахыг гол ажлаа болгосон гэхэд буруудахгүй биз. Дэд сайдын суудлаас татгалзаж, уг холбооны тэргүүнийг сонгосон гэдэг Л.Оюун-Эрдэнэд өөрийгөө харуулах боломж олдсонгүй юу, эсвэл хүссэнгүй юу гэж асуух нь ч бий.
Ер нь, байгуулагдсанаас хойш У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Ц.Бат-Энх гэсэн цөөн хэдэн хүн уг холбооны үйл ажиллагаанд голлох үүрэгтэй байсаар ирж. Тэдний дараагийн үеийнхэн урлаг, спортын зарим олны танил хүмүүс болоод байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр НАМЗХ-ны ерөнхийлөгч болбол яах бол...

0 Сэтгэгдэл
Зочин
Бөгсөөр нь гартал мөнгө чихээл суух биз.
2014.02.14
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13