Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Амеро”, “Оргил” компанийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагаа болон барилгын материалд хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг нэгдүгээр сарын 15-24-ний хооронд хийсэн байна.
Шалгалтад таван дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 45 обьектыг хамруулсан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч 49, туслан гүйцэтгэгч 115 аж ахуй нэгж байгууллага, 14 бригад барилгын ажил явуулж байсан байна. Үүнээс,  дотор заслын 62, лифт угсралтын долоо, гадна фасатны ес, дотор өрлөгийн ес, стантехник дулааны 17, цахилгаан бусад монтажны чиглэлээр 16 компани үйл ажиллагаа явуулж байжээ. Харин шалгалтад хамрагдсан обьектоос  найман обьект дулаанаа авалгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан нь тогтоогдсон байна. Тиймээс  “Юнико констракшн”, “Амеро”, “Оргил”, “Оточ ноёдууд” компанийн барилгын ажлыг түр зогсоосон байна.  
    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан