Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбилэг охиныг эмчлэхээр болсон ч...
Сахуу татрангийн вакцинаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд шилжсэн Н. Энхбилэг охин эмчилгээ хийлгэхээр уржигдар ээжийнхээ хамт БНСУ-ыг зорилоо. Явахынхаа өмнө охины бие муудаж, гарын хуруу, хэлний үзүүр хэсгээ тайруулсан. Түүний хөлийн хуруунууд ч үхжиж эхэлсэн байжээ. Монголд оношлогдохгүй байгаа энэ өвчнийг БНСУ-ын “Ян Сон” эмнэлэг эмчилж чадна гэсэн хариу өгсний үндсэн дээр охин ийнхүү замд гарчээ. “Ян Сон” эмнэлгийн эмч Монголд ирж үзээд, шинжилгээ хийн тариурын болон гадны бохирдол байж болзошгүй гэж үзсэн байна. Харин Н.Энхбилэг охины сургуулийн эмч, вакцин хийсэн сувилагч нар охиныг ужиг өвчтэй байсан, вакцин хийснээр энэ нь сэдэрсэн хэмээн өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй байгаа. Одоо энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж буй юм. Ийнхүү шалгах явцад эд мөрийн баримт болох охиныг тарьсан зүү, тариур устгагдаж алга болсон гэнэ. “Эрүүл саруул байсан охиныг маань ийм байдалтай болгосон хүмүүст заавал хариуцлага тооцох хэрэгтэй” гэж охины аав Д.Намжилдорж хэвлэлд нэг бус удаа мэдэгдэж байна. Өчигдөр Д.Намжилдорж “Олон түмний дэмжлэгтэйгээр Солонгост шинжилгээ хийлгэх мөнгөтэй болсон ч эмчилгээний мөнгө бидэнд байхгүй. Сайхан сэтгэлт Монголын ард түмэн тусламжийн гараа сунгана уу” хэмээн хэвлэлийнхэнд хандсан юм.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5232045577
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан