Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Манай эрдэмтдийн мэдлэг, ухаан хаа ч, ХЭНЭЭС Ч дутахгүй
Монгол хүний хөл, ухаан хүрээгүй газар үгүй мэт. Үүнийгээ ч баталж нотолж авьяас чадвараа дэлхийн өнцөг булан бүрт гайхуулж яваа нь цөөнгүй бий. Тэд бол Монголын үнэт баялаг билээ. Тийм нэг ч биш, бүр хоёр ч хүнтэй таарч, цөөн үг солих боломж олдлоо. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнд нэр дэвшихээр эх орноо зорин ирсэн хоёр эрдэмтнийг ийн онцоллоо. Энэ удаагийн академийн гишүүний шалгаруулалтад 16 эрдэмтэн оролцож байгаагаас гадаадад ажиллаж, амьдардаг дөрвөн эрдэмтний хоёр нь болох ХБНГУ-ын Мюнстерийн их сургуулийн вирус судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Анхлан, АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн дархлаа судлалын салбарын эрхлэгч, доктор профессор Б.Арьяа нар эх орондоо иржээ. Өмнө нь шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулдаггүй төр гэсэн шүүмжийг сонсдог байсан ч Шинэчлэлийн Засгийн газрын үед эрдэмтдийн судалгааны бүтээлийг дэмжиж, хэн нэгэн үйлдвэрлэгч бус тухайн эрдэмтэнд төсөл өгч, бүтээлийг нь дэмжих бодлого дэвшүүлэхээр яригдаж байгаад эрдэмтэд ам сайтай байна.
Д.Анхлан: Манай эрдэмтдэд судалгаандаа хөрөнгө оруулагч хайх боломж нээлттэй
-Вирус судлалын хүрээлэнд судалгаа хийдэг гэлээ. Сүүлд анхаарал хандуулан судалж байгаа ажлаасаа сонирхуулахгүй юү?
-Сүүлийн дөрөв, таван жилийн турш томуу, томуугийн цар тахлын эсрэг вакцин гарган авах судалгаан дээр ажиллаад онолын талын бүх ажлаа дуусгасан. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх л шаардлагатай байгаа.
-Томуу жил бүр өөр вирусээр үүсгэгддэг. Тэгэхээр томуугийн вакцин ч гэсэн тэр бүрд нийцэж, шинэчлэгдэж байх ёстой юм шиг. Таны вакцины онцлог юу вэ?
-Томуугийн вирус хувьсамтгай учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судлаад энэ жилийн вирус дараа жил өөрчлөгдөх нь гэсэн судалгааг хийдэг. Түүнд нь тааруулаад ирэх жилийн вакциныг хийдэг л дээ. Заримдаа таарах нь байхад, таарахгүй ч байхыг үгүйсгэхгүй. Жил бүр тухайн вируст таарсан вакцин гаргах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх талын үр дүнтэй ч, олон хүнд их тунгаар хийнэ гэвэл үйлдвэрлэхэд ч учир дутагдалтай. Томуу нь цар тахал буюу шувууны ч юм уу, гахайн томуу хүн ам дунд тархаж эхэлвэл энэ нь Монголоор зогсохгүй дэлхий нийтэд аюул учруулна. Түүнд урьдчилж бэлтгэхийн тулд ямар ч төрлийн тахлыг дарах, хүчтэй олон найрлагатай вакцин хийх шаардлагатай. Манай судалгааны багийнхан тэгэхээр өмнө нь хийж байсан вакцинуудын удамшлын бүтцийг өөрчилж, олон вируст хамруулж хэрэглэж болохоор судалгаа хийж олон улсын патент авсан юм.
-Судалгаагаа инноваци болгох тал дээр хэр ажиллаж байгаа вэ. Манайд бол энэ асуудал маш удаан явцтай, бараг бүтэхгүй зүйл шүү дээ?
-Монголд ч тэр, Германд ч тэр судалгаагаа санхүүжилтэнд тааруулан төсөл болгож бичээд, төслийнхөө үр дүнг олон улсын хэвлэлд хэвлүүлээд, өөр хөрөнгө оруулагчтай хамтрах боломж эрж хайвал болохгүй зүйлгүй. Манай эрдэмтэд ч энэ нь нээлттэй.
-Томуугийн вакцинаас гадна өөр вирусын эсрэг вакцин хийх талаар судалгаа хийх үү?
-Хэрэв томуугийн вакцин маань амжилттай болвол өөр вирусын эсрэг вакцин хийх боломжтой. Вирус өөрөө эсээс бүрддэг. Тухайн өвчин үүсгэгч вирусыг судалж үзээд эсэд үзүүлж байгаа нөлөөгөөр нь харьцуулж судалгаа хийх боломжтой.
Б.Арьяа: Миний мөрөөдөл зураач, даанч надад авьяас байхгүй
-Эрдэмтэн Бира гуайн хүү гэдгийг тань мэднэ. Аавынхаа алдар хүндийг үргэлжлүүлэн авч байгаа тань бахархмаар юм аа?
-Би уг нь жаахан байхдаа зураач болно гэж мөрөөддөг байлаа. Аав маань ч гэсэн намайг дэмжээд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чүлтэм гуай дээр дагуулж очиж байсан. Даанч Чүлтэм гуай аавд “Бира чи хүүгээ дагуулаад яв” гэсэн. Надад зураач болох авьяас байхгүй учраас тэр л дээ.
-АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн дархлаа судлалын салбарын эрхлэгчээр ажилладаг гэж танилцуулгаас тань уншлаа. Энэ хүрээлэнгийн талаар ярьж өгөөч?
-Манай хүрээлэн бол “National Institutes of Health” гэж дотроо 27 салбар хүрээлэнг нэгтгэсэн жилийн 30 тэрбум ам.долларын төсөвтэй, хүнд тусч болох бүх л төрлийн өвчинг судалдаг алдартай хүрээлэн. Монголын Шинжлэх ухааны академи шиг үйл ажиллагаатай гэсэн үг л дээ. Би 2011 онд тенор болсон.
-Тенор гэж...?
-Гадаадад ч бай, дотоодод ч бай профессор гэдэг цол түр зуурын л ажил. Хэрэв мөнгөө л олж чадахгүй бол их сургууль нь хөөгөөд гаргачихдаг. Дэлхийн шинжлэх ухаанд хэрэгтэй зүйл хийсэн салбарын эрхлэгч нарыг комиссоор оруулаад цөөн хэдэн хүнд энэ цолыг өгдөг юм. Аз болоход би тэр шалгалтанд тэнцсэн. Ингэснээр нэг гоё зүйл нь хэн ч намайг тэтгэвэрт хөөж гаргахгүй насан туршийн цалинтай, судалгаагаа хийгээд явж болно гэсэн үг юм.
-Монголд хэр ойрхон ирж байна. Монголын Шинжлэх ухааны салбарт таны туслалцаа мэдээж хэрэгтэй байгаа?
-Ирэх бүртээ л ЭМШУИС-ийн оюутнуудад лекц уншдаг. Залуу эмч нарт туслах л хэрэгтэй байна. Миний япон найзын ачаар 20 гаруй монгол эмч доктор цол авлаа. Мөн өөрийнхөө лаборатортоо заавал нэг монгол хүн ажиллуулдаг. Одоо Одгэрэл доктор ажиллаж байгаа. Түүнээс өмнө зургаан хүн ажилласан.
-Насжилтын талаар судалгаа хийдэг гэлээ. Тэгэхээр хүнийг урт наслуулахад анхаарлаа хандуулдаг гэсэн үг үү?
-Тийм ээ, хүнд тусч болох бүхий л өвчнийг судалдаг гэж хэлсэн. Сүүлийн үед хүмүүс зүрхний өвчин, нойр булчирхай, ходоодны хорт хавдраар их нас барж байна.
-Гадаадад олон жил ажилласан хүний хувьд Монголын шинжлэх ухааны хөгжлийн тухай дүгнэж хэлвэл?
-Манайд бэлтгэгдсэн хүмүүс байна. Харамсалтай нь, төр засгаас оюун ухааныг дэмжсэн дэмжлэгийг би нэг ч удаа мэдрээгүй. Хэрэв шинжлэх ухааныг хөгжүүлж, бодлогоор дэмжихгүй бол манайх шиг жижигхэн үндэстэн хоёр хөрштэйгөө ч өрсөлдөх аргагүй. Манай боловсролын систем бол маш муу байна. Хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, хандлагыг бий болгох хэрэгтэй. Ямар чиглэлээр бид судалгаа хийж патентыг нь авах вэ ч гэх юм уу тэр бодлогыг төр засгаас тодорхойлох хэрэгтэй.
-Сонирхоод асуухад, судалгаагаар хүн ер нь хамгийн дээд тал нь хэд наслах боломжтой вэ?
-Маш хэцүү асуулт байна. Би тэрийг мэдэхгүй. Ямар ч байсан хүн 90-100 наслах ёстой. Гэхдээ ийм өндөр насласан хүн хамгийн гол нь гэртээ суугаад, орондоо хэвтээд байлгүй дуртай зүйлээ хийх нь чухал биз дээ. Тэгэхийн тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүлээр хэрхэн урт наслах вэ гэдэгт л бидний судалгаа чиглэдэг.
Erdem medleg bol sain sain sain geseeen...Daanch zalhuu gene bilee
Манай боловсролын тогтолцоо тогтворгүй,хэн нэгний хүслээр хувирч байдаг. Учрыг нь олж амжаагүй байхад өмнөхөө үгүйсгэдэг.Багш нар дарга нарт ажлын тайлан, цалингийн нэмэгдэл авах үндэслэлээ ойлгуулах гэж хамаг цагаа алдаж байна.БШУЯ шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ сэдэл, патентжуулалт оюуны хүрээнд эхлэж бүтдэгийг ойлгодоггүй, түүнийг зөвхөн материаллаг салбарт байдаг гэж төсөөлдөг. Шинэ хуучныг ялгах чадвар нэлэнхийдээ алга.
Surgah surgalt,surah bichig baihgui. J.ni CT esbel MRI shinjilgeend eruul uurag tarhi iim bna gesen standart surgaltiin nom ch baihgui,surgalt ch baihgui. Gadaadad 3 sar yabj ireed eruul butetsee sudlaagui baij mergesheed irlee geed emgeg shinjilgeeg unshaad eheldeg. Ur dun ni todorhoi.

Mongold nariin mergeshdeggui. Bugdiig uzdeg. Meddegch yum shig meddeggui ch yum shig bolchihson . J.ni japand Durs onoshilgoo MRI gehed medreliin,eleg tsos noir bulchirhai, eh barih emegteichuud g.meteer emch nar ni dotoroo dagnaad yabchihdag. Manaid neg emch bugdiig ni harna. Medeh medehgui ni hamaa baihgui. Dotroo dagnaj nariibchlan
Medeej henees ch dutahgui gehdee. Hodolmor surj sudalsan yum ni ediin zasgiin bolomj muugaasaa bolood BAGA. Tegeed nariin mergejine gej baihgui heterhii buduun toimiin eronhii neg l tiim... meddeggui yum bhgui tegsen hirnee meddeg yum bas baigui hachin dulimag medlegtei baih ni elbeg. Narinn mergeshine specialist gedeg utgaar erdemten doctoruudaa beldmeer baina
Монгол хүний хөл, ухаан хүрээгүй газар үгүй мэт. Үүнийгээ ч баталж нотолж авьяас чадвараа дэлхийн өнцөг булан бүрт гайхуулж яваа нь цөөнгүй бий. Тэд бол Монголын үнэт баялаг билээ. Тийм нэг ч биш, бүр хоёр ч хүнтэй таарч, цөөн үг солих боломж олдлоо. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнд нэр дэвшихээр эх орноо зорин ирсэн хоёр эрдэмтнийг ийн онцоллоо. Энэ удаагийн академийн гишүүний шалгаруулалтад 16 эрдэмтэн оролцож байгаагаас гадаадад ажиллаж, амьдардаг дөрвөн эрдэмтний хоёр нь болох ХБНГУ-ын Мюнстерийн их сургуулийн вирус судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Анхлан, АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн дархлаа судлалын салбарын эрхлэгч, доктор профессор Б.Арьяа нар эх орондоо иржээ. Өмнө нь шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулдаггүй төр гэсэн шүүмжийг сонсдог байсан ч Шинэчлэлийн Засгийн газрын үед эрдэмтдийн судалгааны бүтээлийг дэмжиж, хэн нэгэн үйлдвэрлэгч бус тухайн эрдэмтэнд төсөл өгч, бүтээлийг нь дэмжих бодлого дэвшүүлэхээр яригдаж байгаад эрдэмтэд ам сайтай байна.
Д.Анхлан: Манай эрдэмтдэд судалгаандаа хөрөнгө оруулагч хайх боломж нээлттэй
-Вирус судлалын хүрээлэнд судалгаа хийдэг гэлээ. Сүүлд анхаарал хандуулан судалж байгаа ажлаасаа сонирхуулахгүй юү? -Сүүлийн дөрөв, таван жилийн турш томуу, томуугийн цар тахлын эсрэг вакцин гарган авах судалгаан дээр ажиллаад онолын талын бүх ажлаа дуусгасан. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх л шаардлагатай байгаа.
-Томуу жил бүр өөр вирусээр үүсгэгддэг. Тэгэхээр томуугийн вакцин ч гэсэн тэр бүрд нийцэж, шинэчлэгдэж байх ёстой юм шиг. Таны вакцины онцлог юу вэ?
-Томуугийн вирус хувьсамтгай учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судлаад энэ жилийн вирус дараа жил өөрчлөгдөх нь гэсэн судалгааг хийдэг. Түүнд нь тааруулаад ирэх жилийн вакциныг хийдэг л дээ. Заримдаа таарах нь байхад, таарахгүй ч байхыг үгүйсгэхгүй. Жил бүр тухайн вируст таарсан вакцин гаргах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх талын үр дүнтэй ч, олон хүнд их тунгаар хийнэ гэвэл үйлдвэрлэхэд ч учир дутагдалтай. Томуу нь цар тахал буюу шувууны ч юм уу, гахайн томуу хүн ам дунд тархаж эхэлвэл энэ нь Монголоор зогсохгүй дэлхий нийтэд аюул учруулна. Түүнд урьдчилж бэлтгэхийн тулд ямар ч төрлийн тахлыг дарах, хүчтэй олон найрлагатай вакцин хийх шаардлагатай. Манай судалгааны багийнхан тэгэхээр өмнө нь хийж байсан вакцинуудын удамшлын бүтцийг өөрчилж, олон вируст хамруулж хэрэглэж болохоор судалгаа хийж олон улсын патент авсан юм.
-Судалгаагаа инноваци болгох тал дээр хэр ажиллаж байгаа вэ. Манайд бол энэ асуудал маш удаан явцтай, бараг бүтэхгүй зүйл шүү дээ?
-Монголд ч тэр, Германд ч тэр судалгаагаа санхүүжилтэнд тааруулан төсөл болгож бичээд, төслийнхөө үр дүнг олон улсын хэвлэлд хэвлүүлээд, өөр хөрөнгө оруулагчтай хамтрах боломж эрж хайвал болохгүй зүйлгүй. Манай эрдэмтэд ч энэ нь нээлттэй.
-Томуугийн вакцинаас гадна өөр вирусын эсрэг вакцин хийх талаар судалгаа хийх үү?
-Хэрэв томуугийн вакцин маань амжилттай болвол өөр вирусын эсрэг вакцин хийх боломжтой. Вирус өөрөө эсээс бүрддэг. Тухайн өвчин үүсгэгч вирусыг судалж үзээд эсэд үзүүлж байгаа нөлөөгөөр нь харьцуулж судалгаа хийх боломжтой.
Б.Арьяа: Миний мөрөөдөл зураач, даанч надад авьяас байхгүй
-Эрдэмтэн Бира гуайн хүү гэдгийг тань мэднэ. Аавынхаа алдар хүндийг үргэлжлүүлэн авч байгаа тань бахархмаар юм аа? -Би уг нь жаахан байхдаа зураач болно гэж мөрөөддөг байлаа. Аав маань ч гэсэн намайг дэмжээд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чүлтэм гуай дээр дагуулж очиж байсан. Даанч Чүлтэм гуай аавд “Бира чи хүүгээ дагуулаад яв” гэсэн. Надад зураач болох авьяас байхгүй учраас тэр л дээ.
-АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн дархлаа судлалын салбарын эрхлэгчээр ажилладаг гэж танилцуулгаас тань уншлаа. Энэ хүрээлэнгийн талаар ярьж өгөөч?
-Манай хүрээлэн бол “National Institutes of Health” гэж дотроо 27 салбар хүрээлэнг нэгтгэсэн жилийн 30 тэрбум ам.долларын төсөвтэй, хүнд тусч болох бүх л төрлийн өвчинг судалдаг алдартай хүрээлэн. Монголын Шинжлэх ухааны академи шиг үйл ажиллагаатай гэсэн үг л дээ. Би 2011 онд тенор болсон.
-Тенор гэж...?
-Гадаадад ч бай, дотоодод ч бай профессор гэдэг цол түр зуурын л ажил. Хэрэв мөнгөө л олж чадахгүй бол их сургууль нь хөөгөөд гаргачихдаг. Дэлхийн шинжлэх ухаанд хэрэгтэй зүйл хийсэн салбарын эрхлэгч нарыг комиссоор оруулаад цөөн хэдэн хүнд энэ цолыг өгдөг юм. Аз болоход би тэр шалгалтанд тэнцсэн. Ингэснээр нэг гоё зүйл нь хэн ч намайг тэтгэвэрт хөөж гаргахгүй насан туршийн цалинтай, судалгаагаа хийгээд явж болно гэсэн үг юм.
-Монголд хэр ойрхон ирж байна. Монголын Шинжлэх ухааны салбарт таны туслалцаа мэдээж хэрэгтэй байгаа?
-Ирэх бүртээ л ЭМШУИС-ийн оюутнуудад лекц уншдаг. Залуу эмч нарт туслах л хэрэгтэй байна. Миний япон найзын ачаар 20 гаруй монгол эмч доктор цол авлаа. Мөн өөрийнхөө лаборатортоо заавал нэг монгол хүн ажиллуулдаг. Одоо Одгэрэл доктор ажиллаж байгаа. Түүнээс өмнө зургаан хүн ажилласан.
-Насжилтын талаар судалгаа хийдэг гэлээ. Тэгэхээр хүнийг урт наслуулахад анхаарлаа хандуулдаг гэсэн үг үү?
-Тийм ээ, хүнд тусч болох бүхий л өвчнийг судалдаг гэж хэлсэн. Сүүлийн үед хүмүүс зүрхний өвчин, нойр булчирхай, ходоодны хорт хавдраар их нас барж байна.
-Гадаадад олон жил ажилласан хүний хувьд Монголын шинжлэх ухааны хөгжлийн тухай дүгнэж хэлвэл?
-Манайд бэлтгэгдсэн хүмүүс байна. Харамсалтай нь, төр засгаас оюун ухааныг дэмжсэн дэмжлэгийг би нэг ч удаа мэдрээгүй. Хэрэв шинжлэх ухааныг хөгжүүлж, бодлогоор дэмжихгүй бол манайх шиг жижигхэн үндэстэн хоёр хөрштэйгөө ч өрсөлдөх аргагүй. Манай боловсролын систем бол маш муу байна. Хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, хандлагыг бий болгох хэрэгтэй. Ямар чиглэлээр бид судалгаа хийж патентыг нь авах вэ ч гэх юм уу тэр бодлогыг төр засгаас тодорхойлох хэрэгтэй.
-Сонирхоод асуухад, судалгаагаар хүн ер нь хамгийн дээд тал нь хэд наслах боломжтой вэ?
-Маш хэцүү асуулт байна. Би тэрийг мэдэхгүй. Ямар ч байсан хүн 90-100 наслах ёстой. Гэхдээ ийм өндөр насласан хүн хамгийн гол нь гэртээ суугаад, орондоо хэвтээд байлгүй дуртай зүйлээ хийх нь чухал биз дээ. Тэгэхийн тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүлээр хэрхэн урт наслах вэ гэдэгт л бидний судалгаа чиглэдэг.
0 Сэтгэгдэл
2014.02.14
2014.02.14
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13