Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Кадыров: Анаашаа алах гээд байгаа юм бол надад өгчих

Данид илүүдээд алах гэж байгаа анаашийг Оросын амьтны хүрээлэнгүүд авахаас татгалзсаны дараа Чеченийн тэргүүн Рамзан Кадыров хөөрхий Мариус анаашийг өөрөө авч асрахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ. Данийн “Юлландс парк” амьтны хүрээлэн ердөө хоёрхон анааштай атал тэр хоёр нь хоёулаа эр юмсанж. Ингээд аргагүйн эрхэнд долоон насай Мариус анаашийг  заазлахад хүрээд байгаа юм байна.
“Хүмүүнлэг сэтгэлийн үүднээс Мариусын би авахад бэлэн байна. Бид түүнийг эрүүл, аятай тавтай байлгах бүх нөхцлийг хангаж чадна. Энэ саналыг минь Юлландс амьтны хүрээлэнгийн удирдлагууд хүлээн авна гэж найдаж байна” гэж Рамзан Кадыров өөрийн Instagram хуудсандаа бичжээ.

Түүний энэ саналыг олон мянган хүн дэмжиж зарим нь бүр амьтантай зүй бусаар харьцаж байгаа Данийн амьтны хүрээлэнгийнхнийг шүүмжилсэн сэтгэгдэл  бичсэн байна.
ОХУ-ын Карелийн амьтны хүрээлэн бас хөөрхий анаашийг авахад бэлэн байгаагаа илэрхийлээд хэрвээ бидэнд өгөхийг хүсээд илгээвэл Орост оруулж ирэх бүхий л асуудлыг нь шийдэж, элдэв зөвшөөрөл энэ тэрийг нь хүнд сурталгүй бүтээнэ гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт данийн нийслэл Копенгагений амьтны хүрээлэн ой хагастай нэгэн анаашийг цус ойртсон гэсэн үндэслэлээр заазалж махыг нь арслангуудад өгсөн нь дэлхий дахинаа ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан