Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн 16 настнууд Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа
Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 16 настнууд өчигдөр Монгол
улсын Иргэний үнэмлэхээ гардан авлаа. Энэхүү үйл ажиллагааг дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн хэлтсээс хамтран зохион байгуулсан
бөгөөд энэ жил иргэний үнэмлэх авах Сонгинохайрхан дүүргийн 4000 орчим
хүүхдийн төлөөлөл болгон тус сургуулийн 40 хүүхдэд иргэний цахим
үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг
дарга М.Чинболд хэлсэн үгэндээ:

-Иргэн үгүй бол улс оршихгүйн учир энэ өдрөөс эхлэн туурга тусгаар
Монгол улсынхаа тулах нэгэн багана нь болж, Монгол улсын иргэний цахим
үнэмлэх гардан авч байгаад та бүгдэд баяр хүргэе гээд хууль эрх зүй,
уламжлал, зан заншлаа хүндэтгэн дагаж, гэр бүл, эх орныхоо гэгээн
ирээдүйн төлөө сэтгэл оюун, эрч хүчээ дайчлан зүтгэж, тулхтай,
туйлбартай хүмүүн болон төлөвшиж Монгол улсын иргэний нэр хүндийг өндөрт
өргөж явахыг хүсэн ерөөсөн юм.
Эх орны ирээдүй болсон эдгээр иргэд хүсэл тэмүүлэл, догдлол дүүрэн байж үүрэг хариуцлагаа ухамсарласан Монгол Улсын иргэн болж төлөвшихөө илэрхийллээ.
Эх орны ирээдүй болсон эдгээр иргэд хүсэл тэмүүлэл, догдлол дүүрэн байж үүрэг хариуцлагаа ухамсарласан Монгол Улсын иргэн болж төлөвшихөө илэрхийллээ.
0 Сэтгэгдэл