Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг нийслэлд хэрэгжүүлнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 13-ны ээлжит
хуралдаанаар, 2013 оны зам тээврийн осол, гэмтэл болон замын хөдөлгөөний
нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн
газрын дарга, Хурандаа Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө.

2013 онд улсын хэмжээнд 90 721 зам тээврийн ослын дуудлага хүлээн авснаас Улаанбаатар хотод 87 354, орон нутагт 3 367 дуудлага бүртгэсэн нь улсын хэмжээнд 7,2 дахин, Улаанбаатар хотод 7,8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд орон нутагт 306 хүн буюу 72,3 хувийг, нийслэлд 117 буюу 27,7 хувийг эзэлж байна. Үүнээс Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас нас барсан иргэдийн 80 нь явган зорчигч, 18 нь жолооч, 19 нь тээврийн хэрэгслийн зорчигч байсан бөгөөд ослын 11,9 хувь нь замын гэрэлтүүлэггүй болон гэрэлтүүлэг хангалтгүй гудамж замд үйлдэгджээ.
Өнгөрсөн онд нийслэлд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд амь насаа алдсанаас 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54 хувийг эзэлж байна. Улсын болон нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 3 жилд гарсан зам тээврийн осол, ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоон үзүүлэлтээс харахад замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндрэх, зам тээврийн ослын улмаас ялангуяа явган зорчигчийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал ихсэх хандлагатай байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Мөн зам тээврийн осолд өртсөн бага насны хүүхдийн 70 орчим хувь нь авто тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан нь эцэг эхчүүд бага насны хүүхдийг автомашиндаа авч явахдаа зориулалтын суудалд суулгаж хэвшихгүй байгаатай холбоотой гэдгийг албаныхан онцлож байлаа.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөр боловсруулж, явган зорчигчид гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах, эцэг эхчүүдээ хүүхдээ автоамшинд зориулалтын суудалд суулган зорчуулах талаар уриалга гарган хэвшүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Хуралдааны үеэр Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газрыг нэгтгэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газар болон өөрчлөгдснийг Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан танилцуулсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл