Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Израйльтай байгуулсан гэрээг цуцлуулахыг завдаж байна
АНУ-ын удирдлага Израйль, Энэтхэгийн хооронд байгуулсан пуужин худалдан авах олон зуун сая ам.долларын гэрээг цуцлуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлсэн тухай Израйлийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэтхэг нь Израйлийн “Рафаэль” компанийн танк эсэргүүцэгч “Спайк” пуужин худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд пуужинг Энэтхэгийн нөхцөлд амжилттай туршаад байгаа юм. Гэтэл Израйлийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Америкийн тал Израйльтай байгуулсан гэрээг цуцлуулахаар Энэтхэгийн удирдлагад шахалт үзүүлж эхэлсэн байна. Энэтхэгчүүдийг гэрээгээ цуцалбал хариуд нь өөрсдийн үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч “Жаблин” пуужинг илүү ашигтай нөхцлөөр нийлүүлэх, цаашдаа шинэ пуужин боловсруулах үйл ажиллагаанд энэтхэг мэргэжилтнүүдийг оролцуулах саналыг тавиад байгаа аж. Гэхдээ энэ саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.
Өөрийн гол түншүүдийн нэг Израйлийн эсрэг ийм түрэмгий алхам хийхэд хүргэсэн гол шалтгаан нь АНУ-ын батлан хамгаалахын төсөв хасагдсан явдал юм байна. Төсөв улам бүр хумигдсаар байгаа нөхцөлд батлан хамгаалах салбарт ажилладаг компаниудаа дэмжихийн тулд борлуулалтын зах зээлийн төлөө хатуухан тэмцэл хийхээс өөр аргагүй болсон аж. Израйль ч мөн адил зэвсгийн экспортоос ихээхэн хамаардаг. Израйль жилдээ долоон тэрбум ам.долларын зэвсэг экспортлодог нь энэ улсын өндөр технологиор бүтсэн нийт бүтээгдэхүүний экспортын 25 хувийг эзэлдэг.
АНУ-ын удирдлага Израйль, Энэтхэгийн хооронд байгуулсан пуужин худалдан авах олон зуун сая ам.долларын гэрээг цуцлуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлсэн тухай Израйлийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэтхэг нь Израйлийн “Рафаэль” компанийн танк эсэргүүцэгч “Спайк” пуужин худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд пуужинг Энэтхэгийн нөхцөлд амжилттай туршаад байгаа юм. Гэтэл Израйлийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Америкийн тал Израйльтай байгуулсан гэрээг цуцлуулахаар Энэтхэгийн удирдлагад шахалт үзүүлж эхэлсэн байна. Энэтхэгчүүдийг гэрээгээ цуцалбал хариуд нь өөрсдийн үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч “Жаблин” пуужинг илүү ашигтай нөхцлөөр нийлүүлэх, цаашдаа шинэ пуужин боловсруулах үйл ажиллагаанд энэтхэг мэргэжилтнүүдийг оролцуулах саналыг тавиад байгаа аж. Гэхдээ энэ саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Өөрийн гол түншүүдийн нэг Израйлийн эсрэг ийм түрэмгий алхам хийхэд хүргэсэн гол шалтгаан нь АНУ-ын батлан хамгаалахын төсөв хасагдсан явдал юм байна. Төсөв улам бүр хумигдсаар байгаа нөхцөлд батлан хамгаалах салбарт ажилладаг компаниудаа дэмжихийн тулд борлуулалтын зах зээлийн төлөө хатуухан тэмцэл хийхээс өөр аргагүй болсон аж. Израйль ч мөн адил зэвсгийн экспортоос ихээхэн хамаардаг. Израйль жилдээ долоон тэрбум ам.долларын зэвсэг экспортлодог нь энэ улсын өндөр технологиор бүтсэн нийт бүтээгдэхүүний экспортын 25 хувийг эзэлдэг.
0 Сэтгэгдэл



















